
Эх орон, газар нутаг, нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлээ чилээж, үзгээ хурцалж, үгээ хэлж байдаг олон залуус бий. Тэдний нэг сошиал ертөнцөд Бүлээн Нурам нэрээр танигдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах “БҮЛЭЭН СЭТГЭЛ” номын хандивын аян эхлүүлээд буй Т.Даваасамбуугийн нийтлэлийг хүргэж байна.
Аугаа өвөг дээдэс маань дэлхийн талыг эзэлж их түүхийг бүтээн захирч явахдаа хичнээн сайхангазар нутаг тааралдавч үл ойшоон, хатуу ширүүн улиралтай их далайгаан алслагдсан хангай нутаг, говь хээр тал хосолсон нэ л нутаг руу тэмүүлдэг байсан. Хүний нутгийн шороо наалдсан хүчит дөрвөн туурайгаа өөрийн нутгийн усанд угаахдаа хангинатал үүрсэн янцгааж, нутгаа санасан сэтгэлээ нулимс мэлмэрүүлэн байж илчилдэг хүлэг морьд шигээ нутаг руугаа тэмүүлнэ. Монгол хүн, монгол морь хоёр энэ л сайхан нутгаа юугаар ч сольж бас орхиогүй билээ. Монгол нутагт төрт ёс үүссэн 2000 гаруй жилийн тэртээгээс монгол угсаатан газар, ус, агарын тодорхой орон зйад оршин, Монгол хэмээх хүй элэгний харилцан эх орон нэгтнүүдийн нийтлэг нэгдлэгийг бий болгож иржээ. Иймээс Монгол эх орон хаанаас эхэлдэг вэ? Хэмээх асуултанд хэн бүхэн унасан газар, амьсгалсан агаар, угаасан уснаас эхэлдэг гэж хариулна. Цөөн хэдэн үгээр илэрхийлвэл “Эх орон” гэдэг нь өвгөд дээдсийн үеэс үе улиран амьдарч ирсэн төрөлх газар, нутаг, хэл үндэсний соёл зан заншлаас эхлэх нийгэм эдийн засгийн болоод улс төрийн ойлголтыг багтаан агуулах уламжлалт сэтгэлгээ юм. Эрх чөлөөний хамгийн сайхан үр жимс нь зүрх сэтгэлдээ эх орноороо бахархаж түүнийхээ хөгжлийн төлөө өөрийгөө зориулах ард түмний сэтгэлийн гүнд ургадаг. Тийм учраас “Бахархалын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол Үндэсний бахархал юм. Эх оронч үзлийн эхлэл, эх оронч байхын шалгуур нь Монголын ард түмэн түүхэндээ гүн хүндэтгэл үзүүлж үндэстнийхээ эрдэнэ болсон эх орончдынхоо гавьяаг дээдлэн бахархаж төрж өссөн нутаг, өв соёлоо хайрлах түүнийгээ ариун нандин байлгах нь явдал” хэмээн тодорхойлж болох юм.
Өмнөх үеэ тойлсон хүн юм юмтай хоцордогийг манай ард түмэн ойлгон ухамсарлаж түүх үүхээ нэн эрхэмлэж иржээ. Олон зууны туршид дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр хөршийн дунд туурга тусгаар байдлаа хадгалан үндэсний нууц ч энэн байж болох юм. Монголын их бичгийн хүн Ванчинбалын Инжинаши “Үндэсээ үл мэдэх нь адгуус буюу. Тайж бөгөөд өвөгөө үл мэдэх нь мал буюу Нүдтэй бөгөөд түүхээ үл үзэх нь сохор номин буюу Мэдэлтэй бөгөөд язгуур юугаан үл мэдэх нь мунхаг гахай буюу хэмээжээ. Энэ нь түүхээ судлахын ач холбогдлыг эхлээд зон олонд дараа нь язгууртан дээдэст, ахин иргэн бүрт дахин эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад ээлж дараалан эргэцүүлэн ханджээ. Ингэхийн учир нь юуны өмнө эрх мэдэл бүхий хүмүүс эх түүхээ нягтлан судалж түүнээс жхаарал сургамж авч, олон түмнийг араасаа үлгэрлэн дагуулахыг чандлан анхааруулсан хэрэг юм. Монголчуудын уламжлалт сэтгэлгээн дахь эх оронч үзэл нь түүхэн ёсоор тогтсон эх орны хилийн дээсэнд, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан баатар жанжин цэрэг эрсийнхээ баатарлаг дайчин уламжлал, гол төлөв эх түүх, соёл, хэл, заншлаараа бахархах явдалд суурилсан үнэт зүйлсийн цогц болой.
“ Монгол хүн утга учиртай амьдарч, монгол улс үеийн үед оршин тогтнохын нэгэн баталгаа, үндэс тулгуур нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд суурилсан түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн” гэж Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлснийг онцолмоор байна.
Нүүдэлчин амьдралаасаа монголчууд бусдаас хамаарал бага, бие даасан, өөртөө итгэлтэй, аливааг зохицуулж, бас дасан зохицох ухааныг олдог байсан аж. Уудам дэлгэр нутагтаа нүүдэллэж өөрийн зоргоор амьдрахдаа хэзээ нүүж хаана буух, хэнтэй айлсаж хэнийг түшиж амьдрахаа өөрөө л шийлэж, бүхнийг хийнэ. Өрх гэрийнхээ юу дутагдах юу хэрэгтэй болохыг урьдчилан харж тооцоолж үр хүүхдээ багаас нь ажилч хичээнгүй, ахас эхэсээ хүндэлж сонсдог, уул, ус газар шороогоо хайрлан хамгаалах, түүх соёлоороо бахархах, өөртөө арчаатай, өрөөл бусдад тустай хүн болгон төлөвшүүлдэг байжээ. Өрөөл бусдаас хамааралгүй өөрөө л бүхнийг шийдэж, үүнийхээ сайн муу үйлийг өөрөө л үүрч хариуцах ухаан нь монгол хүмүүсийг өрх гэрийнхээ эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч, эмнэн эмчлэгч, дэг жаягаа дээдлэгч болгон хөгжүүлж байсан аж. Чухам энэ л ухаанаараа монгол хүн бусдаас бага хамааралтай, бие даасан, бүх зүйлийг хийж чадах, бусдаас илүү хурдан дасан зохицож илүү сайн боломж руу тэмүүлэх эрмэлзэл нь энэ цусны илрэл байж мэдэх юм.
Монголчуудын омгорхог, өрөөл бусдаас сул дорой, дутуу явахыг тэвчдэггүй араншинд сайн муу олон л зүйл ажиглагддаг.
Нэгэнт ядуу дорой төрсөн л бол “ энэ миний өчүүхэн хувь заяа” хэмээн сүсэлж, түүнээсээ илүү гарахыг эрмэлзэхгүй, дорой энэ байдалдаа таацан амьдардаг олон үндэстэнгүүдээс монголчууд шал өөр хүмүүс.
Хүлэг морины нуруун дээр салхи мэт дэрвэлзэж, хүй ертөнцийг хуваан захирч өөрийн сүр хүчээ гайхуулж омгорхож явахдаа ”энэ ертөнцөд гагцхүү монгол хүн л тэнгэрт тэтгэгдсэн учраас бусдаас илүүү байх тавилантай “ хэмээн итгэж, нотолж байсан, цу омгорхолоос өдгөө ч бидэнд өвлөгдөн үлдсэн байж болох.
Орчлонгийн бүхэл бүтэн зуунуудыг өөрийнхөө түүхээр овоглуулсан анхны төрт улс Хүннүгийн Модун Шаньюй үнэт зүйлсээ таягдан эх орныхоо сүр хүчийг өргөж, эрхйи дарам газрыг бурхнаас ч харамлаж байсан гэдэг. Монголын түүхэнд товойн шалгарсан эрдэмт хөвүүн Анандын Амар Монгол улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 1939 оны 3-р сарын 6-нд баривчлагдахдаа “ надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг нэгэнт мэдсэн... Би хэдийгээр шашин шүтлэгэтэй боловч миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг. .. Би улс орондоо хайртай . би үүнийг өөрийн биеэр үзүүлсэн” хэмээн өчиж байсан нь бидний өвөг дээдсийн эх орон үзлийн тод илэрхийлэл юм. Жижиг улсын зовлон их ч, өс хонзонгоо авъя гэж хэлсэнгүй гагцхүү тийм эрэлхэг зоригтой, эх орондоо үнэнч мянга мянган охид хөвгүүдийнхээ хүчээр бид өдий зэрэгтэй яваагаа л мартаж боломгүй ээ.
Өнөөгийн залуусийн цээжинд төрийн дуулал эгшиглэж өнгөрсөн эдүүгээг жишин, ирээдүйдээ сэтгэл хандуулан, цаг давчуу, зорилго ирмүүн алхаж явахад бас ч цөөнгүй зарим нь төрийн дуулалын үг байтугай эх түүхээ умартан, олон ангит кинонд олон амжилт бүтээлээ золиослонхон, шөнө үдшийн цэнгүүнд цаг наргүй зугаацан, залуу халуун насаа үрж хожмын гэмшилд хальтарч явна. Их эзэн хааныхаа нэрийг сайн муу сайхан муухай бүхэнд нааж эрээ цээргүй ашиглаж, “Чингис “ нэртэй цэнгээний газарт “ Чингис “ нэртэй хоол идэж “Чингис “ нэртэй сархадаар даруулан наргиж суухдаа бахархал, омгорхлоо мэдэрдэг гэж үү? Их хаадын нэр, их түүхийн нэрийг дээдлэхийн оронд элдэв хэрэгтэй хэрэггүй зүйл дээр нааж ашиглаж буй нь хүндэтгэл гэхээсээ доромжлол болж байгаа. “Сайн хүний нэрийг гурав хувааж иднэ” гэдэгчлэн их хаадын нэрийг “ Бренд “ болгон хамгаалж, юунд ашиглаж болох, юунд эс ашиглахыг алт зэс хөөцөлдөж, амнаас унах шүлс, улаан болсон нүдээ анзаарах сөхөөгүй, авах идэхийн шунал асаасан, монголын төрийн эрх мэдлийг атгаж байгаа зарим эрхмүүд, эх хэл соёлоо мэдэхгүй ахас эхэсээ хүндэлж мэдэхгүй хэрнээ, халамцуу согтуу тультраатаж “ Би Чингисийн монгол “ гэж цээжээ дэлдэн агсагнах нэгэн үндэсний бахархалтан биш ээ. Энэчлэнгээр юм болгон дээр хоосон хөөргөн зангаа гаргаж, эх оронч бахархалын хоосон үгийг шүлстэйгээ хамт үсчүүлээд байх хэрэг юун. Ядаж л их уншиж ухаарч, өөрийгөө хөгжүүлж, өрөөл бусдад сайнаар нөлөөлж байх хэрэгтэй байнаа залуус минь. Бидэнд чин сэтгэлийн бахархал, эх оронч сэтгэл дутагдаад байгаа. Ердөө л цөөхөн буурай гэсэн тодотголоор өнөөдөр цоллуулсаар буй эх орон минь орчлонгийн алслагдан одсон цаг хугацаанд баатарлаг суугаар бичигдэж, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж явсаан. Тэд маань Хаан завилгаатай, Хатан зохироотой домогт түүхийг бүтээсэн юм. “...Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Никсоны хэлсэнчлэн өнгөрсөн түүхийнхээ цогшсон гэрэлд өнөөдөр бараадан яваа Монголчууд ирээдүйн “хөгжлийн их гал”-ыг ноцоож цаашид тоо нь цөөнч ухаан нь өндөр, эд нь бага ч хүчирхэг гэгээрлийн түймрийг бадраагаасай.