Асрамжийн газрын хүүхдүүдэд туслах “Ном-Ухаан-Сэтгэл” аянд нэгдээрэй

2016-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Сайхан сэтгэл унтдаггүй

Ч.Үл-Олдох

facebook  хэрэглэгч  хэсэг залуус   нэгдэн асрамжийн газрын хүүхдүүдийн амьдрах орчныг ая тухтай болгох,  тэднийг нийгэмшүүлэхэд  туслах санаачилга гарган хөдөлгөөн өрнүүлжээ. Мэдээллээ цахим ертөнцөд “Бүлээн сэтгэл” хэмээн нэрлэж пэйж хуудас нээгээд хэдхэн хонож буй ч олон дагагчтай болсон байна.

Өнөөдөр манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, сэтгэцийн эмгэгтэй, нийгэмших боломжгүй олон хүүхэд байдаг. Ихэнх нь  асрамжийн газруудад хүний асаргаа, халамжинд өсч өндийж байна. Төрүүлсэн эцэг, эх нь орхиод явсан нэгэн  байхад ар гэрийнхэн нь асрах төвүүдтэй байнга холбоотой байж эргэж тойрч явах  нь ч бий. Тус дэм болж байгаа нь байхад  туслаач, дэмжээч гэхэд нүүр буруулдаг нь ч байх. Ер нь тэдэнд  халуун  сэтгэл, халамж хайрын алгаа дэлгэсэн нь хэр олон бол. 

Ямартай ч  энэ удаа facebook  хэрэглэгч  хэсэг залуус   сайн санаа, хандивын  аян эхлүүлжээ. Тэд эхний ээлжинд  “Бадамлянхуа”  хүүхдийн асрамжийн газартай танилцаж, нэг өрөөг нь тохижуулж засварлах, мөн номын сан байгуулж  өгөхөөр болсон байна. “Бадамлянхуа” төвийн хүүхдүүдэд туслах энэ аянаа тэд “Ном-Ухаан-Сэтгэл” хэмээн нэрлэжээ.  Энэ тухайгаа залуус цахим ертөнцөд өөр өөрийн цахим хуудсаар дамжуулан зарлаж, найз нөхдөө уриалан дуудаж, олон хүн нэгдэж байгаа нь сайшаалтай.

“Иргэдээ өмөөрнө”  уриатай  Зууны мэдээ сонин, нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйлсийг дэмжиж байдаг  Polim-mn сайт  тэдгээр залуусын уриалгыг дэмжиж, бас олон нийтэд хүргэхээр  зохион байгуулж  эхлээд буй  хандивын аяных нь  талаар  сонирхсон юм.  Бид  facebook  -т  Бүлээн сэтгэл пэйж хуудас нээж “Бүлээн нурам” нэрээр олны танил болсон Т.Даваасамбуутай холбогдож  цөөн асуултад хариу авлаа.

-Юуны өмнө цахим ертөнцийн залуусыг зорилготой болгож,  нийгмийн сайн сайхан руу чиглүүлж байгаа та нарт баяр хүргэе.

-Баярлалаа.

-Асрамжийн газрын хүүхдүүдэд туслах “Бүлээн сэтгэл” аян өрнүүлэх санаа хэрхэн төрөв. Бусдын сайн сайхны төлөө тусалъя гэсэн та бүхний хандивын  аяны явц ямар байна?

-Нийгмийнхээ  сайн сайхын төлөө  буянтай үйлс өрнүүлье гэж санаа зорилго нэгдсэн бидний арав гаруй залуус бий. Бие биеийгээ хараагүй, уулзаж байгаагүй. Тэгсэн хэрнээ  facebook  хуудастаа оруулсан мэдээлэл, постыг байнга уншсаар цахим ертөнцөд танил болсон. Бас үзэл бодол ойролцоо болохоо мэдэж авсан. Тэгээд нийгэмдээ хэрэгтэй зүйл санаачилъя, сайн үйлс хийе, бүтээе. Залуусаа сайн сайханд уриалъя  гэж ярилцсан юм. Эхний ээлжинд асрамжийн газрын хүүхдүүдэд тусалъя гэсэн санал цөөнгүй гарсан. Ингээд тал тал тийшээ судалж байгаад  “Бадамлянхуа” асрамжийн газрыг олж, очиж   нөхцөл байдалтай нь танилцсан. Нэг өрөөг нь тохижуулъя, гэрэлтүүлэг бүдэг байгааг засч өгье, номын сантай болгоё гэж ярилцаад багш нартай нь зөвшилцөж  судалгаа авсан. Ном цуглуулахаар болсон. Болж өгвөл хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номууд байвал зүгээр байгаа юм. Мөн нэг өрөөг засч тохижуулахаар хандивын аян зарласан байгаа. Найз нөхөд, ах дүүс, танилын хүрээ гээд дэмжиж байна.

-Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Сошиал ертөнцөд санаа бодлоо илэрхийлж байдаг олон эд эс бий. Олонх нь  дэмжиж  хүлээж авч байна. Ер нь монголчууд нэгийгээ гэсэн халуун сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Сайн санааны энэ үйлс маань улам өргөжиж, залуус маань нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-“Бадамлянхуа” асрамжийн газарт ямар хүүхдүүд хамрагддаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй, нийгэмших боломжгүй, бүтэн өнчин  7-18 насны арав гаруй хүүхдүүд байдаг юм байна. Ирж, очин байдаг хүүхдүүд ч байдаг гэсэн.

-Та бүхэнтэй нэгдэх, туслах гэсэн хүмүүс ямар хаягаар, хаана хандах вэ?

- facebook-т  “Бүлээн сэтгэл” нэртэй  пэйж хуудас нээсэн. Тэнд бүх мэдээллээ байршуулсан. Одоогоор цахим ертөнцөд хөдөлгөөн өрнүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт номын хандивын аяныг Эрх чөлөөний талбайд зохион байгуулъя, олон нийтэд хандая гэсэн ч зөвшөөрөл нь бүтсэнгүй. Сум, дүүргийн ИТХ-тай давхцан ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалттай юм байна. Удахгүй олон нийтэд албан ёсоор хандана. Тусламж, хандивын үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд нээлттэй эргэж мэдээлнэ. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд маань хамтраад, дэмжээд мэдээлээд өгөөсэй гэж хүсэх байна.  Энэ бол сайхан сэтгэлийн тус, дэм, буяны ажил. Би ийм юм хийчихлээ, бид ингэлээ гэж гайхуулах, олон нийтээс оноо цуглуулах, алдар нэр олох  шаардлага бидний хэнд нь ч байхгүй. Харин  хандив тусламжийн гараа сунгасан олон хүн юу болсон бол, ажил хэрэг болж уу үгүй юу, бүтээлч зүйл болж чадаж уу  гээд үр дүнг нь  харах учраас заавал эргэж мэдээлнэ. 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12