Г.Амарсанаа: Хаан сүлдний үнэн учрыг дэлгэх хувь тохиосонд баяртай байна

2016-10-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Г.Амарсанаатай ярилцлаа.

-Идлэг шонхортой холбогдон үүсээд байгаа асуудлыг мэргэжлийн судлаачид юу гэж  харж байна вэ?

-Манай үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэгд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт байдаг болохоор Д.Хурцгэрэл гуай болон түүний ард байгаа иргэний нийгмийнхний зөв. Харин энэ зүйлийн хоёрт  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг учир яах аргагүй Д.Оюунхорол сайд болон яамныхны зөв болчихоод байгаа юм. Нэг зоосны хоёр тал л гэсэн үг. Иймээс эсрэг талууд ойлголцож хамтран ажиллах зөв гарцаа олох  хэрэгтэй. Харин хэн нэгнийгээ гүтгэж, доромжилж болохгүй. Учир нь шүүх цагдаа гээд явчихаар эцэст нь олон нийт буруу ойлголттой болж хохирч  үлддэг гэдгийг мартах учиргүй.

-Зөв гарц нь юу юм бол?

-Өнөөдөр манай улсаас цөөн амьтан, ургамалтай Европын улсууд  жилд хэдэн зуун мянгаас тэрбум еврогийн орлого амьтан, ургамлаасаа олж эргээгээд байгаль хамгаалах ажилдаа зарцуулж  нөхөгддөг баялагаа зохистой ашиглаж байна. Гэтэл бид яаж байгаа билээ. Иймээс төсвөөс бус амьтан, ургамлаа зөв ашиглаж олсон  орлогоор  нөхөгддөг баялагаа хамгаалдаг тогтолцоонд яаралтай шилжих хэрэгтэй. Ингэвэл байгаль хамгаалах ажилд оролцож байгаа хүмүүс төдийгүй орон нутагт валютын байнгын орлоготой олон мянган ажлын байр бий болно. Хамгийн гол нь амьтан, ургамал маань өсөн нэмэгдэнэ. Ингэхийн тулд  Үндсэн хуулийн  дээрх заалтууд болон ялангуяа олон улсынхаа гэрээний заалтуудыг  баримталсан журмыг яаралтай батлуулж мөрдөцгөөе гэж Д.Оюунхорол сайд болон яамныханд  уриалж байна. Харин иргэний нийгмийнхэнд хандаж “Эдийн засгийн  хүндрэлтэй үед  засгийн ажилд туслахгүй юм бол ядаж саад болмооргүй байна” гэж уриалмаар байгаа юм. Учир нь мэргэжлийн байгууллагынханд иргэний нийгмийнхэнтэй хамтарч хийх ажил маш их байна. Яг одоо мэргэжлийн бидний санааг хамгийн их зовоож буй зүйл бол тооллогын арга зүйнүүд.Өнөөдөр өндөр уулын ан амьтдыг тоолох манай арга зүйг  олон улс хүлээн зөвшөөрнө. Харин сүргийн бүтцийг болон тодорхой тоо бус тойм тоо гаргадаг тал хээр, ойн амьтдын тооллогыг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй.Ядаж л олон улсын шаардлагад нийцсэн шонхор тоолох арга зүй бидэнд алга байна.Эдгээрийг яаралтай гараасаа гаргамаар байна.Өнөөдөр ойд очиж шүгэл үлээж, гүйгээд ирсэн хүдрүүдийн эрийг нь буудаж заарыг нь хууль бусаар маш хямд зарж байна. Иймээс хүдрийг алахгүйгээр заарыг нь авах арга зүйг яаралтай туршиж олон нийтэд хүргэмээр байна.Ингэвэл нэг гр заар 50-60 ам.доллараар зарагдана. Хулгайн анчид хууль ёсны олборлогчид болно. Хамгийн гол нь хүдэр аврагдана. Дэрвэгэр жирвэгэрү, чихэр өвс, алтан гагнуурын  нөөцийг зөв тогтоох, нөхөн тарьмалжуулах шинэ арга зүйг ч бас яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй.Эдгээр ажлын санхүүжилтийг төсвөөс биш амьтан, ургамлаасаа олж эргээгээд хамгаалах ажилд зарцуулах боломж бидэнд байна. Жишээ нь идлэг шонхорыг орхилоо гэхэд цаана нь есөн зүйл шонхор манайд бий. Эдгээрээс дөрөв,таван зүйлийн зах зээлийн эрэлт нь биднийг бэлэн хүлээж байна. Ялангуяа эгэл шонхор биеийн хэмжээ, өнгө зүс,үнэ цэнээрээ ихэнх идлэгтэй эн тэнцэнэ. Шонхор өсөхөд саад болдог нэг дутагдалтай тал нь өөрсдөө үүр барьж чаддаггүй явдал. Иймээс идлэгээс өөр зүйл шонхор гаргах гэрээ хийж эхний мөнгөө босгоод  бэлэн байгаа 7000 ш хиймэл үүрээ эргэлтэд оруулж шонхороо өсгөн яам, хотын захиргаатай хамтарч Даншиг наадмаар шонхорын үзүүлэн тоглолт,  дуудлага худалдаа зохион байгуулж бага орлогоо амьтдаа хамгаалах ажилд ялангуяа  орон нутагт нөхөрлөл байгуулах болон өндөр хүчдэлд цохиулж үхэж буй олон арван мянган шувуудаа аврах ажилд зарцуулмаар байна шүү дээ.

Хааны удмынхан дэлхийн хамгийн хурдан амьтны хамгийн хүчирхэг бас хамгийн ховор нь болох  цав цагаан идлэг шонхорыг өөрсдийн сүлд болгосон байна.

 

-Идлэг шонхор биш цагаан шонхор манай улсын бахархалт шувуу байх ёстой гэж зарим хүн үздэг?

-Удахгүй тэмдэглэх Монгол бахархлын өдрөөс өмнө хаан сүлдний үнэн учрыг дэлгэх хувь тохиосонд баяртай байна. “Гурван бодлын үзүүр давхцаж байж сая зөв шийдвэр болдог” гэсэн Их хааны удмын захиас   сүлдэнд нь хадгалагдаж байдаг. Сүлдэнд дээдийн дээд гэсний  илэрхийлэл  хамгийн гэсэн үг гурвантай давхцаж байдгийн учир энэ. Мөн тус бүрийг нь гурван бодлоор зангидсан гурван   багц буюу есөн бодлын үзүүрийг давхацуулж гэмээнэ улс, дэлхийн хэмжээний зөв шийдвэр гарна гэсэн үг. Иймд  хөгжөе, дэвшие гэж л байгаа бол Д.Оюунхорол сайд, Д.Хурцгэрэл гуай гэлтгүй монгол хүн бүр ядаж гурван бодлын үзүүр нэгтгэж байж шийдвэр гаргадаг  болох цаг болсон. Сүлдний бэлгэдлийн хувьд цагаан гэгдэх  туйлын  шонхор  манай нутагт ид хүйтнээр орж ирж хэд хоночихоод буцаад явчихдаг.Тиймээс бидний өвөг дээдэс эх нутагтаа үрждэг хамгийн гол нь хамгийн хүчирхэг шонхорыг сүлдээ болгоно биз дээ.Энэ нь идлэг шонхор.Цагаан өнгөний хувьд эртний мөстлөгөөс улбаатай цав цагаан тарвага, үнэг, чоно, гөрөөс,  угалз өнөө цагт ч хааяа таардаг. Иймд хааны удмынхан дэлхийн хамгийн хурдан амьтны хамгийн хүчирхэг бас хамгийн ховор нь болох  цав цагаан идлэг шонхорыг өөрсдийн сүлд болгосон байна. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаас баригдсан  цагаан идлэгийг,  цагаан гэж нэрлэгддэг  туйлын цоохор  шонхортой харьцуулаад харсан хэн ч байсан  бидний зөв гэдгийг төвөггүй ойлгоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

М.Энхцэцэг: Асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Цогтбааатар: АТГ ажлаа сайн хий. Төсвөөс хэд дахин их хөрөнгөтэй дарга нар Ардын намын цагаан байранд байгаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсв

1 цаг 34 мин
Оюу толгойн гэрээ ярьдаг хоёр “толгой”-гийн холбогдсон хэрэг

Манай улсын Засгийн газар, “Рин Тинто” хоёрын дунд татварын маргаан гарсан. Хэдэн жил болж байна. Т

1 цаг 34 мин
МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрт өрсөлдөгч нэмэгдэх үү?

МАН-ынхан намын даргаа сонгох Удирдах зөвлөлийн хурлаа товложээ. Ирэх бямба гаригт хийхээр болжээ.

1 цаг 34 мин
Дуучин Б.Баяндалай “Өөдрөг” цомгийн баярын тоглолтоо хийнэ

Нийтийн дууны урлагт өөрийн өвөрмөц өнгө төрх, сонсогчдын сэтгэл хоногшсон бүтээлээрээ танигдса

15 цаг 18 мин
Ч.Алтантуяа: Бид газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг алдахад хүрээд байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан нарын шууд оролцоотойгоо

15 цаг 30 мин
“AAU Volleyball 2026”-ийн Монгол дахь сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ

АНУ дахь “Монгол Авьяас Академи”-аас эх орондоо “AAU Volleyball 2026”-ийн сонгон шалгаруулалты

15 цаг 30 мин
Голомт банк WaterEquity-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2025 оны “Усны элч” банк

18 цаг 45 мин
Н.Учрал: Олон жил ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар нэг улс төржилтгүй урагшлуулах хэрэгтэй

УИХ-ын намрын чуулган даваа гарагт нээлтээ хийж Засгийн газраас өргөн барьсан ирэх оны Төсвийн тухай хуулийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?

Эрх баригч МАН-ын даргын “сунгаа” явж байна. Урьд урьдынхаас өөрөөр, ширүүн өрнөж бай

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Энхцэцэг: Асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Цогтбааатар: АТГ ажлаа сайн хий. Төсвөөс хэд дахин их хөрөнгөтэй дарга нар Ардын намын цагаан байранд байгаа

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсв

1 цаг 34 мин