“Сайхан амьдралын төлөө зүтгэх хүн бүрт бид тусална”

2016-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

 “...Би ослын улмаас нугасны  гэмтэлтэй болсон. Амьдрал минь орвонгоороо эргэж, бүх зүйл өөрчлөгдсөн. Тэргэнцэр дээрээс амьдралыг харах үнэхээр хэцүү байсан ч энэ амьдралдаа дасан зохицож, бүхнийг эерэгээр харахыг хичээсэн. Мөн өөртэйгөө адилхан хүмүүст яаж туслах вэ гэж бодох болсон. Энэ хүслийг минь биелэлээ олоход “Таны инээмсэглэл” төв надад тусалсан. Би энэ төвд үйлчлүүлснээс хойш, жил хагасын дараа миний бие дээрдсэн, сэтгэлзүйд маш их өөрчлөлт гарсан. Хэн нэгнээс тусламж хардаг байсан бол бусдад туслахаар шийдсэн. Суугаа болсондоо харамсахаа больсон. Амьдралын үнэ цэнийг илүү ойлгож, мэдрэх болсон. Амьд байгаа учраас өөрийгөө азтайд тооцох болсон” хэмээн нэгэн бүсгүй  сэтгэлээ хуваалцаж байна. Өөрийгөө өөрчилж чадсан, мөн өвчнөө ялан дийлж чадсан олон хүнд ийм өөдрөг сэтгэгдлийг төрүүлж, эдгэж, эрүүлжихыг хүссэн олон хүнд халуун гараа сунгасан “Таны инээмсэглэл” төвөөс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэв.

“МАНАЙ ТӨВ БҮХ НАСНЫХАНД ҮЙЛЧИЛДЭГ”

 

Сэргээн засах чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ явуулдаг тус эмнэлэг Баянгол дүүргийн VIII хороонд байрладаг юм байна. Тус төв байгуулагдаад удаагүй ч зориод ирдэг хүн цөөнгүй болжээ. “Таны инээмсэглэл төв”-ийн үүд хаалга нээгдсэн үүх, түүхийг сонсвол бусдад санаа сэдэл өгөх зүйл ч олон сонстов. Тус төвийн үүсгэн байгуулагч Э.Болорчулуун гэх эрхэм хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй нэгэн гэж байв. Тэрээр хэдэн жилийн өмнө цус харвалтын улмаас  тал бие нь мэдээ алдаж,  сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн заслын ачаар өвчнөө ялан дийлж, хөл дээрээ зогсч чаджээ. Тэгээд хэнд ч хэлж ирдэггүй энэ өвчин эмгэгийг биеэрээ туулж, мэдэрсэн учраас бусдад туслах сайхан сэтгэлийг өвөрлөж, 2012 онд энэ төвийг үүсгэн байгуулжээ.

Одоо тус төвийн үүд хаалга  хот, хөдөөгийн хэнд ч үргэлж нээлттэй. Бүх насныханд үйл­чил­дэг. Өдөрт 15-20 хүн эм­нэлгийн тусламж авдаг. Нэг хүнд 2-3 цагийн эмчилгээ хийгддэг гэж байв. Мөн энэ хугацаандаа эмчийн заавар, зөв­лөгөөг авах, биеийн бай­­дал, эмчилгээний явцаа хянуулах гээд эмч, эмнэлгийн зүгээс шаард­­­лагатай бүхий л тусламж, үйлчилгээг авах боломжтой гэж байсан.

 

ХӨДӨЛГӨӨНИЙ АЛДАГДАЛ ИЛЭРСЭН ДАРУЙД ЭМЧИД ХАНДААРАЙ

Сэргээн засах эм­чилгээг манайхан уламж­лалт эмчилгээ, бариа засал төдийхнөөр ойлгодог. Тэгвэл энэ эмчилгээ нь анагаах ухааны бүхэл бүтэн бие даасан салбар бөгөөд биеийн тодорхой хэсгийн чадвар алдалттай бүх насныханд өвчин эм­гэгээс урьдчилан сэр­гийлэх, оношлох, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг юм байна. Тиймдээ ч “Таны инээмсэглэл төв”-өөр гол төлөв цус харвалтын дараах эмчилгээ, нуруу нугасны гэмтэл, бэртэлт, саажилттай хүмүүс  ирж  үйлч­лүүлдэг аж. Мөн тар­хины саажилттай хүүхдүүд ирж эмчлүүлдэг юм байна. Угтаа бол сэргээн засах эмчилгээ нь  өргөн хүрээг хамардаг. Хүний биед бүх л төрлийн хөдөлгөөний алдагдал илэрсэн даруйд сэргээн засах эмчилгээг  хийх шаардлагатай байдаг. Гэтэл манайд энэ салбар дөнгөж хөгжиж буй учраас хүмүүст энэ талын мэдлэг, мэдээлэл хомс байдаг. Түүнээсээ болоод  бэртэл гэмтэл авсан болон мэс заслын дараах хөдөлгөөний алдагдал, саажилт илэрсэн даруйдаа хүмүүс сэргээн засах эмчилгээний тусламж, үйлчилгээг авч чаддаггүй. Цаг хугацаа алдаж, өвчнөө хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Ер нь бол хөдөлгөөний алдагдал илэрсэн даруйд эмчид үзүүлж, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах ёстой гэдгийг Сэргээн засалч эмч Б.Долгорсүрэн хэлж байв.

 

“СААЖИЛТТАЙ Ч САЙХАН АМЬДАРЧ БОЛНО. ӨВЧИНТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ”

“Таны инээмсэглэл” төвд үйлдвэрийн болон авто машины осол, цус харвалтаас үүдэн  саажилттай болсон хүмүүс гол төлөв ирдэг аж. Жишээ нь, төрөлхийн саажилттай хүүхдүүд  босч, зогсож, алхаж чаддаггүй учраас энэ үйл явцыг зааж сургах, хэвшүүлэх дасгал хөдөлгөөн хийхэд нь эндэхийн эмч нар туслалцаа үзүүлдэг юм байна. Зориулалтын тоног төхөөрөмжин дээр дасгал хөдөлгөөн хийх боломж нөхцөлөөр нь хангаж өгдөг ажээ. Олдмол саажилт болон ослоос үүдэлтэй саажилт нь эмчилгээний хугацаа урт байдаг. Тиймээс хувь хүнээс их зүйл шалтгаалдаг гэдгийг эмч нар нь хэлж байсан.  “Таны инээмсэглэл” төв өвчтөнөө үйлчлүүлэгч гэж дууддаг нь ч үүнтэй холбоотой гэж байсан. Энэ нь өвчнөө ялан дийлэхийг хүссэн хүмүүст сэтгэлзүйн дэм болохоос гадна эмнэлгийн үйлчилгээнд ч бас эерэг сайхан хандлагыг төрүүлдэг гэж байв. 

Хөл гар, нуруу нугас нь саажсан, тал бие нь мэдээгүй болсон  хүмүүс  ихэвчлэн гэрээсээ гардаггүй. Босч, суух, хоол идэх, бие засахдаа ч бусдын тусламжийг хардаг. Үүнээсээ болоод санаа сэтгэлээр их унадаг. Энэ нь өвчинтэйгөө тэмцэхэд том саад болдог аж. Тиймээс өөрийгөө өөрчлөхөд сэтгэлийн хаттай байх, бүхнийг өөдрөг, гэгээлэг сайхнаар харах зэрэг нь өвчнөө ялан дийлэх “Эмгүй эмчилгээ” болдог аж. Тиймээс зориод ирэх эмнэлгийн нэр нь “Таны инээмсэглэл”. Дуудах нэр нь өвчтөн биш, үйлчлүүлэгч гэсэн хүндлэлийг хүлээдэг байх нь. Ярилцлага, сурвалжлагын төгсгөлд Сэргээн засалч эмч Б.Долгор­сүрэн нэгэн сай­хан үгээр бусдад дэм өгөв. “Саажилттай ч гэсэн сайхан амьдарч болно. Хамгийн гол нь өвчинтэйгөө тэмцэх нь чухал. Сэргээн засах эмчилгээний үр дүн тухайн хүний хичээл зүтгэлээс 99 хувь хамаардаг. Тиймээс бид сайхан амьдралын төлөө зүтгэх хүн бүрт туслахад бэлэн” гэдгийг үйлч­лүүлэгч нартаа дамжуулсан. Мөн бусдад чин сэтгэлээсээ туслах “Таны инээмсэглэл” төвтэй 76030375 дугаарын утсаар холбогдож болно гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

7 цаг 25 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

21 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

21 цаг 30 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12