
Т.ДАЛАЙ
Нийслэлийн ЗДТГ, Хавдар судлалын үндэсний төв, “Элэг бүтэн Монгол” сантай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж авах нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд ирэх оны эхээр нийслэлийн дүүрэг бүрээс сонгогдсон 20 иргэнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Элэг шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийн 50 хувь Улаанбаатар хотын иргэд байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn