“Halloween” буюу дэлхийн шилдэг кино, зохиолын дүрд хувирах боломж

2016-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

“Halloween” буюу сүнсний баярын талаар өмнө нь манайхан ном, зохиол, элдэв янзын  кино, англи хэлний хичээл дээрээс ямар утга учиртай тэмдэглэдэг байсан талаарх мэдээллийг олж авдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ баярыг манай хүүхэд, залуус өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ.  Жил бүрийн энэ өдрийг угтан нийслэлд, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиуд, гадаад хэлний сургалтын төвүүд “Halloween” буюу сүнсний баярыг  тун сонирхолтой тэмдэглэдэг болсон байна. Тиймээс бид энэ удаа хүүхэд багачууд цугласан “Сүнсний баяр”-т зочлов.

 

“Halloween party” ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЯР

 

Манайд улсын сургуулиуд гэхээс илүүтэй хувийн дунд сургуулиуд энэ баярыг тун сонирхолтой тэмдэглэдэг. Багш сурагчид нь ч энэ баяртаа ач холбогдол өгч, урьдчилан бэлтгэж, албан ёсоор тэмдэглэдэг юм байна. Харин улсын гэх тодотголтой ЕБС-ийн дунд, ахлах ангийнхан анги хамт олон, найз нөхөд дундаа тэмдэглэх нь олон боловч тэр бүр сургуулийн зүгээс нь нэгдсэн арга хэмжээ маягаар зохион байгуулдаггүй юм байна. Мөн Монголын хүүхдийн ордоны Англи хэлний дугуйлангийн сурагчид жил бүр энэ баярыг тэмдэглэдэг. Энэ баярт оролцохоор зорьж ирдэг хүүхэд олон байдаг гэдгийг хүүхдүүд хэлж байсан.  Монголын анхны хувийн ууган сургуулиудын нэг гэгддэг “Шинэ Зуун билэг”, “Хобби” зэрэг бүрэн дунд сургуулийн багш, сурагчид “Сүнсний баяр”-ыг сүр дуулиантайхан тэмдэглэдэг юм байна. Тиймээс энэ удаа бид “Шинэ Зуун билэг” дунд сургуулийн Сургалтын албанаас зөвшөөрөл авч, “Сүнсний баяр”-т нь зочилж, бяцхан “чөтгөр”-үүдтэй уулзсан юм.

“Шинэ Зуун билэг” дунд сургууль нь  2002 онд байгуулагдаж байсан. Монголын анхны хувийн сургуулиудын нэг. Англи хэл-математикийн гүнз­гийрүүлсэн сургалттай, өдгөө 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Өнгөрсөн  онд Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтээр дүүргийн төрийн бус сургуулиудаас I байр эзэлсэн тус сургууль энэ хичээлийн жилд 400 орчим суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.  Баг хамт олон сайн бүрдсэн, залуу багш нар олонтой энэ сургууль сургалтын үйл ажиллагаагаа тун чамбай явуулахаас гадна сурагчдынхаа хүсэл сонирхолд нийцүүлсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг ажээ. Үүний нэг нь “Halloween”-ны баяр юм байна.  Энэ баярт бага, дунд, ахлах ангийн сурагчид нь бүгдээрээ  тун ч идэвхтэй оролцдог, зарим нь бүр энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг гэдгээ хэлж байв. Учир нь, тэдний хувьд  “Hallewoon party” бол хамгийн эрх чөлөөтэй, сонирхолтой баярын нэг гэдгийг хүүхдүүд хэлж байсан. Мөн “Энэ өдөр бидний хувьд,  хөгжилтэй, наргиантай атлаа хэн ямар дүрд хувирч, битүүхэн “айдас” төрүүлэх бол гэхээс  сонирхолтой санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Түүнчлэн энэ өдөр нийслэлд их олон сургуулиуд “Аймшгийн амьтад”-аар дүүрдэг байх. Хүүхдүүдийн олонх нь энэ өдөр эмгэн шулам, дракула, араг яс, шар шувуу, хар муур, зомби, цус сорогч, буг, чөтгөр, хий үзэгдэл, хэрээ, муми, аалз, сарьсан багваахай гээд олон янзын дүрд хувирч, “Hallewoon”-ны баярыг тэмдэглэдэг гэж ахлах ангийнхан ам уралдан ярьсан.

Харин бага ангийн хүүхдүүдийн хувьд буг чөтгөр, сүнсний баяр гэхээсээ илүү тэдний дүрд хувирч, хувцасыг нь өмсөх илүү сонирхолтой санагддаг гэж байв.

 

“СҮНСНИЙ БАЯР”-ЫН ГОЛ ӨРСӨЛДӨӨН БОЛ ХУВЦАСЛАЛТ, СОНГОДОГ ДҮР БҮТЭЭХ

Америкчууд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол аравдугаар сарын 31 буюу “Halloween”-ны баярын өдөр. Харин манайд энэ өдрийг тэмдэглэхэд шүүмжлэх хүн бас цөөнгүй байдаг. Тэгвэл “Шинэ Зуун билэг” дунд сургуулийн ахлах ангийн сурагчид “Хамгийн гол нь зөв сэтгэлгээтэй тэмдэглэх нь чухал” гэдгийг онцолж байсан. Мөн энэ баярын үүсэл гарал, хөгжил, Halloween” гэдэг нэрний утга учрын талаар бидэнд бас мэдээлэл дуулгасан.  Тухайлбал, “Энэ баярын үүсэл гарал нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд эртний Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлтэй холбоотой. Эртний Кельтүүд өвөл эхлэхийн өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөрүүд гарч ирдэг гэдэгт итгэн, тэнүүлч сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийж, элдэв баг, зүүсгэл өмсөн “Samhain” гэх ёслол үйлддэг байсан. Ингэж явсаар  X-XI зууны үеэс ард нийтийн дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэх болсон.  “Halloween” гэдэг нь нэрний хувьд Hallowe’en буюу “All Hallows Even” гэсэн үгнээс гаралтай, бүгд тэгш тэнцүү тахин шүтэх ёслол гэсэн утгатай. Барууны ихэнх оронд энэ баярыг тэмдэглэдэг. Эхэн үедээ шашны зан үйлтэй холбоотой тэмдэглэдэг байсан бол орчин үед хүүхэд залуусын хамгийн дуртай, айдас хүргэм өвөрмөц онцлогтой наадам болсон.

Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг. “Halloween”-ны баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгаар хар болон улбар шар өнгийн хослолыг бэлгэ тэмдгээ болгодог. 

Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцас­лалт. “Halloween”-ны багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Аймшгийн баяраар өмсдөг хамгийн түгээмэл хувцас нь Франкштэйн, Дракула гэх мэтчилэн гадны зо­хиолчдын алдарт бүтээ­лүүдийн баатруудын дүрийг дуурайлгасан хув­цас хэрэглэл. Тийм боло­хоор энэ өдөр хүүхдүүд өөрийнхөө хамгийн их сонирхсон кино,зохиолын дүрд хуви­лахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр бидэнд танин мэдэхүйн талаасаа ч маш их зүйлсийг өгч чаддаг. Дэлхийн шилдэг кино, зохиолуудтай танилцах, энэ өдөр явуулдаг тэм­цээн уралдаанд өөрийгөө сорих, мэдлэг мэдээллээр өрсөлдөх гээд  “Сүнсний баяр”-аар бид төрөл бүрийн тэмцээн уралдаан явуулдаг. Хүүх­дүүд маань энэ тэмцээнд анги хамт олноороо маш идэвхтэй оролцдог” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12