10 сарын 28-ны өдрийн зурхай

2016-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 10 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 28, Тугчин одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Өрнийн зурлага

Хонь

Дотоод сэтгэлийн зөрчилдөөнт байдал урилга хүлээн авахад саад болно. Амрагийн харилцаа тогтоосон хүнээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө танилцуул. Цагийг хөгжилтэй өнгөрүүл. Юу ч хийж байсан гэсэн дотны хүмүүстэйгээ хамт байхыг хичээ. Сайн найз тань гадаадаас ирж, найзуудаараа уулзаж цуглах болно. Та бүгдийг сайн хийдэг боловч тухалж суугаад жижиг сажиг ажлыг бусдаар хийлгэ.

Үхэр

Танд хэн нэгэн дайсагнаж байгаа тул анхааралтай бай. Хэтэрхий өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд бэрхшээл маргааныг бий болгоно. Хэтэрхий нарийн харамч байх нь хамтрагчид тань таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны дуусгаагүй ажил дарамт болон стрессийн шалтгаан болно. Гэр бүлийн харилцаа таны хувьд чухлаар тавигдана. Спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл бусад биеийн хүчний үйл ажиллагаа нь өнөөдөр танд сөргөөр нөлөөлнө.

Ихэр

Сугар гарагийн нөлөөгөөр таны бүтээлч байдал дээшилнэ. Од эрхэс хайр дурлал, гэр бүлийн асуудалд нөлөө үзүүлнэ. Та гайхалтай хайр дурлалтай учрах бөгөөд яг л тэнгэр нисэн дүүлж буй мэт байх болно. Ихэнх ихрүүд гэртээ үлдэж хувийн асуудлаа цэгцлэхийг хүснэ. Бүтээлч байдал нэмэгдэж, олон шинэ санаа төрөх болно. Хайрттайгаа цагийг хамтдаа өнгөрөөхийг хичээ.

Мэлхий

Сэтгэл зовоосон чиг хандлага өнөөдрийг тодорхойлно. Хийж байгаа үйлдэл бүрээ эргэж хар. Эсрэг тохиолдолд дараа нь харамсах болно. Ажил тань бодсоноос чинь илүү амжилт олоход хэцүү байж болох тул өөрийн хийж чадахаасаа илүүг санаарахаад хэрэггүй. Бусдыг өдөөд ч хэрэггүй. Өнөөдөр та хэрэлдэж маргах, эв найрамдалгүй байдал үүсгэх магадлал өндөр байна. Тиймээс эрх мэдэл бүхий хүмүүс юм уу заримдаа эцэг эхтэйгээ таарамж муутай байдаг бол өнөөдөр зайгаа барих нь зүйтэй:

Арслан

Цагаа хуваарилах чадвар тань бусдыг бишрүүлэхээс гадна аз хийморь таны гарт байна. Эрсдэл гаргахаас сэргийлж, хянуур байхаас гадна гэнэдэж осол гаргаж магадгүй тул болгоомжлох өдөр. Өнөөдөр одод эрхэсийн тохиол эв түнжин, хамтын ажиллагааг онцолсон байна. Анд нөхдийн харилцаа дэлбээлж, ахан дүүсийн харилцаа улам гүнзгийрнэ. Хүрээлэн буй орчноо урлаг, хөгжмийн ертөнцөөр чимээрэй.

Охин

Хайр дурлал, мөнгө санхүүтэй холбоотой асуудал таны урмыг хугалах болно. Ямар нэг худал хуурмаг явдлаас болж хайртай дотны хүмүүстэйгээ харьцахад хүнд байх бололтой. Асуудалд аль болох бодитой хандахыг хичээ. Хайртай хүн, үр хүүхэд ойр дотны хүмүүсээсээ бүх үнэнийг сонсоно гэж найдах хэрэггүй. Өнөөдөр хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй. Ямар  нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бод. Өөрийн хийж чадах зүйлийг л хий.

Жинлүүр

Та улам үзэсгэлэнтэй дур булаам болж, аль хэдийн баялагаа нөөцлөнө. Дэлгүүр хэсэн сайн хувцас, хүнс цуглуулна. Мэдрэмж өндөр байна. Чухал захиа хүлээн авач, таньд тааламжтай байх болно. Урлаг, уран бүтээлийн ажил урагштай байж, бизнесийн сайхан санаа төрнө. Өргөдөл хүсэлт гаргах гэж байгаа бол яг одоо амжуул. Өөрийнхөө давуу талыг ашиглан бусдын дунд энх тайвныг бүтээж чадна. Найзалж нөхөрлөхөд энэ үе ээлтэй. Амрах эсвэл өөрийнхөө алжаалаа тайлдаг зүйлээ хийж болно.

Хилэнц

Цөөхөн ч амархан томорч мэдэх асуудал өнөөдөр гарч ирэх тул түргэн шуурхай шийд. Дэлгүүрийн кредит картыг ажил хэрэгтээ дахиж ашиглах хэрэггүй. та татвар төлөлт, даатгал хуультай холбоотой асуудлуудаа эргэн хар. Аз болоход энэ бүхэн ямар ч саадгүй шийдэгдэнэ. Хайр, сайн сайхны бэлэг тэмдэг цолмон одоо таны хувийн ашиг сонирхол, ганц бие байдлын илэрхийлэл 12-р гэр жинлүүрийн ордод яваа. Тиймээс удахгүй хайрын гурвалжин, нууц хайр гарч ирнэ. Атаархал таны зорилгод  саад болох байх.

Нум

Амрах, биеийн хүчний ажил болон дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт байхад сайн. амьдралын эрч хүч өндөр байна. Идэвхи зүтгэлийнхээ ачаар маш түргэн хугацаанд ажлын үр дүнгээ үзэх бололтой. Эмэгтэй нумуудын хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Харин эрэгтэй нумууд тэвчээртэй, хүлээцтэй байж, амьдралд нь эерэг хандлага гарахыг хүлээ.

Матар

Гараг эрхсийн хандлагын нөлөөгөөр өнөөдөр тун ярвигтай өдөр байх болно. Хайр дурлалтай холбоотой асуудал бүрхэг, тодорхойгүй байна. Романтик харьцаа төгсөхөд сэтгэлээр унаж гунигтэй аз жаргалгүй болно. Гэхдээ энэ нь өөрөөр байж болно. өнгөрсөн явдалтай холбоотой мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэгдэлд хүрэхээс өмнө хууль шүүх, хөндлөнгийн оролцоо шаардагдана.

Хумх

Өөрийн хүрээллийг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гараг. 11 сарын дунд үе хүртэл сугар гараг арслангийн ордтой давхцаж байгаа тул та шинэ хайр дурлалтай учирна. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй хүн эсвэл танаас шал өөр шашинтай хүнд сэтгэл татагдаж магадгүй. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй хүн эсвэл танаа сшал өөр шашинтй хүнд сэтгэл татагдаж магадгүй. Бусдад таагүй сэтгэл үлдээхээс бологоомжил, огцом шийдвэр бүү гарга. Сэтгэл хөдлөл болон мэдрэмжиндээ төөрөхөс болгоомжил.

Загас

Өнөөдөр од гарагсийн эерэг сөрөг нөлөө зонхилон холилдсон өдөр. Гэнэтийн төлөвлөгөө тань шинэ зүйл оролцож уйтгар гунигаа бууруулахыг шаардана. Зарим нэг хүмүүс тантай өрсөлдөж, эсвэл замын тань эсрэг талд зогсон таныг ажиглах болно. Гэхдээ зорилго үүнд хамааралгүй тул хэт их ач холбогдол өгөх шаардлагагүй. Хайр дурлал, мөнгөний гараг Цолмон, одоо таны хамтын санхүү, хөрөнгө мөнгийг тань илтгэдэг Жинлүүрийн ордонд орох болно. Хэдийгээр энэ үеийг урьдчилан мэдэгдэхгүй ч мөнгө таны замд бий болох болно.

 

 

10 сарын 28-нд болох үйл явдлууд

Сүхбаатарын талбай-Орон сууцны онцгой хямдралын өдөрлөг

Тусгаар тогтнолын ордон-Интернэт худалдааг хөгжүүлье! Хамтдаа шийдье

Крокус эвент холл-dracula halloween 2016

Метро молл-Dementors of Hogwarts Halloween Party

Үндэсний соёл амралтын хүрээлэн-Halloween Park 2016 Train to Park

face club-The Walking Dead Halloween party

hive club mongolia-ZomBEE Halloween Party

корпорэйт зочид буудал-GLOW in the DARK

Нэгдэлчин зочид буудал-Moon walkers beer festival

парис эвент холл-Hotel Transylvania Halloween party

Монголын уран зургийн галерей-Уугуул нутаг хятадын уран бүтээлдчийн үзэсгэлэн  

iLoft Function house-Pre Halloween Party

халловийн клуб-Happy HaLLoWeeN Party

дүрслэх урлагийн музей-Бурхан Бүтээх Аргын төрөл Урлагийг ойлгох нь цуврал лекц

АШУҮИС-MNUMS halloween party 2016

Сэт клуб-Яг тэрэн шиг халловийн парти

ХААИС-Солонгос-монголын хамтарсан хөдөө аж ахуй хаа, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн

Аригу лонж-Thank God It*s Friday

 

Баасан гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                 15:22 хөдөлнө

УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот                20:45 хөдөлнө           

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү                20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ                05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                  20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                                  05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                             18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                             08:55 ирнэ

УБ – Сайншанд                                            10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                             07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                            10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                            16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                            17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                            08:45 ирнэ

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

4 цаг 23 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

20 цаг 7 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

20 цаг 7 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

20 цаг 7 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

20 цаг 7 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин