Сэтгүүлчид Монгол сурын харваагаар цэц мэргэнээ сорив

2016-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын элчин сайдын яам хамтран өнгөрсөн баасан, бямба гаригт Сэтгүүлчдийн спорт өдөрлөгийг Тэрэлж байгалийн цогцолбор газар “Хос хад” жуулчны баазад зохион байгууллаа. Өдөр тутамд мэдээ мэдээллийн хойноос цаг наргүй гүйж явдаг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болон БНСУ-ын Элчин сайдын яамны ажилчид нийлсэн 80 гаруй хүн хоёр өдрийн арга хэмжээнд оролцсон юм.

Монгол сурын харвааны “Онч” клубын тамирчид өнө эртнээс түүхтэй Монгол сурын харваа ямар үүсэл гарал, утга учир, дэг жаягтай байдгийг тайлбарлаж, хэрхэн зөв харвах талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан. Ингээд Монгол сурын харвааны наадамд гурван сэтгүүлч, нэг элчингийн ажилтнаас бүрдсэн дөрвөн гишүүнтэй, найман баг өрсөлдөж цэц мэргэнээ сорилоо. Анх удаа нум агсаж, сум тавьж үзсэн ч шинэхэн харваачид онч мэргэн байлаа.

Ингээд найман багаас эхний гурван байрыг эзлүүлж мөнгөн шагнал, медаль, өргөмжлөлөөр шагнасан бол тэргүүн байранд цом гардуулсан юм. Харин мэргэн харваачдыг “Монцамэ” агетнлагийн спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан тэргүүлж, хоёрдугаар байрт “Монта” теле студийн оператор Ч.Гэрэлт-Од шалгарч, гуравдугаар байранд “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа орсон юм.

Мөн “Солонгос улсыг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын тэмцээн болж “Засгийн газрын мэдээ” сонины дизайнер н.Хулан, Zaluu.com сайтын дэд захирал н.Мөнзул нар Seoul, Busan явах онгоцны тийзээр шагнууллаа.

Энэхүү спортын арга хэмжээг хамтран зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сунийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт медалиар шагнасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12