
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Аргын тооллын 10 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 26, Бага морь одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Өрнийн зурлага
Хонь
Асуудлын учрыг олохоор ямар ч арга хэрэглэсэн үр дүн бага байх шинжтэй. Иймээс хойшлуулж, урсгалаараа явах нь таалагдана. Аливааг эсэргүүцэгч зантай хониныхон хууль дүрмийг шүүмжлэх байх. Уг нь хүлээцтэй байхыг хичээ. Тунгаан бодоход бага ч гэсэн цаг зарцуул. Бусдын бодол санаа,зөвлөгөөнөөс илүү дотоод сэтгэлээ сонс.
Үхэр
Та ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Энэ нь танд маш их урам зориг өгөх болно. Зарим үхрийнхэнд магадгүй тайтгаруулах зөвлөгч эсвэл дотно найз хэрэгтэй. Сайн найзын тань мэргэн үгс чамайг алдаа гаргахаас сэргийлж чадна. Хууль зүйн үйл ажиллагаанд амжилт олно. Урт хугацааны зорилго тань биелэлээ олохоор ирнэ. Мөн та гайхалтай дур булаам байж чадна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ ил гаргах нь дэмий. эрүүл мэнддээ анхааралтай бай.
Ихэр
Сайхан мэдээ, гайхалтай санаа таны материаллаг байдалд нөлөө үзүүлнэ. Ажлын таатай уур амьсгал амжилтанд нөлөөлнө. Таарамж муутай хамт олноо удирдан зохион байгуулсанаар нэг баг болгож чадна. Зарим зүйлийг зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Магадгүй энэ нь таньд шинэ гарц ч нэж өгч болох юм. Сайхан хувцаслаж гадаад дүр төрхөндөө анхаар. Ажлын дараах томоохон хүлээн авалтын үеэр ажилд тань нөлөө үзүүлж чадах олон хүнтэй танилцах болно.
Мэлхий
Эрдэм мэдлэг ба мэдээлэл бол таны амжилтанд хүрэх түлхүүр. Сургалтын хуваарь ёсоороо сайн хичээллэсэн мэлхийн ордны оюутнуудын хувьд шалгалтаа өгөх гэж зовохгүй байх болно. Хамгийн сайн арга хэмжээ бол тайвширч, хямралаасаа гарч, хийж чадах бүхнээ хийх юм. Хэрэв шүүх юм уу хуулийн газар гарцаагүй очих бол очихын өмнө санхүүгийн бичиг баримтуудаа дахин дахин нягтлан шалгах хэрэгтэй:.
Арслан
Өөртөө дүгнэлт хий. Хэтийн төлвөө тооцоолох хэрэгтэй. Нутаг нэгтэнтэйгээ яриа өрнүүлж анагаах ухааны талаар мэдээ сонсоно. Өөр хүмүүст ямар нөлөө үзүүлэхийг та гадарлаж байгаа. Таны сэтгэл хөдлөх бөгөөд өөр дээрээ туршихыг хүснэ. Өдөр өнгөрөх тусам сэтгэл санаа сайхан болж нөхөрсөг зан таны гадаад байдлыг чимж өгнө. Харин хайртдаа анхаарал халамж тавиах цаг иржээ.
Охин
Өнөөдөр хайртай хүнтэйгээ тулгараад буй чухал асуудлын талаар ярилцахад маш таатай өдөр. Өөргсдийнхөө хүсэл тэмүүлэл, хамтын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлаар хоорондоо ярилцсанаар ирээдүйд илүү амар байх болно. Ер нь цаашид тогтмол ярилцаж болно шүү дээ. Бизнес ажил төрлийн харилцаандаа мөн анхаарал хандуулж, түнштэйгээ өөрсдийн үзэл бодол үнэхээр нэгдэж чахдаж байгаа эсэхийг олж мэд.
Жинлүүр
Өнөөдөр сэтгэлийн уйтгар залхуурлыг мэдрэнэ. Өөрийнхөө бодол, сэтгэл санаагаа хянах хэрэгтэй. Аж байдал тань аюултай байна. Учир нь та түгшүүр, стрессийг ихээр мэдэрнэ. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь төдийлөн өндөр хөлстэй биш, санхүүгийн зөвлөх олж байж санаа зовоосон асуудлаа даван туулж чадна. Найзуудаасаа хэн нь мөнгө сайн барих, хэн нь зөвлөгөө сайн өгөх төлөөр асуу. Өдөржингөө тун завгүй байж, төлөвлөгөө боловсруулна. Ааш араншин тогтворгүйтэх нь алдагдалтай байхын үндэс. Чухал биш зүйлд анхаарлаа бүү сатааруул.
Хилэнц
Өнөөдөр хайр дурлалдаа шатах бололтой. Үд дунд хавьцаа та дарамтанд орохоос сэргийл. Гэхдээ энэ таньд тийм ч айдас төрүүлэхгүй, та далдуур ойр дотны хүмүүстэйгээ санаа нийлж арга олно. Ажлын хэнхэгтэй хүмүүст хамгаа зориулахын оронд өөрийнхөө сайн сайхан байдал, эрүүл мэндийн асуудалдаа анхаар. Таньд эрүүл байх олон сонголт бий. Биеэ яаж авч явах тухай илүү ихийг, мөн өөрийгөө эмчлэх аргыг сур.
Нум
Болгоомжгүй хэлсэн үг эсвэл шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээсээ болоод та зорьсондоо хүрч чадахгүй бололтой. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно.
Матар
Өнөөдөр хамтын аижллагаа амжилттай болж үр дүн нь гарна. Матрынхан багийн уулзалт олон нийтийн ажилд оролцоход бага зэргийн сөргөлдөөн сорилт өгнө. Хэрэв маргаан дэгдвэл асуудлыг хурдан эргүүл, халз тулааныг намжааж нөхөрсөг харилцаааг бий болго. Ихэнх нь сүүлийн хэдэн жил нэр алдар, албан тушаалд хүрэхээр чармайн гэр орны ажлаас хөндийрсөн байна. Хайр дурлалын нөлөө үргэлжилнэ. зарим азтай залуус сүйн бөгж ирэхэд гайхаж бас баярлана.
Хумх
Та амрагтайгаа дундын мэдэлд байдаг хамтын өмчийг хэрхэн ашиглахаа шийдэх байх. Таны хүсэл хайртай хүний тань үзэл бодолтой зөрчилдөж магад. Та хоёрын нэг нь түрүүлж буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй салах талаар бодож эхэлнэ. Хэрэв үнэхээр асуудлыг шийдэхийг хүсч байвал мэргэжлийн зөвлөгө ав. Ингэснээр бие биеэ илүү их ойогож харилцаагаа авч үлдэж чадна.
Загас
Үд дунд хүртэл Сар таны ордод зогсох ба ингэснээр таны алдартай болох гэсэн хүсэл өндөр байх тул хүмүүстэй тааламжтай гэсэн хүсэл өндөр байх тул хүмүүстэй тааламжтай харьцах хэрэгтэй. Биеийн эрч хүч дээд цэгтээ байх тул, шинэ спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл төлөвлөгөөнийхөө чөлөөт цагын хувааринд дасгал оруулах болно. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх их амархан байна. Гэхдээ үд дундад өөрийн ордныхоо онцлогт тохируулан дуугүй байх нь ухаалаг хэрэг болно.
Өнөөдөр болох үйл явдал
Блү мон арт галерей-"Улаанбаатар хот дахь унгарын долоо хоног" гэрэл зургийн үзэсгэлэн
Нэгдэлчин зочид буудал-Moon walkers beer festival
Тусгаар тогтнолын ордон-Өвлийн Анхны Фэстивал
Блү скай зочид буудал-Монгол Казакстаны бизнес уулзалт
Лхагва гаригийн галт тэрэгний хуваарь
Бээжин – УБ 14:35 ирнэ
Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ 10:05 ирнэ
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:40 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 05:45 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:40 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 05:53 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:05 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 08:55 ирнэ
УБ – Сайншанд 10:10 хөдөлнө
Сайншанд – УБ 07:15 ирнэ
УБ – Сүхбаатар 10:40 хөдөлнө
Сүхбаатар – УБ 16:30 ирнэ
УБ – Замын-Үүд 17:20 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:45 ирнэ
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.