Онц байдал зарласны хохирлыг “Юнивишн” барагдуулах уу?

2016-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

“Чингис хаан” ОУНБ-д энэ сарын 28-нд он байдал зарлалаа.  Энэ нь “Код -7”  хэмээх тусгай нууц код буюу тэсрэх бөмбөг тавьсан үед зарладаг онц байдал байв.

Үдээс хойш 17 цагийн үеэс эхэлсэн онц байдал үдшийн 22:30 цаг хүртэл үргэлжилсэн юм. Эхлээд нисэх буудлын ажилчдыг байгаа газраасаа хөдлөхгүй байх үүрэг өгч, хууль хяналтын байгууллагынхан нисэх буудлын хамгаалалтын албаны хүмүүстэй хамтран ажиллаж байв.

18 цаг өнгөрөхөд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ИНЕГ, "Чингис хаан" ОУНБ-ын бүх удирдлага шуурхай хуралдсан.

Харин 19 цагийн үед “Чингис хаан” ОУНБ-ын хоёрдугаар давхарт хорио тогтоож, нислэгүүдийг түр саатуулж, зорчигчдыг онгоцноос буулгахгүй байв. 

Ингээд үдшийн 22 цагийн үед ИНЕГ-аас мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “...2016 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 16.20 цагт тус нисэх буудлын Аюулгүй байдлын газар нийтийн эзэмшлийн талбайд эзэнгүй тээш байгааг илрүүлж, зохих журмын дагуу хамгаалалтад авч, тодорхой байдлаар шалгаж үзэхэд аюултай байж болзошгүй сэжиг илэрсэн. Аюулгүй байдлыг хангах үүднээс Олон улсын иргэний нисэхийн дүрэмд заасны дагуу шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгалт хийсний дүнд эзэнгүй тээш аюулгүй болохыг тогтоолоо. Мөн тээшний эзэн холбогдогчийг илрүүлж, газар дээр нь ирүүлэн тээшийг таниулж, тус иргэнийх мөн болохыг нь тогтоолоо.“Чингис хаан” олон улсын нисэх буудалд дуудлагын дагуу үйлчилгээ хийсэн кабелийн сувгийн ажилтан кабелийн суваг засварлах техник хэрэгслээ санаандгүй байдлаар орхиж явсан байсныг хууль хяналтын байгууллагууд үргэлжүүлэн шалгаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдон Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Манжуур чиглэлийн нислэгүүд түр саатсан бөгөөд одоо тус нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэсэн байв.

Яг үнэндээ үүнд ингэтлээ сүржигнэх шаардлагагүй байсан гэх юм билээ. Учир нь тэнд үйлчилгээ үзүүлсэн “Юнивишн”ХХК-ийн засварчин л цүнхээ мартаад явчихсан байжээ. Гэтэл манайхан хэдэн цагийн турш засварчны цүнхтэй “ноцолдсон” болж таарч байгаа юм. Багажтай цүхний учрыг олох гэж ингэтлээ ажиллаж байгаа мэргэжилтнүүд хэрэвзээ жинхэнэ тэсрэх бодис тэр цүнхэнд байсан бол яах байсан бол... Нөгөө талаар засварчин нь цүнхээ мартсанаас болж улсад учруулсан нэлээд хэмжээний хохирлыг “Юнивишн” ХХК төлөх үү гэдэг асуулт гарч  ирж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

16 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

3 цаг 36 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

7 цаг 41 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

7 цаг 41 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

7 цаг 41 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 2 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

23 цаг 27 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

23 цаг 33 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин