Ж.Батсуурь: Тамирчдын өнгөрсөн жилийн урамшууллыг нөхөж 1.4 тэрбум төгрөгийг олголоо

2016-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Ёслол хүндэтгэлийн танхимд Бразилийн Риоде Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас мөнгөн шагнал олголоо. /2016.11.03/

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагналыг гардуулсан юм. Мөн энэ үеэр олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдын өнгөрсөн жилийн мөнгийг нөхөж олгов. Энэ талаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь “Засгийн газраас олимпийн наадамд амжилт гаргаж медаль авсан тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагналыг олголоо. Засгийн газрын тогтоолын дагуу тив дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олгодог сар бүрийн урамшууллыг өнгөрсөн жилийнхийг нөхөж олголоо. Бүх тамирчдын урамшуулалд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тамирчдын урамшлыг тогтоолын дагуу сар бүр олгоно. Оны сүүлийн мөнгийг оны өмнө олгож цаашид өр үүсгэхгүй байх чиглэлд ажиллана. Төсвийн тодотголоор 1.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа” гэлээ.  

1. Жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг

2. Боксийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг

3. Паралимпээс паурлифтингийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг

4. Паралимпээс жүдо бөхийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өглөө. Олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заасан байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12