
Хэмнэл, төөргийг тооцоолсон Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш
Энэ сар билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 2-ноос өвлийн дунд сарын 2 хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 15, 30 балжинням, 18 модон хохимой, 24 тэрсүүд өдөр болно. Энэ сарын эхний 6 хоногт шороон махбода дэлгэрэхийн эрхээр шороон махбодын орон болсон дэлүүний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь хятрууны дуун мэт охор зөөлөн лугшина. Элгээ энхрийлэх цаг. Түүнээс хойш билгийн хүчин төгсч, усан махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл нуугдаж, шар ус ба хөлсний нүх сүв битүүрч, биеийн элч дотогш нуугдаж, усны орон бөөрний судал нэвтрэн гүйх тул судлын лугшилт нь цуучилын дуун мэт зөөлөн удаан лугшина. Дэлүүгээ энхрийлэх цаг. 7-ны өдрийн 9 цаг 18 минутад Өвлийн уур орох, 22-ны 6 цаг 42 минутад Бага цасан болох улирал эхлэнэ.
Өвлийн уур. Намар эцэслэнэ. Тарималаа хатсаны дараа хурааж хадгалах гэсэн утгатай. Энэ өдрөөс өвлийн улирал эхлэнэ. Наран шар замын 225 хэмд, өвлийн улирал нэг өдөр нэг өдрөөсөө хүйтэрч, умард орныхон өвлийг өнгөрөөхөөр хүйтнийг сэргийлэх арга хэмжээ авахаар яаралдана. Малчид малаа өлчиржүүлэх, өвөлжүүлэх ажилд яарна. Зарим нутагт бог малын идэш хийх тул энэ үеийг малчид улай сар ч гэнэ. Мөн бага цас буух тул анчид анд байнга морддог. Ус зайрмагтаж, жаврын эрч нэмэгддэг.
Бага цас. Наран шар замын 240 хэмд, агаарын дулаан доошлоод цас эхлэж орох юм. Цас орох үед газрын гадаргуун дулааны хэмжээ тийм ч хүйтэн биш байж болно. Харин цас орохуйд баахан хүйтэн болдог юм. Ерийн үед “Бага цаст газар болгонд цас орвоос дараа жил нь эрхбиш элбэг жил болно” гэж байдаг. Мал адгуус болон араатан амьтны үс ноос гүйцнэ. Бод малын идэш хийх цаг. Их, бага ав эхлэнэ. Хүйтний эрч нэмэгдэж, өвөл болдог.
Өвлийн өнгийг шинжих ардын заншил ёсон. Манай ард түмэн байгалийн хатуу ширүүн сорилтын дунд мал аж ахуйгаа хөтлөх явцдаа цаг агаарыг унших их эрдэмтэй болжээ. Үүнээс зарим чухал хэсгийг эрхэм хүндэт малчин абугай танаа өргөн барьсу!
Хэрэм үүрээ модны оройд зассан бол тус жилийн өвөл нь дулаан болохын шинж. Модны навч шилмүүс нь доод талаасаа эхлэн унаваас дулаан өвөл болно. Анхны цас нилээд эрт орсон боловч өвсний толгой цанатаж, бамбарлахгүй бол сайхан өвөл болно. Анхны цас нэлээд эрт орсон боловч гол ус намаржин татрах үгүй бол сайхан өвөл болно. Өвлийн уур орсон өдрийн жил өдөр нь улаан буюу улаагчин болвоос цас үгүй дулаан өвөл болно. Бас өвлийн уур орсон өдөр гараг нь Адъяа, Ангараг бол дулаан өвөл болно. Намрын адаг сарын арван таванд цэлмэг бол өвөл дулаан болно. Өвлийн эхэн сарын 15, 16, 17-нд цэлмэг бол өвөл нь дулаан. Намрын адаг сарын 17-нд гийвэл өвөлдөө дулаан байна гэдэг. Намар нь хонь хотоосоо зайдуу хоноод байвал сайхан өвөл болно. Намар үхэр оготно тасралтгүй дуугарвал сайхан өвөл болно. Хэрэм үүрээ модны оройгоос доор, нуусан маягтай засвал хүйтэн өвөл болно. Зун цагт үхэр, тугал ихээхэн оодогнох нь хүйтэн өвөл болохын дохио. Тарвага ичээгээ нүхний амсраас нэлээд зайдуу түгжвэл (Бөлтгөр бөглөвөл) хүйтэн өвөл болохын шинж гэдэг. Нүүдлийн шувууд эрт буцах нь хүйтэн өвөл болохын шинж. Туулайн бөөр нь битүү өөхөлсөн байвал хүйтэн өвөл болохын шинж гэдэг. Уулын мод оройгоосоо эхлэн шарлаж, навч, шилмүүс нь удаан унавал хүйтэн өвөл болно. Хусны навч бүрэн унахгүй байх нь хүйтэн өвөл болохйн шинж. Дэгд нүдэлж их ургасан нутагт өвөл нь тун хүйтэн болно. Шинийн хоёрны сар гэдрэг хандсан бөгөөд нарийхан байвал өвөл хүйтэн байж мэднэ гэдэг. Хяруу унах улирал эхлэх өдөрт хяруу унавал хүйтэн өвөл болно. Намар бороо зүсрэх нь хүйтэн өвөл болохын шинж. Өвлийн уур орсон өдөр хойд зүгээс салхилбал хүйтэн өвөл болно гэдэг. Уулын бор гөрөөс намрын эхний цасны үед модны зах буюу хамар, хяр газарт хэвтрээ зассан бол өн өвөл болно гэдэг. Ухна их хойрго байвал өнтэй өвөл болно гэдэг. Бозлог ичээлэхгүй өвөлжих, ичсэн тарвага өвөлдөө гарч ирэх нь өнтэй өвөл болохын шинж гэдэг. Нүүдлийн шувууд намаржих нь өнтэй өвөл болох шинж. Намар цагт адуу салхидах нь өнтэй өвөл болохын шинж. Өвлийн эхэн сард хонь, ямаа хотоосоо гарч хэвтээд байх нь өнтэй өвөл болохын шинж гэдэг. Усны шувууд намар орой маш дээгүүр нисч өнгөрвөл өнтэй өвөл болно. Ногтруу шувуу олширч байвал өнтэй өвөл болохын шинж. Тоодог өвөлжвөл тус өвөл өнтэй болно гэдэг. Тарвага ноохойгоо бага хурааж, орой ичвэл өнтэй өвөл болохын шинж. Бугын урамдал оройтох нь өнтэй болхын шинж. Буга их гүймхий байвал өнтэй өвөл болно гэдэг. Нохой хөлөөсөө эхлэж гуужих нь өнтэй өвөл болох шинж. Үхэр оготно хөеөгөө бага хураавал өнтэй өвөл болох шинж. Намрын сүүлээр сарлаг зэлэндээ ирэхгүй хээр хонох, уулын хэцд гарах үгүй бэл бараадах буюу зэл болон тугалдаа сүжирхээд байвал өнтэй өвөл болно. Намрын ногоо хэнзэлбэл өнтэй өвөл болохын шинж. Мод оройгоосоо эхлэн шаралж, навч нь түргэн унавал өнтэй өвөл болно. Хиаг, ганга өвс өтгөн ургах нь өнтэй өвөл болохын шинж гэдэг. Намрын сүүл сараар шар цэцэг хэнзлэх буюу бургас гөлөглөвөл өнтэй өвөл болно. Ургамал ногоо намар гандаж, шарласны дараа энгэр нөмөр газартаа хэнзэлж ургавал өвөл нь өнтэй болохын шинж гэдэг. Мичид зулзгалбал зуд зулбаж өн болно. Намар их салхилж, үүд гарсаар, арчсан мэт гийж, хүйтрэх нь өнтэй өвөл болохын шинж. Ер нь анхны цас бага орсон газар өвөл өнтэй гэдэг. Өвлийн эхэн сар хүйтэрбэл өнтэй өвөл болохын дохио. Намар өвлийн үед улаан тоостой урьхан салхи баруун зүгээс салхилж, цас орох нь өнтэй өвөл болох шинж. Намрын сүүл сарын шинийн есөнд тэнгэрийн заадас бүдгэрээд, долоо хоногийн дотор дахин тодорвол өвөл өнтэй болно гэдэг. Билгийн улирлын найман сард цас орвол өнтэй өвөл болно гэдэг.Намрын дунд сарын арван таванд үдийн өмнө цэлмэг байвал өвөл нь өнтэй гэдэг. Бух эрт тошвол хатуу өвөл болно. Усны шувууд доогуур нисч өнгөрвөл хатуу өвөл болно. Намар шоргоолжны үүр өндөрших нь хатуу өвөл болохын шинж. Хангай хээрийн бор гөрөөс, туулай их таргалаад бөөр нь их өөхөлвөл хатуу өвөл болох шинж. Намрын үеэр үхэр оготно дуугаа хураавал хатуу өвөл болох шинж. Намрын сард хулгана хөеөгөө нүхэндээ нуух нь хатуу өвөл болохын шинж гэдэг. Хиаг өвс богино сахлаг ургавал гачиг өвөл болно гэдэг. Бэлчээрийн ургамал эрт толгойлох нь хатуу өвөл болох шинж. Нядалсан хонины гүзээ үс ихтэй байвал тэр өвөл цас их орно. Зун үхэр, тугал их оодогнох нь өвөл цас их орохын шинж. Уулын бор гөрөөсний бөөрний өөх их байвал цас ихтэй өвөл болохын шинж. Өвлийн улиралд ятуу олширвол цас ихтэй өвөл болно. Үнэг, туулай олшрох нь цас ихтэй өвлийн шинж. Голын хөвөө дагуу будан, манан их суух нь тэр хавиар өвөл цас их орохын шинж. Намрын хугас дунд орсон өдөр зүүн өмнөөс салхилбал өвөл хүйтэрнэ. Өвлийн хөх хулгана жил өдөртэй өдөр цас орвол цас ихтэй байхын шинж. Аргаль, янгир хожид ороо нь орох, уулын ан амьтан ихэвчлэн тал руу буух, говь тал нутагтзээр, хар сүүлт, хулан, аргаль, янгир усанд ойрхон ирээд байх нь өвөлдөө цас багатай байхын шинж, могой орой ичих нь цас үгүй өвөл болохын шинж гэдэг. Эл бүхнийг анхааран үзвэл өвлийн шинжийг урьдчилан мэдэхэд тустай ажгуу.
Хулгана жилтэн. 1936 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1912, 1936 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1984, 1996 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1972 1960 оны эрчүүд болон 1924 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1960 эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 10, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.
Үхэр жилтэн. 1985 , 1913 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1949 1961 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1937 оны эмэгтэйчүүд болон 1925 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1997, 1973 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1997 оны эмэгтэйчүүд, 1961 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1901 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 11, 19, 23; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.
Бар жилтэн. 1974 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1998 оныхон болон 1986 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана 1914 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна 1926 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1962, 1950 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 8, 12, 20, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.
Туулай жилтэн. 1951, 1987 оны эмэгтэйчүүд, 1999 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1975 оны нийт хүмүүс болон 1999 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1939, 1951 оныхон болон 1987 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1927 оны эрчүүд болон 1963 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 13, 21; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 4, 11, 18, 25 болно.
Луу жилтэн. 1976 оны эрчүүд ба 2000 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 2000 оны эрчүүд, 1976 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1952 оны эрчүүд болон 1940 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1988, 1916 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1928 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1916 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.
Могой жилтэн. 1965, 1977 ны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 2001 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1977, 1941 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 2001 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1929 оны эрчүүд, 1917 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 11, 15, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.
Морь жилтэн. 1990 оны эмэгтэйчүүд болон 1978, 1918 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1942 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1966 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1930 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1954 оны эмэгтэйчүүд болон 1918 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 24, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.
Хонь жилтэн. 1931 оныхон болон 1979 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1955, 1979 оны эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1943 оны эмэгтэйчүүд болон 1931 оны нийт хүмүүс орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1919, 1943 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 5, 13, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.
Бич жилтэн. 1920 оны эрчүүд эрхтэ санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1944, 1980 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1980, 1932 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1992, 1968 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1956 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 2, 6, 14, 18, 26, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.
Тахиа жилтэн. 1993 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1957 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1945 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1969, 1945 оны эмэгтэйчүүд, 1993 оны эрчүүд, 1981 оныхон орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1921 оны эмэгтэйчүүд болон 1945 оны нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3, 7, 19, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.
Нохой жилтэн. 1946 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1982, 1934 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1922 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1994 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1958 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1970 оны эмэгтэйчүүд болон 1958 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 4, 8, 16, 20, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 3, 10, 17, 24 болно.
Гахай жилтэн. 1947 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1959 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1995 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1971 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1923 оны нийт хүмүүс 1935 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1959 оныхон эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 17, 21, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлвэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.
Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын 6, 12, 18, 24, 30-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 1, 7, 13, 19, 25-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 2, 8, 14, 20, 26-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 3, 9, 15, 21, 27-ны бар, туулай, могой, бич, нохой, гахай, 4, 10, 16, 22, 28-ы луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 5, 11, 17, 23, 29-ны өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар яваар одогсод 7, 15, 23-нд зүүн урагш; 8, 16, 24-нд баруун; 1, 9, 17, 25-нд баруун урагш; 2, 10, 18, 26-нд зүүн хойш; 3, 11, 19, 27-нд зүүн; 4, 12, 20, 28-нд баруун хойш; 5, 13, 21, 29-нд хойш; 6, 14, 22, 30-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.
Ажил үйлийн дугаар
1 Худалдаа арилжаа, бизнесийн үйлд сайн
2 Мөнгө хадгалуулахад сайн.
3 Эд агуурс авахад сайн.
4 Мөнгө зээлэхэд сайн.
5 Аялал жуулчлал хийхэд сайн.
6 Хүний нутагт суухаар явахад сайн.
7 Арвижуулах, дэлгэрүүлэх бүхэнд сайн.
8 Найз нөхөдтэйгөө хамтарч, элдэв үйлийг түргэн бүтээхэд сайн.
9 Цар ихтэй үйлийг эхлэхэд сайн.
10 Ном үзэх, бясалгал хийх, курс дамжаанд ороход сайн.
11 Өглөг хандив өргөхөд сайн.
12 Дээдсээс халамж хүсэхэд өлзийтэй.
13 Нүүдэл суудал хийх сайн.
14 Шинэ гэр байранд орох өлзийтэй.
15 Байшингийн суурь тавихад өлзийтэй.
16 Эмчид хандаж, эм засалд ээлтэй өдөр.
17 Гэрээ хэлцэл байгуулах, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн.
18 Хань, ижлээ сонгох, найр хурим хийхэд тохиромжтой.
19 Үс авахууулах, засуулахад сайн.
20 Хувцас эсгэх, чимэг зүүх, үнэт эдлэл авахад сайн.
21 Зочин хүлээн авахад сайн.
22 Ан гөрөө хийх, мал муулах өдөр.
23 Элдэв үйлд болгоомжтой хандах өдөр
24 Хүчлэн бүтээх үйлд сайн.
25 Өр нэхэх, өрөө барагдуулахад сайн.
26 Хэрүүл тэмцлээс зайлсхийгүүштэй өдөр
27 Архи, тамхи болон таарамжгүй идээнээс татгалзууштай өдөр.
28 Сэтгэл муутантай харьцахгүй байх өдөр.
29 Өргөдөл өргөх, гомдол гаргахад ээлтэй.
30 Ном уншуулж, засал хийлгэхэд сайн.
Ай сайн амгалан болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин