ТӨҮГ гэдэг түшмэдийн томилолтыг даадаг газар биш

2016-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

Зам, тээврийн хөгж­лийн сайдын мэдэлд хэд хэдэн байгууллага байдгийн нэг нь “ИНЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ” ТӨҮГ юм. Агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйл­чилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэг­жүүлдэг энэ газар нави­гацийн орлогоор санхүүждэг. “ИНЕГ-ын Үйлд­вэрлэл, үйлчилгээ” ТӨҮГ энэ онд л гэхэд 221.8 тэрбум төгрөгийн тө­сөвтэй ажиллаж буй ажээ.

Тэгвэл энэ газраар ЗТХЯ-ны түшмэд гадаад томилолтын зардлаа гаргуулдаг юм байна. Энд ганцхан албан тушаалтны гаргуулсан зардлыг дэлгэе. ЗТХЯ-ны Авто замын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Доржханд дээрх ТӨҮГ-аар хоёр  сарын дотор таван ч удаа гадаад томилолтын зардлаа даалгасан баримт байна. Тэрээр 2016 оны есдүгээр сарын 5-нд ИНЕГ-ын 2001002396 тоот данснаас 5.0 сая төгрөг, есдүгээр сарын 20-нд 5.0 сая төгрөг, аравдугаар сарын 3-нд 5.0 сая төгрөг, аравдугаар сарын 17-нд 5.0 сая төгрөг, аравдугаар сарын 25-нд 5.0 сая төгрөгийг Томилолтын зардал гэсэн утгатайгаар гаргуулан авсан байна. Г.Доржханд даргыг “ИНЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ” ТӨҮГ-аас гаргуулсан га­даад томилолтын зардал нийтдээ 25 сая төгрөг болж байгаа юм.

Өнөөдөр ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Хэмнэлт, та­налтын горимыг бүх шатандаа барьж ажиллана гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар удаа дараа мэдэгдэж байна. Гэтэл ЗТХЯ-ны нэгэн түшмэл нь Монгол Улсын агаарын тээврийн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, бусад аж ахуйн зардлыг ха­риуцахаар бай­гуу­лагд­сан ТӨҮГ-аар гадаад томи­лолтоо даалгасан шиг сууж байгааг юу гэх вэ. Нөгөөтэйгүүр улсын онц чухал ажлаар нэг удаа ниссэн байж болно. Хэд хоноод л 5.0 сая төгрөг гаргуулаад гадаадад “томилогддог” тансаглал байж болох уу, ийм үед.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12