
Өдрийн өнгө
Аргын тооллын 10 сарын 30, Адъяа гараг. Билгийн тооллын битүүн, Салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонь
Гадаадаар аялж, адал явдал хайх төлөвлөгөө амархан нурж мэднэ. Үүнээс болж бухимдахын оронд эргэн нягтал.Тайвширч тухайн асуудлаар мэдээлэл цуглуул. Учир шалтгааныг мэдсэний дараа хариулт тун энгийн байх болно. Чухал хүмүүстэй харилцахад хүндрэлтэй байвал өөр арга хэрэглэ. Хамтрагчдаа буруутгахаас өмнө хийх ёстой зүйлээ сайн гүйцэтгэ.
Үхэр
Удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс чухал зүйлийн төлөө бусадтай хамт ажиллах нь амжилт авчирна. Жүжигчин үхрүүдийн хувьд шилдэг бүтээл туурвина. Таны ертөнцөд, одод боломж бололцоо бэлэглэсээр байна. Эд хэдэн гэнэтийн зүйл таны амьдралыг гэрэлтүүлнэ. боломж бүрийг атгаж, өөрийн авьяас чадвараа сорь. Хүүрнэл зохиол, бодит байдлын тухай бичдэг зохиолчид, жинхэнэ амьдралын нөхцөл байдал дээр тулгуурлан сонирхолтой ном өгүүлэл бичихийг хүснэ.
Ихэр
Та найз эсвэл хамтран ажилладаг хндээ сэтгэл татагдах нь. Гэхдээ таны сэтгэл тийм ч их хөдлөхгүй байвал энэ хайр биш гэдгийг ойлго. Хэрвээ тэр хүнд өөрийгөө илэрхийлэх зориг хүрэхгүй байгаа бол энэ айдсаа даван туулахын тулд хэн нэгнээс тусламж хүс. Гэхдээ болж өгвөл өөрийн сэтгэлийг илэрхийлж, цаашид юу хийхээ илүү тодорхой болгох хэрэгтэй. Хайрттайгаа маргалдсанаас болж таагүй дурсамж сэргэх болно. Гэхдээ хэт шаналах хэрэггүй.
Мэлхий
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь мөнгийг тань дэмий урсахаас сэргийлнэ. Хэрэв одоогийн элдэв шинж тэмдэг асуудал үүсгээд байгаа бол айдсаа дарах цаг. Эмч шүдний эмч ардын эмчилгээний эмч болон бусад төрлийн анагаахын хүмүүсээс зөвлөгөө авах цаг авч таны эрүүл мэнд хэвийн байгаа эсэхийг шалга. Хүмүүстэй ганцаарчлан уулздаг ажилтай мэлхийнүүд үйлчилгээгээ доогуур үнэлсэнээр өөрийгөө дутуу үнэлж буй эсэхээ нягтлах нь зүйтэй.
Арслан
Гэр бүлийн хариуцлага эхэнд тавь.утас хангинаж гэнэтийн зочид ирж гэрээсээ гарахад хэцүү болно. Харин та зочиддоо ширээ засаж сайхан дайлаарай. Улс төрийн чиг хандлагатай тэмцээн юм уу олны өмнө гарах хүмүүсийг очих харахыг зөвлөж байна. Арслангуудын хувьд анд нөхдийн барилдлага амьдралын чухал хэсэгт тооцогдоно. Гэр бүлдээ сайхан дурсамж үлдээж хамтдаа теарт очиж тоглолт үзээрэй.
Охин
Хийж буй ажилдаа итгэлтэй бай. Таны эрч хүч урам зориг нэмэгдэж ажил тань ямар ч саадгүй бүтнэ. Сэтгэл хөдлөл маш хүчтэй эмзэг байгаа тул аль болох тайван алгуур байхыг зөвлөж байна. Ямар ч нөхцөл байдалд хяналтыг гартаа авахыг хичээ. Энэ нь таны нэр хүндийг өсгөхөд нөлөөлөх болно. Өөрийн туршлагад үндэслэн бусдад үлгэр дуурайл үзүүлэхийг хичээ. Таны санаачлагатай байдал тушаал ахиулж, чухал албан тушаалд хүргэнэ.
Жинлүүр
Чухал хэрэгцээгээ хангаж, үйл ажиллагааныхаа арга барилаа гярхай болго.Их баялаг хөрөнгө нь уур уцаарын эх булаг болдог ба үүнийхээ талаар гэр бүлийн хүнтэй ярилцах хэрэгтэй. Өмнө нь чадаагүй ч өнөөдөр илүү сайнаар хэрэгцээгээ хангана. Өмгөөлөгч үнэтэй учир энгийн зүйлийг өөрөө баталгаатай болго. Эргэн тойронд байгаа юмсаа дахин эмхэлж цэгцэл. Хэн нэгэн найз тань танаас тусламж гуйвал тусалж чадна. .Эргэлзэх хэрэггүй.
Хилэнц
Нар хүчирхэг дэлхийн ван гарагтай нэгдсэн тул сансар ертөнц таньд нэмэлт хүч өгч, оргил өөд гарахад зоригжуулна. Тиймээс оролдоод үз. Гайхал төрүүлсэн мэдээ ирэх ба энэ нь таны хуучин асуудалтай холбоотой учир бага зэрэг ичиж зовох хэрэг гарах байх. Хэрвээ та ном, судалгаа шинжилгээний материал зэргээс судалгаа хийвэл яг зөв. Мэдээллээ олж чадна.
Нум
Хийж буй зүйлдээ анхааралтай ханд. Хайр дурлалын адал явдалд тааламжгүй. эдгээр нь таны сэтгэлийг шархлуулж магадгүй байна. Мөн чухал яаралтай, гонсойлгож мэдэх санхүүгийн асуудлууд анхаарлаа хандуулахыг шаардана. Магадгүй хэт их зарлага таныг санхүүгийн хүндрэлд оруулж мэднэ. Өөрөөр хэлбэл орлого зарлагаа тооц.
Матар
Оддын эрхшээл танд хойш тавьсан хийхээр амласан зүйлүүдээ хэрэгжүүлэх боломж олгоно. Энэ нь таны оюун ухаан хувийн асуудалдаа илүү анхаарч ажлын сайн үр дүн авчрах цаг. Таны зөн билэг бүтээлч сэтгэхүй өндөр байна. Эргэн тусгаж, эргэцүүлэн бодсоноор үнэ цэнэтэй мэдээллүүдийг цуглуулна. Бүтээлч санаанууд чөлөөтэй урсана. Таны урлагт чармайх оролдлого нэмэгдэнэ.
Хумх
Ням гараг. Хэт их хүч чармайлт гаргавал асуудалд орно. Бүх зүйлийг ганцаараа хийх хэрэггүй. Зохих хүнд зохих ажлыг нь өг. Бусадтай ажлаа хувааж шаардлагатай үед тусламж хүсээрэй. Эрүүл байхын тулд илүү сайн амарч байх хэрэгтэйг сана. Хувийн асуудлаа ч гэсэн бусадтай хуваалц. Хэрэв ямар нэгэн алдаа гаргавал уучлалт гуй. Ингэснээрээ та хоёр амар тайван байна. Оройг гэртээ өнгөрөөж эрч унт.
Загас
Ням гараг. Оюун санааны тогтвортой байдал, сэрэглэн овсгоотой шийдвэр та нарын хувьд ядаргаатай байж мэдэх юм. Ихэнхи нь ажлын нөхцөл байдлаа дээшлүүлэх эсвэл албан тушаал дэвших, ажлаасаа илүү их сэтгэл ханамж авахыг хүсэх бол бусад Загаснууд нийгмийн зорилтот бүлгийн хүмүүсийг удирдахыг хүснэ. Энэ таатай нөхцөл байдал хүсэл зоригыг тань урагшлуулж өгнө. Та удахгүй хурим, болзоо уулзалтанд уригдах болно.
10 сарын 30-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
СТӨ-Х Түц продакшин “Төсөөллөөс дээгүүр”
Дуурь бүжгийн эрдмийн театр-Айда дуурь, Ж. Верди
МҮЭСТО-шинэ үе продакшин "Үргэлж эхнэрийн зөв" цоо шинэ интертайнмент тоглолт
Бөхийн өргөө-Монгол улсын далай даян, дархан аварга, үндэсний бөхийн спортын Б. Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит бөхийн барилдаан
10 сарын 30-нд болох үйл явдлууд
Аригу лонж арт-Arigu Halloween Party
Центро найт клуб-We Are Zombies – 2016
Централ товер-Jumanji Halloween
Үндэсний соёл амралтын хүрээлэн- Halloween Park 2016 Train to Park
Ням гаригийн галт тэрэгний хуваарь
Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ 10:05 ирнэ
Москва-УБ 06:50 ирнэ
УБ-Бээжин 07:30 хөдөлнө
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:40 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 05:45 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:40 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 05:53 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:05 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 08:55 ирнэ
УБ – Сайншанд 10:10 хөдөлнө
Сайншанд – УБ 07:15 ирнэ
УБ – Сүхбаатар 10:40 хөдөлнө
Сүхбаатар – УБ 16:30 ирнэ
УБ – Замын-Үүд 17:20 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:45 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.