Ж.Эрдэнэбат: Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хямралаас гарна

2016-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголчууд шинэ хүүхэд төрсний 100 хоног дээр  хонь гаргаж, шөлөөр угааж тэмдэглэдэг сэн. Шуудхан хэлэхэд, энэ хүүхэд хүн болно, цаашдаа ажрахгүй гэсэн санаа, утга билэгдэл тэр. Засгийн газрын 100 хоног түүнтэй л адил. Бас 100 хоног болоогүй байхад болсон, болоогүй үг хэлэхгүй, юм ярихгүй гэж хүлээдэг нь түүнтэй холбоотой ойлголт биз ээ.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар  100 хоногийнхоо мэдээллийг өчигдөр тайлагнав. Түүний танхим сайнтай, саартай 100 хоногийг үдэж байна. Ерөнхий сайд ам нээнгүүтээ юу гэж хэлж факталдаг бол гэж бодож байлаа, үнэнийг хэлэхэд. Харин үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, тэгж байж хямралаас гарна. Дараагийн алхам нь хөрөнгө оруулагчдыг дэмжинэ. Болохгүй бол өр зээл хийнэ, гэхдээ энэ нь тийм ч сайн шийдэл биш л дээ гэсэнд нь бага ч болов итгэл төрсөн. Засгийн газрын 100 дахь хоног дээр сонссон сайн мэдээ энэ. Гэхдээ сэтгэгдэл бол аливаа зүйлийн оршил,  бодитой ажил юу хийв гэдэг л хамгийн үнэнд ойр дүгнэлт байх юм.

Тайлангийнхаа  эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ  “Засгийн газрын 100 хоног Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн  өдөртэй давхцаж таарсан” хэмээн онцолж байна лээ.

Монгол Улсын хөгжил, цэцэглэлтийг тэрээр сэргэн мандахын билэгдлээр тийнхүү тооцож, харсан бололтой юм. Гэхдээ Их Эзэн Чингис хааны мэндэлсэн аравдугаар сарын 31-ний өдөр биш  өчигдөр тайлангаа тавьсан нь  тухайн өдөр бүх нийтээрээ амрахтай  холбоотой хэмээн тайлбарласан. Мөн Засгийн газрын 100 хоног Монгол Улсын нийт хүн амын тоо 3.1 саяд хүрсэн өдөртэй давхцав. 1131 хүүхэд энэ хугацаанд шинээр мэндэлсэн байна. Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт “Цалинтай ээж” хөтөлбөрийг баталж гаргасан. 0-3 нас хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд цалин олгоно, дээр нь ажилласан жилийг баталгаажуулж нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар  болсон. 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд улирал бүр цалингийн доод жишгээр дэмжлэг туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ Засгийн газар түүхэндээ эдийн засгийн хамгийн хүнд үед эрх хүлээж авсныг  Засгийн газрын тэргүүн онцолсон. Хүнд байгаатай уялдуулж бодлогоо боловсруулж ажиллаж байгаагаа бас тэмдэглэсэн. Энэ байдлаас харин түргэн хугацаанд гаргаж ард иргэдээ ажилтай, орлоготой амар тайван амьдруулах нөхцөл бололцоог хангах ёстой. Үүний тулд гаргаж буй шийдвэр, төсөл хөтөлбөрүүд түргэн хугацаанд боловсруулагдаж, батлагдаж бодлогын бичиг баримт байх ёстой гэсэн зорилтыг Засгийн газар тавьсан гэв. Мөн гүйцэтгэх засаглал мөрийн хөтөлбөрөө ч түргэн хугацаанд боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулсан гэдгийг тэмдэглэв. Бас хүлээх хугацаа байхгүй учраас бид хурдтай ажиллах зорилго тавьсан гэлээ. Өмнөх алдаатай бодлогуудыг залруулах, цаашид шинээр хийх зүйлүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхэд Засгийн газар анхаарч байгаа гэв. Тухайлбал, Хөгжлийн банк, “Эрдэнэт” үйлдвэрт гарсан зөрчил, дутагдлыг анхаарч ажлын хэсэг томилон ажиллаж байгаа хэмээн Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ өдөр түүний хэлсэн хамгийн сайн  мэдээ  бол үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэгж байж ажлын байрыг нэмэгдүүлэх тухай байлаа. Монгол Улсыг авч явж буй ачааны хүндийг үүрч байгаа гол хэсэг нь үндэсний үйлдвэрлэгчид гэдгийг Засгийн газар олж харсан байна. Ингэснээр цаашид Монгол Улс импортлогч улсаас экспортлогч, үйлдвэрлэгч орон болох ирээдүйн зургийг гүйцэтгэх засаглал гаргасан гэлээ. Энэ чиглэлд татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр дансаа хаалгасан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээлттэй болгосон. Мөн хилээр гарах эрхээ хязгаарлуулсан компанийн захирал, бизнес эрхлэгчдийн  гомдлыг барагдуулсан. Цаашид аж ахуйн нэгжүүдийг   татвараас   хөнгөлөх  бодлого барина. Алдагдсан итгэлийг олж авахын төлөө ажиллана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Засгийн газар  тайлангаа тавьж,  100 хоногт хийсэн ажлын­хаа талаар хэвлэл, мэдээл­лийнхэнд мэдээлэх үеэр асуулт, хариултын гол сэдэв “Эрдэнэт”  үйлд­вэр, 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор өрнөсөн. Засгийн га­зар хууль хяналтын байгууллага биш уч­раас бүх асуудлыг шалгуула­хаар холбогдох газруудад хандсан. Мэдээлэл удахгүй тодорхой болно. Тэр үед олон нийтэд мэдээлнэ гэлээ.  Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн захир­лыг өнөө, маргаашгүй томилно гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Цаашид Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ сэтгүүлчидтэй хагас жилд нэг удаа уулзаж  тайлангаа тавьж байна гэдгийг тэмдэглэлээ.

Эцэст нь тэмдэглэхэд, Засгийн газрын 100 хоногийн тайлангийн уулзалт маазарсан, инээд ханиад дунд өрнөж байсныг хэлэх хэрэгтэй байх. Энэ асуудал манай хэвлэл, мэдээллийнхэнд ч хамаатайг  хэлэх байна. Монголчууд  “Төр төмбөгөр, ёс ёмбогор”  гэлцдэг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд  мэдээлэл хийж байхад тэнд төрт ёсны хүндэтгэл, ёс журам,  асуух, хариулахаас эхлээд харилцан хүндэтгэл баймаар санагдсан. Энэ хоёр талтай байх. Үзэг нэгт сэтгүүлч нөхөд маань дотроо нэгийг  бодож, болгоосон гэдэгт найдна. Мөн Монголын төр гэж нэг л төр байх ёстой байтал сүүлийн үед аль ч нам гарсан намчирхах үзэлд хэт автсан нь төрт ёсны хүндлэл шаланд унасныг сануулах ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12