Б.Баярсайхан: “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийг зарлаж байна

2016-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Сүүлийн дөрвөн жилийн дотор 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлжээ. Тиймээс БСШУСЯ-наас “Цахим  гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлэх гэж байна.  Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас тодрууллаа.

- “Цахим  гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу. Ямар чиглэлд ямар үйл ажиллагаа явуулах вэ?

-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онд 5000 хүүхдийн дунд  “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-г явуулсан байна. Судалгааны дүнгээр дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон, Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн дүн гарчээ. Түүнчлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг юм байна. Тиймээс бид энэхүү хөтөлбөрөө батлан хэрэгжүүлэхээр боллоо.

-Нийгэмд ерөнхийдөө цахим гадуурхал элбэг байна уу?

-Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог хийгээд цар хүрээ өргөнтэйгөөрөө цахим гадуурхал илүү хор хөнөөлтэй байна. Нийгмийн сүлжээ, интернэт хэрэглээ хүүхдүүдийн хувьд зарим талаараа дарамт шахалт, хэн нэгний бай болох нөхцлийг бүрдүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа юм. Тиймээс хөтөлбөр нь сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилготой байна. Хүүхдийг боловсруулах, хөгжүүлэх хэрэгцээг хангаж байгаагаас биш бид бусдаар хайрлуулах, хүндлэгдэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээг хангаж чадахгүй байна шүү дээ.

 

-Хөтөлбөр ямар байдлаар хэрэгжих вэ?

 

-Хүүхдүүд эцэг эх, багш, найз нөхдөдөө гадуурхагдаж буйгаа хэлдэггүй, дотроо шаналдаг. Гэтэл энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хүүхдэд байдаггүй. Уг хөтөлбөр нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа нийгмийн сүлжээнд өрнөж буй халдлага, дарамтыг бууруулах, хүүхдүүдийг сэтгэл санааны дарамт цаашлаад амиа хорлох шалтгааныг бууруулахад оршино.  Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир спорт хөгжлийн газар, Хүүхдийг ивээх сан, Үндэсний өгөх өдөр хөдөлгөөн, Оюунлаг Монгол хүн ТББ зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран ажиллах юм. Эхний ээлжинд бие биедээ хүндэтгэлтэй хандахыг уриалан нийт сургуулиудад энэ сэдвээр хичээл орно. Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аварна” уриатай цус өгөх өдөрлөг зохион байгуулна.

 

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12