“Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” үйл ажиллагаагаа эхлүүлэв

2016-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын оюутан залуусыг БНХАУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” өнөөдөр Отгонтэнгэр их сургууль (ОТИС)-д үйл ажиллагаагаа эхлүүллээ.

25 жилийн өмнөөс эдүгээг хүртэл үйл ажиллагаа явуулж буй ОТИС байгуулагдсан цагаасаа Хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ. Түүхт 25 жилийн ойн босгон дээр энэхүү төвийг нээж, оюутан залуусыг тус улсад сурах, мэргэжил дээшлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа нь онцлог юм хэмээн ОТИС-ын ректор, доктор Н.Энхзаяа нээлтийн үеэр хэллээ.

Тэрбээр, “ОТИС хоёр орны хамтын ажиллагааг өргөжжүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж, чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг тул БНХАУ-ын Элчин сайдын яам биднийг үргэлж дэмжин ажилладаг. Тухайлбал, Өнгөрсөн онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин ОТИС-д зочилж, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн байдал, боловсролын талаар илтгэл тавьж байсан. Мөн 2015 онд ОТИС-ын оюутан БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх авсан. Манай сургууль Хятад хэлтэй нягтлан бодогч, эрзүйч гэсэн сургалтын хөтөлбөр нээхээр судалгаа явуулж байна. Энэ хөтөлбөрийг эхлүүлэхэд  “Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн БНХАУ-ын Элчин сайдын яамнаас ОТИС-ын Хятад хэлний тэнхимд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон. Уг хөрөнгөөр жижиг номын сан бзхий Оюутны бие даалтын төв байгуулсан. Энэ бүх үйл ажиллагаа Монголын ирээдүйг тодорхойлогч оюутан залуусын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж байгаа.Аливаа улсын хөгжлийн боловсролын түвшнөөр нь тодорхойлдог. Тиймээс манай улсын боловсролын салбарыг байнга дэмжин ажилладаг БНХАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлж байна” хэмээв.

БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун ОТИС-ийн удирдлагууд, багш, оюутан залууст 25 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд, “Манай яам ОТИС-ийг үргэлж дэмжин ажиллах болно. Саяхан БНХАУ-ын эрдэмтэд энэхүү сургуульд зочиллож, хоёр орны эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцсэн. 2016 он Монгол, БНХАУ-ын харилцаанд ихээхэн онцлогтой өнгөрч байна. Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүн уулзсан. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, Коммунист намын дарга, Монголын УИХ-ын дарга нар харилцан айлчлал хийж, улс төр, эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлсэн. Ялангуяа Монголын шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсанаас хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, харилцан итгэлцэл нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улсын болосвролын салбарт дэмжлэг үзүүлэхийн тулд Элчин сайд Син Хайминий санаачлагаар танай улсад хэд хэдэн хөрөнгө оруулалт хийж байна. Үүний нэг нь өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төв юм. Энэхүү төв БНХАУ-ын Элчин сайдын яам болон ОТИС-ийн найрсаг харилцаа хөгжиж, оюутан залуусаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Монгол, БНХАУ-ын найрсаг солилцооны төв” хоёр орны хамтын ажиллагаа, цаашдийн хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн мэргэдийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуудах, боловсролын салбарт БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Одоогоор ОТИС-ын 14 оюутан магистар болон доктрантур БНХАУ-д суралцаж байгаа аж. Солилцооны төвөөр дамжуулан оюутан солилцоог идэвхжүүлж, БНХАУ-д суралцах залуусын тоог нэмэгдүүлнэ хэмээн ОТИС-ын удирдлагууд мэдээлэв.

Нээлтийн үйл ажиллагаанд ОТИС-ын ректор, доктор Н.Энхзаяа, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Одгэрэл, Сургалтын албаны дарга Л.Мягманхүү, БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ян Чин Дун, Соёлын зөвлөх Ли Вей болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Ч.АРИУНБОЛД

Гэрэл зургийг Т.ЧИМГЭЭ

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

17 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

3 цаг 36 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

7 цаг 42 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

7 цаг 42 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

7 цаг 42 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 3 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

23 цаг 28 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

23 цаг 33 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин