Аав, ээжүүд оролцсон “Алтан намар” сook show

2016-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Алимаар хийсэн муур, гадилаар хийсэн делфин загас, лийрээр хийсэн муур, зараа,  хаш ногоогоор урласан оцон шувуу гээд бидний амтархан иддэг ногоогоор хийсэн зүйл бүрийн амьтад нийслэлийн 62 дугаар цэцэрлэгт “амилж” байгааг харахад үнэхээр сонирхолтой санагдав. Хоол, хүнс гэдэг зөвхөн ходоод, гэдсийг баярлуулдаг зүйл биш, сэтгэл баясгасан урлагийн бүтээл болж чаддаг гэдгийг  жинхэнэ утгаар нь  илэрхийлсэн нэгэн үйл явдал өнгөрсөн баасан гаригт болсон нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн “Алтан намар” арга хэмжээ байв.

ХХААХҮЯ-наас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ жил 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа. Тэгвэл “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриатай энэхүү арга хэмжээнд боловсролын байгууллагууд ч бас идэвх, санаачлагатай оролцож байгаа ажээ. Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид хүүхэд багачуудынхаа ээж, аавтай  хамтран “Алтан намар” арга хэмжээгээ тун сонирхолтой байдлаар зохион байгуулж байгаа нь үүний тод жишээ байв. Тус цэцэрлэгийн “Алтан намар” арга хэмжээнд бид бас урилгаар оролцож,  ээж, аавуудын хийсэн “Cook show”-г үзэж, сонирхсон юм.

“Алтан намар” арга хэмжээнд 62 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд, тэдний аав, ээжүүд  тун идэвх санаачлагатай оролцож байгаа нь сайшаалтай санагдав. Эцэг, эхчүүд маань анги тус бүртээ “Алтан намар”-аар амьсгалж байгаа аж. Ингэхдээ анги тус бүртээ арав, араваараа нэг баг болон хуваагдаж, жимс, хүнсний ногоогоор  өөрийнхөө хүссэн хоолыг хийж ирэх  гэрийн даалгавар өгөгджээ. Ээж, аавуудын жимсээр хоол хийх ур чадвар жилээс жилд сайжирч байгаа нь ч ширээ дүүрэн чимэглэсэн хоол хүнс, гэрийн даалгаварт өгөгдсөн эрүүл хоолноос харагдаж байв.

Хоол болгон амин дэмээр баялаг болдог нь намрын улирлын нэг сайхан нь. Гэр гэртээ нөөцлөөд авчихсан шинэ ногоогоор  олон янзын хоол туршиж үзэх, өөрийн гэсэн шинэ жороос бүрдсэн  шинэлэг хоолыг хийх нь ээж бүрийн хийх дуртай ажлуудын нэг байдаг.  Гэсэн ч энэ удаагийн “Алтан намар” арга хэмжээнд ээжүүдээс гадна аавууд ч бас тун идэвхтэй оролцсон байна. Өнгө алаглуулан чимэглэсэн ширээ бүрийн ард  2-3 аав хүүхдээ тэврэн сууж байгаа нь цаанаа л нэг бахархууштай санагдаж байв. Тэдний заримаас нь “Алтан намар” арга хэмжээний талаарх сэтгэгдлийг сонсвол “Бид хүнсний ногооноос төмс, лууван, манжин, байцааг түлхүү хэрэглэдэг. Мөн сүүлийн үед манайхан химийн аргаар борддог гээд эдгээр ногоог ч бас хоол хүнсэндээ хэрэглэхээс эмээдэг болсон. Гэтэл ургамал ногоог хоол хүнсэндээ зөв хэрэглэх нь хүнд ямар ач тустай вэ гэдгийг энэ арга хэмжээнээс олж харж байна. Ер нь хүн аль болох хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэх нь сайн юм байна. Үгүй дээ л хүүхдүүдийн биеийн дархлаанд сайнаар нөлөөлнө” гэдгийг дан жимс, ногооноос бүрдсэн энэ тансаг ширээний ард сууж байхдаа л ойлгож авч байна. Үүнээс хойш хүүхдэдээ  жимс ногоо байнга авч өгч байх хэрэгтэй юм байна. Мөн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа 62 дугаар цэцэрлэгийн хамт олонд баярлалаа гэж хэлье”   хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Алтан намар” арга хэмжээ энэ удаа эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоогоор ширээгээ чимэглэж байгаагаараа  онцлог ажээ. Түүнчлэн хүссэн мэдээллээ интернэтээс чөлөөтэй авч, дуурайлгах хийх боломж бүрдсэн  өнөө үед бусдаас  ялгарахын тулд олон шинэ, содон зүйл санаачлан хийсэн нь  уг арга хэмжээнд оролцож байгаа зарим ээжүүдийн урмыг нэлээд сэргээжээ.   “Сэтгэл шингэсэн бүхэн амилж болдог гэдгийг өнөөдөр бид харуулахаар ирсэн” хэмээн ширээнийхээ ард инээмсэглэн суух залуу ээжүүд олон байв. Тэдний олонх нь “Алтан намар” арга хэмжээ биднийг олон шинэ хоолны жортой болгодог гэдгийг нуусангүй.

Эх сурвалж: www.polit.mn

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

1 цаг 3 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

4 цаг 23 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

8 цаг 28 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

8 цаг 28 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

8 цаг 28 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 49 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин