Б.Алимаа: Хүний биеийн гэрлэн бүрхүүл амархан цоорч гэмтдэг ч бас амархан нөхөгддөг

2016-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.БЭРЦЭЦЭГ

“Монголын Аура Био Энергийн Төв”-ийн тэргүүн Б.Алимаатай ярилцлаа. Тэрээр хуульч мэргэжилтэй хэрнээ сэтгэл судлал, зурхай, аура, фэнг шүйг  шимтэн сонирхож,  хуульч хэмээх их  ажлынхаа хажуугаар зурхай судлалын академид суралцан өдгөө   Орос,Энэтхэг, Америк гэсэн гурван улсын “Аура” судлалыг хослуулсан  “Аура Био Энергийн Төв”-ийг байгуулан ажиллуулж байгаа сонирхолтой түүхтэй нэгэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.   

-Таныг хуульч мэргэжилтэй гэж сонссон.  Шашин судлалыг хэзээнээс, яагаад сонирхох болов оо. Хоёулаа энэ асуултаар ярилцлагаа эхэлье?.

- Манай аав, ээж Дундговь аймгийн хүмүүсбайдаг. Хүүхэд нас маань хотод өнгөрсөн. Би нийслэлийн 21 дүгээр дунд сургуульд суралцаж, төгссөн. Дунд сургуулиа төгсөөд  хуучнаар ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийг хуульч, өмгөөлөгч, Орос хэлний багш гэсэн хос мэргэжлээр таван жил суралцан 1987 онд төгсч байлаа. Тэгээд эх орондоо ирж эзэмшсэн мэргэжлээрээ улсад  28 жил ажилласан. Энэ олон жил хөдөлмөрлөснийг минь төр засаг үнэлж “Хууль зүйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан.

1990 онд манай улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих үед  би хуулийн ажлынхаа  хажуугаар өнөөгийн бизнесээ эхлүүлж байсан. Тухайн үед  хүмүүс ганзагын наймаанд явж, зарим нэг нь хувийн компани байгуулсан. Манай гэр бүл ч мөн адил 1995 онд төв гандангийн хашаанд “Найман тахил шүтээн” нэртэй дэлгүүр байгуулж шашны эд зүйлсийн үйлдвэрлэл, худалдаа гэсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд бид  Энэтхэг, Төвд, Балба болон эргэл мөргөлийн орон “Утай гүмбэн” гэсэн буян номын улс орноос шашны эд зүйлс оруулж ирэн арилжаалдаг байлаа. Үүний  зэрэгцээ хүрд, туг, дарцаг арц, хүж, рашаан утлагагэх мэт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэн сүсэгтэн олонд нийлүүлж өдгөө 21 дэхьжилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

-Энэ чиглэлээр таныг бас сургуульд нь хүртэл суралцаж, төгссөн гэж сонссон. Хуульч хүн шашны чиглэлээр суралцаад явна гэдэг бас сонирхолтой сонголт шүү. Яагаад заавал ийм сонголт хийх болов?

-Би багаасаа зөн совинтой, ирээдүйд болох зүйлийг зүүдээрээ, зөн билгээрээ хүлээн авч мэддэг хүүхэд байсан. Энэ нь манай өвөг дээдсээс надад удамшсан бөгөөд би залуугаасаа сэтгэл судлал, зурхай, аура, финг шүй гэх мэт зүйлийг шимтэн сонирхож хуулийн ажлын хажуугаар судалж, мөн зурхай судлалын академид суралцаж, Энэтхэгийн Рави Шакара их багшийн нийтэд дэлгэрүүлсэн “Аура” Био Энергийн шинжлэх ухаан дээр тулгуурлан Орос,Энэтхэг, Америк гэсэн гурван улсын “Аура” судлалыг хослуулсан олон жил судалж, суралцсаны үр дүнд тус “Аура Био Энергийн Төв”-ийг байгуулсан юм. Манай төв өнгрөгч хавар байгуулагдсан. Бид хүний гэрлэн бие буюу “Аура”-гийн шинжлэх ухааныг олон жил судалсны үндсэн дээр гэрлэн биеийн био оношлогоо нь хүн бүрийн эрүүл саруул амьдрахад маш чухал болохыг мэдсэн.Хүнд махан бие, гэрлэн бие  гэсэн хоёр биетэй байдаг ч бид нүдэнд харагдаж гарт баригддаг махан бие ээ л мэдэхээс, бидний энэ биеийг хүрээлэн буй гэрлэн бие ээ маш бага мэдэж, мэдэрч байдаг. Хүн гэрлэн бүрхүүлээ бүрэн бүтэн хамгаалж явбал эрүүл саруул, эрч хүчтэй амьдарч болохыг “Аура”-ны шинжлэх ухаан нээсэн юм. Ингээд манай төв хүний гэрлэн бүрхүүлийг шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан бүтээсэн 3D оношлогооны аппаратаар оношилж, зөвөлгөө өгч, засал хийж байна.

-3D оношлогооны аппарат  гэхээр бас сонирхол татаж байна.  Энэ аппарат маань  аль улсад зохион бүтээгдсэн байх вэ. Мөн ямар мэдээллүүдийг хүнд  өгөх боломжтой вэ. Зөвхөн гэрлэн биеийг оношлох уу?

-Энэ  аппарат маань Орос, Энэтхэг, Америк гэсэн улсуудад зохион бүтээгдсэн байдгаас манай хойд хөршид олон жилийн өмнөөс өндөр жөгжиж өнөөдөр 3D, 4D, 5D аппарат гарсан байдаг. Харин бид бүхэн нарийн судалж  Оросын төхөөрөмж нь монгол хүний биед тохиромжтой гэж үзээд оношлогоондоо ашиглаж байна. Уг био энергийн оношлогоогоор хүний биед хадгалагдаж буй маш чухал мэдээлэл илэрдэг.

Үүнд:

-          Энергийн алдагдал

-          Амьдралын ноён нуруу

-          Удмын мэдээлэл

-          Ажил үйлс

-          Мөнгө санхүү

-          Хар цагаан хэл ам

-          Хань нөхөр, үр хүүхдийн буян заяа

-          Эцэг, эх болон дотны хүмүүсийн мэдээлэл

-          Гэр орны энергийн байдал

-          Сайн муу зүг чиг

-          Хувь заяаны тоо

-          Хувь заяаны өнгө

-          Наслалт зэрэг мэдээллүүд тодорхой илэрнэ.

-Энэ оношлогооны аппаратаар  тухайн хүнийг бас бөө мөн биш гэдгийг нь хүртэл оношлох боломжтой гэж сонссон үнэн үү?

-Бид 3D аппаратаар оношлогоо хийлгэсэн хүмүүст хандан цаашид хэрхэн “Аура” био энерги, эрч хүчээ хамгаалж, сэргээх тухай үнэгүй зөвөлгөө өгч, энергийн болон галын засал хийж үйлчилнэ. Мөн тухайн хүний удамд “хувилгаан”, “бөө “ буюу зайран, удган буй эсэхийг тодруулж, иргэдийн эргэлзээг тайлдаг.

- “Аура” буюу гэрлэн бүрхүүл гэхээр зарим хүмүүс гайхаад байдаг. Үүнийг та энгийнээр тайлбарлаад өгөөч. Алдагдсан эрч хүч, энерги, цоорч гэмтсэн гэрлэн бүрхүүлийг нөхөж сэргээж болдог уу?

-Дээр дурьдсан хүнд байдаг гэрлэн бие нь бидний махан биеийг бүрхэн оршиж байдаг. Уг нүдэнд үл үзэгдэг ч биеийгхүн бүр эхээс төрөхдөө өндгөн хэлбэрийн гэрлэн бүрхүүлтэй төрдөгч энэ нь харилцан адилгүй энергийн донор, энергийн сорогч, хэвийн энергитэй хүн гэсэн гурван төрлөөр заяагддаг. Энэ бүрхүүл нь сэтгэл хямрал, хар цагаан хэл ам, хэрүүл тэмцэл, атаа жөтөө зэрэг сөрөг хүчин зүйлээс болж цоордог. Уг бүрхүүл нь цоорч гэмтэхээр хүний амьдрал бүх л талаараа доголдож эхэлдэг ч амархан сэвтдэг шиг ээ амархан нөхөж болдог.

-Тэгэхээр гэрлэн бүрхүүл нь багассан, цоорч гэмтсэн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Гэрлэн бүрхүүлээ алдсан хүний сэтгэл санаа нь хямарч, гутарч, шалтгаангүйгээр бухимдаж,ажил хийх хүсэлгүй залхууралд эзлэгдэн нойргүйдэлд орох, эсвэл маш их унтдаг болохоос гадна ажил үйлс нь бүтэлгүйтэж, эд баялаг нь хомсддог.Зарим нэг хүмүүс архинд ороод ямар ч гэрлэн бүрхүүлгүй болж, биед нь ад зэтгэр, албин чөтгөр шүгэлж муу ёрын зүйлд эзлэгдсэнээр тухайн хүний амь насанд цөв суудаг гэмтэй.

-Бидний гэрлэн бүрхүүл амархан сэвтдэг шиг ээ, амархан нөхөгддөг гэлээ. Тэгэхээр бид гэрлэн бүрхүүлээ хэрхэн хадгалж,  нөхөн сэргээх боломжтой вэ?

-Хүн бол байгалийн амьтан, энэ утгаараа бид байгалийн сайханд амарч, нар, сар од, эрхэсээс алдагдсан энерги, эрч хүчээ нөхөх бүрэн боломжтойгоос гадна урлагийн бүтээл байнга үзэж, сонсч таашаал авч сэтгэлийн цэнгэл эдлэх зэргээс алдагдсан гэрлэн бүрхүүлээ нөхөж болдог. Мөн манай малчид байгаль эх дэлхийтэйгээ ойр шүтэн барилдлагатай аж төрдөг учир, эрүүл чийрэг, эрч хүчтэй, ааш зан нь эвдрээгүй зочломтгой сайхан байдаг нь үүнтэй холбоотой.

-Танай байгууллагыг зорьж ирдэг хүн цөөнгүй байдаг юм билээ. Би сая Гандангийн хүмүүсээс асуусан андахгүй зааж өгч байна лээ. Эндээ хэр удаж байгаа вэ?

-Манай дэлгүүр 17 жил төв гандагийн хашаанд байрласан бөгөөд улмаар гандангийн удирдлагууд бидний үйл ажиллагааг ард түмэнд буянтай үйлс хийж буй гэж итгэж дэмжсэнээр ирсэнд нийт хамт олныхоо өмнөөс  талархаж явдагаа хэлье. Ингээд бид үйл ажиллагаа  өргөжүүлэн дөрвөн жилийн өмнө өнөөгийн энэ худааны төвөө бариулснаар эдүгээ хорин нэг дэхь жилдээ ажил үйлчилгээгээ  явуулж байна. Худалдааны төвд маань мужаан, оёдолчин, худалдагч, үйлчлэгч, арын албаны ажилтнууд гэх мэт арав гаруй хүн ажилладаг. Түүнчлэн бид худалдаа хийхээс гадна нийтэд чиглэсэн буяны, хүмүүнлэгийн үйлсийг боломжоороо дэмжсэнээр ирсэн бөгөөд “Их Майдар” бурхан бүтээх төсөлд хандив өргөж, бүтэн өнчин хүүхдүүдэд тусалсаар ирсэн. Түүнчлэн миний бие ОУ-ын хүмүүнлэгийн байгууллага болох “People to people”-д гишүүнээр ажиллаж Монголынхоо олны танил урлаг спортын алдартнуудтай хамтран олон арван буяны ажил хийдэг дээ.

Миний мэргэжил хэдийгээр хуульч, багш боловч дээрх үйл ажиллагааг эрхэлж буй маань бурхан багшийн оноолтоор хийж буй мэт санагддаг. Би өдөр бүр гэрийнхээ, гандангийхаа шүтээндээ зөвхөн гэр бүлээ бус, эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сүслэн залибардаг төдийгүй гадаадын 20 гаруй оронд аялахдаа буддын шашинтай улсын тахил шүтээнд эх орон, элэг нэгт ард түмнээ даатгаж явдаг даа.Энэ утгаараа ч юм уу миний амьдрал үргэлж сайн сайхан мөч, үйл явдлаар дүүрэн байдаг юм

-Таныг МУИС-ийн багш нартай хамтраад бас судалгааны ажил хийж байгаа гэж байсан. Энэ талаарх мэдээллээ дуулгаач?

-Бид цаашид“Аура Био Энерги”, сэтгэл судлалын чиглэлээр сургалт явуулж, шавь нараа бэлдэх төлөвлөгөөтэй байна. Манай том хүү надаас удамшсан өгөгдөл мэдрэмжтэй бөгөөд төвдөө үзлэг, оношлогоо хийдэг.Мөн надтай их сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутнууд ирж уулзан шавиар орох хүсэлт тавьсан. Он удаан жилийн судалгааны үр дүнд тулгуурлан  “Монголын Би Энерги судалгааны институти” байгуулж МУИС-ийн багш Ш.Чоймаа, зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллаж улмаар монгол хүний бие организем, био энергийн онцлогт тохирсон оношлогооны аппараттай болох хэтийн зорилоготой ажиллаж байгаа. Тиймээс иргэд маань  99117619, 88080247 дугаарын утсаар бидэнтэй холбоо барьж, манай төвөөр үйлчлүүлээрэй.

Эх сурвалж: www.polit.mn

Хаяг дугаар
ЗАА
Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

8 цаг 56 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин