Ипотекийн зээлийг олгох нь тодорхойгүй байна

2016-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Найман хувийн хүүтэй зээлд хамрагдахаар хүсэлтээ өгөөд шийдвэр нь гарсан, хүлээгдэж байгаа иргэд ипотекийн асуудал хурдан шийдэгдэхийг хүлээж сууна. Ипотекийн зээл тойрсон асуудлаар өчигдөр /10.20/ Төрийн Ордонд иймэрхүү яриа өрнөлөө.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Төв банк найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан. Гэтэл эх үүсвэр алга. Ипотекийн зээлийг олгоход гурван их наяд төгрөг зарцуулсан юм байна. Түүнээс сард 25 тэрбум төгрөг зээлийн эргэн төлөлтөөр орж ирдэг юм байна. Үүгээр ипотекийн санхүүжилт хийхэд хүрэлцэхгүй. Энэ байдал чинь эргээд Монголбанкийг дахиад мөнгө хэвлэх зам руу явуулж байгаа юм биш үү? Ипотекийн зээлд 100 м.кв талбайтай байрыг хамруулахыг Төв банк дэмжихгүй гэсэн. Гэтэл Засгийн Газар найман хувийн зээлд хамруулна гээд шийдвэрээ гаргачихсан. Аль нь хэрэгжих вэ? Валютын ханш хоног хоногоор яван явсаар 2320 төгрөгтэй тэнцлээ. Гэтэл Төв банк интервенц хийхгүй гээд байдаг. Гадагшаа гарч байгаа валют нь их, орж ирж байгаа нь бага. Яг юу хийх вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ажлыг хийж байна. Шинээр мөнгө хэвлэхгүйгээр 3,8 их наядын эх үүсвэр байгаа. Түүнээс буцаж орж ирж байгаа нь сард 25 тэрбум төгрөг. Түүгээрээ ипотекийн зээлийг үргэлжлүүлээд явах бодлого барьж байна. Гурван их наяд гаруй төгрөгийн хөтөлбөрийг бид 1,7 тэрбум доллар болно гэж үзээд гадаад зах зээлд гаргаж зарж чадвал шинэ эх үүсвэр орж ирнэ. 100 м.кв талбайтай орон сууцыг зээлд хамруулах нь битгий хэл 80 м.кв-аа яаж санхүүжүүлэх вэ гээд сууж байна. Яагаад гэвэл дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хугацаа 2016 оны нэгдүгээр сарын нэгэнд дууссан. Гэсэн ч бид энэ сардаа багтаан найман хувийн зээлийн асуудлыг зохицуулахын төлөө ажиллаж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг гаднаас валютын эх үүсвэр оруулж ирж байж шийднэ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжийг судалж байгаа.


Ипотекийн зээлийн асуудлаар холбогдох хүмүүс ийм л хариулт өгч сууна. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа мөнгөөр дараагийн зээлийг санхүүжүүлэн олгоод явах боломж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар бол энэ сардаа багтаагаад асуудлыг шийдэх л бололтой.

80 м.кв хүртэлхи талбайтай орон сууцны зээлээ ч санхүүжүүлэх эх үүсвэргүй байж, улс төрийн амлалт өгч 100 м.кв болгож нэмэгдүүлсэн. Ийм амлалт өгсөн Засгийн Газар Хятадаас авахаар хөөцөлдөж байгаа хөгжлийн зээл нь бүтвэл ипотекийн зээл рүү нэг хэсгийг нь оруулахаар тооцоолж байгаа бололтой.

Монголбанкны хувьд "80 м.кв хүртэл талбайтай орон сууцны зээлээ санхүүжүүлээд л явна. Хэрэв 100 м.кв болгож нэмэгдүүлэх юм бол Засгийн Газар эх үүсвэр олж ирж санхүүжилтийг шийднэ биз" гэх байр суурийг анхнаасаа нь баримталж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12