“Амгалан орчлон - Амгалан Улаанбаатар” дүрслэх урлагийн баяр

2016-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Соёл урлагийн их сургуулийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургууль 2016 оны аравдугаар сарын 30-нд Сүхбаатарын талбайд “Дүрслэх урлагийн баяр” зохион байгуулна.

Дүрслэх, дизайн урлагийн сургууль нь анх Ардын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны  1945 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хамтарсан 34/30-р тогтоолоор уран сайхны байгууллагуудын уран бүтээлийн хийгээд удирдах боловсон хүчнийг бэлтгэх мэргэжлийн дунд сургуулиуд байгуулах хүрээнд Дүрслэх урлагийн сургууль байгуулагдаж 1945 оны есдүгээр сарын 1-нд зураач, баримлын хоёр ангитай, 19 сурагчтайгаар хичээллэж эхэлжээ.

2010 онд тус сургуулийг Засгийн газрын шийдвэрээр СУИС-ийн бүрэлдэхүүний сургууль болгон нэгтгэснээр  бакалавр, магистрын боловсролын зэрэг олгох сургалтыг эрхлэн явуулах болжээ. 2014 онд СУИС-ийн удирдах зөвлөлийн шийдвэрээр  Дүрслэх, дизайн урлагийн сургууль болгон өөрчилж шинэчилсэн хөтөлбөрөөр сургалтыг явуулж эхэлсэн ба эрдэм шинжилгээ судалгааны ажлыг шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа болно.

Тус сургуулийн үе үеийн шилдэг багш, төгсөгчдийн алдрыг мөнхжүүлэх, тэдний сургалтын арга зүйг уламжлан авч явах зорилгоор Ардын зураач, төрийн шагналт, профессор Д.Амгалан, Ардын зураач, төрийн хошой шагналт О.Цэвэгжав, Төрийн шагналт, зураач Б.Пүрэвсүх, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн С.Дондог нарын нэрэмжит урлангуудыг байгуулсан.

Мөн Уран дарханы “Хөх урлан”, Торгон хэвлэлийн “Эко урлан”, Керамикийн урлан, Уран сийлбэрийн урлангуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон.

2014 оноос сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийж 2016-2017 оны хичээлийн жилд зургаан хөтөлбөр, 16 мэргэжлээр сургалт эрхэлж байна.

Өнөөдөр тус сургуулийг байгуулагдсан цагаас эхлэн нийт 3500 гаруй төгсөгч төгссөнөөс Ардын зураач 4, Төрийн шагналт 7, Соёлын болоод Урлагийн гавъяат зүтгэлтэн 30 гаруй, МУСТА, МУБТА 60 гаруй, МУЭвлэлийн шагналт зураач 100 гаруй, Урлаг судлалын болон шинжлэх ухааны доктор 7 төрөн гарсан байна.

2015 онд Дүрслэх урлагийн дэлхийн хамгийн том наадам болох Венецийн орчин үеийн урлагийн биенналед анх удаа Монгол Улсын зураачид оролцсон нь манай төгсөгч зураач Ж.Мөнхцэцэг, Т.Энхболд, Х.Үнэн-Энх нар байв. Тэдний уран бүтээл нь Монголыг, Монголын уран бүтээлчдийг дэлхийн урлагийн ертөнцөд таниулсан том ололт болсон юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 92 дугаар тогтоолоор СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит сургууль болгосон юм.

Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач, дэд профессор Дагдангийн Амгалан нь 1933 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Бор хөндий хэмээх газар төржээ.

Д.Амгалан 1956-1963 онд ОХУ-н Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцан зураач,1950-1956 онд Дүрслэх урлагийн газар зураач, 1963-1971 онд ХБДС-д  уран зургийн багш, 1971-1986 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал,1986-1990 онд МУЭХорооны орлогч дарга, 1990-2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд мэргэжлийн зөвлөх багшаар  ажиллаж байсан юм.

Д.Амгалан багш 1971-1986 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ ХБДС-ийн нэгэн анги байсан дүрслэх урлагийн салбарыг бие даасан сургууль болгон хөгжүүлж, Уран зураг, Уран баримал, Монгол зураг, арьсан эдлэл, металл урлаг, нэхмэл-хатгамал, сийлбэр, монументаль ба реклам, керамик зэрэг дүрслэх урлагийн бүхий л мэргэжлийг шинээр нээж, сургалтын хөтөлбөрийг гардан боловсруулсан нь одоогийн их сургуулийн жишгээр хөгжих үндсийг тавьсан.

Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан ажил амьдралынхаа туршид дахин давдагдашгүй, үндэсний шинж чанартай, өөрийн онцлог бүхий уран бүтээлүүд туурвисан нь манай дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд тодорхой бүхэл бүтэн үеийг төлөөлдөг юм. Түүний уран бүтээлүүд нь шүүмжлэлт-бодит, утга-уянга гүн ухааны, хүн-байгаль аж байдал  болон хөрөг, түүх-хувьсгалын сэдвээр уран зураг, зураасан зураг, хана туурганы чимэг зургийн төрлүүдээр бичигдэж Монгол Улсын дүрслэх урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулж, монгол түмний соёл, зан заншил, уламжлал, амьдралыг олон улсын хэмжээнд сурталчилан таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байна.

Түүний уран бүтээл, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж 1962 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1969 онд түүний “Зөгнөл”, “Итгэл”, “Ерөөл” цуврал бүтээлүүдийн “Ерөөл” бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал, 1975 онд Гэрлэх ёслолын ордны Алтан танхимиын өнгөт шилэн чимэглэл бүтээл, Монголын дүрслэх урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Ардын зураач цолоор тус тус шагнажээ.

Д.АмгаланЖаахан шаргын нутаг” 1965, зотон тос 58х150см

Д.АмгаланЭэжээ  Сайн байна уу” /Өлгий нутгийн минь өглөө цуврал/ 1962, хулдаасан бар, 20х30 см

Д.АмгаланИх үсрэлт” 1961, гуашь, 100х70 см

Ардын зураач, Төрийн шагналт, профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургууль урлагийн бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, хүүхэд залуусын урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, зурах авьяасыг нээн чиглүүлэх, урлагт хайртай, зөв зан төлөвтэй, соёлтой хотын иргэдийг төлөвшүүлэх зорилгоорАмгалан орчлон - Амгалан Улаанбаатардүрслэх урлагийн баярыг Сүхбаатарын талбайд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Та бүхнийгАмгалан орчлон-Амгалан Улаанбаатардүрслэх урлагийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

16 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

3 цаг 35 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

7 цаг 41 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

7 цаг 41 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

7 цаг 41 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 2 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

23 цаг 27 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

23 цаг 32 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин