Сүхбаатар дүүргийн олон хүүхэдтэй дөрвөн өрхөд гэр олголоо

2016-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ЦОМ

  

Сүхбаатар дүүргийн ХV-ХХ хорооны нэр бүхий  дөрвөн өрхөд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа өнөөдөр | 2016.10.30 | таван ханатай гэр олголоо.  Сүхбаатар дүүргийн ХVIII хорооны иргэн З.Эрдэнэбаяр, ХVI хорооны иргэн Н.Цогбадрах, ХХ хорооны иргэн  Н.Батсайхан, Д.Болор-Эрдэнэ нар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаад өөрсдийн амьдралын нөхцөл байдлыг бичиж, хүсэлт гаргасны дагуу өвлийн хүйтнээс урьтаж ийнхүү гэртэй болгожээ. Гэр олгосон айл өрхүүдийн хувьд гал түймэрт гэр нь шатсан,  өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй ээж,  гурван удаа төрж зургаан хүүхэдтэй болсон айл, түрээсийн гэрт амьдардаг өрхүүдийг хамруулснаараа онцлог байлаа. Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа дөрвөн айлд гэр олгоод зогсохгүй тус дүүргийн ХV хорооны иргэн СУИС-ийн II курсын оюутан Э.Элбэгт мэргэжлийн морин хуур гардуулсан юм. Учир нь тэрбээр маш авьяастай төдийгүй мэргэжлийн морин хуурийн “Жинчдийн аялгуу”  хамтлаг байгуулан амжилттай суралцаж байгаа хэдий ч мэргэжлийн хөгжимгүйгээс авьяасаа бүрэн хөгжүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгарч байжээ. Иймд тойргийн гишүүнээсээ тусламж хүссэний үндсэн дээр ийнхүү мэргэжлийн морин хууртай болж дээрх өргөө гэртэй болсон ах, эгч нарынхаа гэрийн жаврыг үргээн аялгуу эгшиг өргөлөө.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол хууль тогтоохын төлөө ажиллах ёстой. Гэхдээ тойргийн иргэдийнхээ амьдрал ахуйд туслах боломжийг эрэлхийлж ажилладаг.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш миний нэр дээр үндсэндээ 200 гаруй хүсэлт албан бичгээр ирсний дотор гэр хүссэн дөрвөн өргөдөл байсныг өнөөдөр шийдвэрлэлээ. Хадмуудтайгаа 13-уулаа нэг гэрт амьдардаг өрх айл хүртэл багтсан. Хүсэлтийн дагуу газар дээр нь очиж танилцаад асуудлыг шийдсэн байгаа. Мөн Монгол Улсынхаа ирээдүй болсон залуучуудаа дэмжих ёстой гэдэг үүднээс СУИС-ийн оюутан Э.Элбэгт мөрөөдөл болоод байсан морин хуурыг нь гардууллаа. Цаашид энэ сайхан авьяастай морин хуурын хамтлагийг дэмжих болно. Монголын баялаг өнөөдөр гоё сайхан барилга биш, монгол хүн өөрийн эх орондоо итгэл үнэмшилтэй, аз жаргалтай, эрүүл энх сайхан амьдрах нь чухал. Тиймээс бид иргэддээ чиглэсэн бодлогыг энэ эдийн засгийн хямралтай, орлого нь багассан хүнд хэцүү өнөө үед хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байгаа” гэсэн юм.

ХХ хорооны иргэн Д.Болор-Эрдэнэ

-Би гэртэй болох өргөдлөө УИХ-ын сонгуулийн үеэр  Ц.Цогзолмаа гишүүнд өгсөн. Тэгээд өнөөдөр ийм сайхан гэртэй болсондоо баяртай байна. Би гурван хүүхдийн хамт ээж, аавтайгаа амьдардаг. Өргөө цагаан гэрээ цаашид өнгөтэй өөдтэй авч явахаа амлаж байна. Ц.Цогзолмаа гишүүн бол эмэгтэй гишүүнийхээ хувьд бидний амьдралыг маш сайн ойлгож, хэнд тусламж хэрэгтэй байгааг мэдэрдэг . Сонгуулиас хойш төдийлөн бага хугацаа өнгөрсөн ч иргэдтэйгээ үргэлж ойр байж биднийг сонсдогт олон иргэн талархалтай байгаа. Одоо гэртэй болсон учраас гурван хүүхдийнхөө төлөө сайхан амьдрах болно.

ХХ хорооны иргэн Н.Батсайхан

-Сүхбаатар дүүргийн ХХ хорооноос манайхыг сонгоод өргөө цагаан гэртэй болгосон Ц.Цогзолмаа гишүүндээ баярлаж байна. Нөхөр таван хүүхдийн хамт амьдардаг. Цаашид үр хүүхдээ өнгөтэй өөдтэй байлгаж, сурлага хөдөлмөрт нь анхаарах болно. Бид өмнө нь айлын гэр түрээсэлж амьдардаг байсан. Одоо өөрийн гэсэн гэртэй болсон учраас итгэл үнэмшилтэй, хичээж амьдрах болно.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12