Н.Даваасүрэн: Бид хилчид рүүгээ яарч, тэд хүлээж байдаг юм

2016-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Эх орныхоо эд эс бүхний төлөө бие сэтгэлээ зориулж байдаг эрэлхэг хилчдийнхээ  хамгаалалтад амгалан амьдардаг ард түмэн бид. Ар гэр хайртай дотны хүмүүсээсээ хол, хөгжил дэвшлээс зайдуу амьдрах үүрэг хүлээсэн хилчдэд хүрч үйлчилдэг хамтлаг дуучид цөөн. Тэр бүр унаа тэрэг очих боломжгүй бөглүү газрыг хилчид манадаг юм.

Харин эгэл бор хилчдийг зорин очиж уран бүтээлээ толилуулдаг хамт олон бол Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан. Хором мөч бүрийг эх орондоо  зориулдаг тэдэнд дуу хөгжим, урлагийн тоглолттой нэгэн үдэш ямар их тайтгарал байдаг бол. Гэр бүлээ санаж үгүйлсэн хилчдийн хэн нэгэнд эр цэргийн албанаас няцах бодол төрсөн ч  байж магад. Энэ бүхэнд чуулгынхан уран бүтээлээрээ дамжуулж сэтгэлзүйчийн үүрэг гүйцэтгэж, эх орноо хайрлах, хамгаалах үзлийг төлөвшүүлж байдаг аж. Тиймээс энэ хамт олны Монгол Улсын төлөө зүтгэх хувь нэмэр их.

Уран бүтээл бүхнээ эх орон, хилчдийнхээ төлөө туурвидаг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын  даргын орлогч, уран сайхны удирдагч, ахмад, Соёлын тэргүүний ажилтан Н.Даваасүрэнг “Монгол Улсын төлөө” буландаа урилаа.

Тэрээр багаасаа л урлагтай холбогдсон нэгэн ажээ. Тэд­нийх Завхан аймгийн Тэлмэн сумын айл. Аав нь сумынхаа клубт кино механикчаар ажилладаг байсан учраас ямар л урлаг уран сайхны үзвэр болно алгасахгүй үздэг байжээ. Өөрийн гэсэн суудал ч “өмчлөөд” авчих­сан байна. Ингэж л клубт гүйж өссөн үеэс түүний урлагтай холбог­дох урт зам эхэлжээ.

Удирдаач Н.Даваа­сүрэн сумандаа дөрөв­дүгээр анги төгсөөд айм­гийнхаа Хөгжим бүж­гийн сургуулийн  лимбэ хөгжмийн ангид суралцах болсон байна. Төгсөөд хотод суурьшин Хөгжим бүжгийн сургуульд мэргэжлээрээ үргэлжлүүлэн дөрвөн жил сурчээ. Сургуулиа гавьяат жүжигчин лимбэчин М.Бадамын шавь болж төгсөөд  1999 онд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллах болсноор 17 жил болж байгаа нь энэ. Түүний урлагийн тэр дундаа цэргийн хүн болох хүсэл мөрөөдөл нь тэртээ 1994 оноос эхтэй. Тухайн үед Завхан аймагт  одоогийн Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга буюу Хилийн цэргийн ансамблийн уран бүтээлчдийн тоглолтыг үзсэнээс хойш цэргийн хүн болохыг мөрөөдөж эхэлсэн байна. Тэр л сэтгэлээрээ сургуулиа төгсөөд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгыг зорин очиж ажилд орж байсан гэнэ. Үүнээс хойш урлаг уран сайхан, цэргийн амьдралыг хослуулж явна.

Найман жил лимбэчнээр сурч, түүнээс хойш цөөнгүй жил ажилласан Н.Даваасүрэн  2009 онд СУИС-ийн хөгжмийн удирдаачийн ангид  Соёлын гавьяат зүтгэлтэн, удирдаач  Н.Туулайхүүгийн удирдлагад сурч төгссөнөөр чуулгадаа удирдаачаар ажиллах болсон байна. Харин энэ жилийн улсын их баяр наадмын өмнөхөн чуулгын орлогч дарга, уран сайхны удирдагчийн албанд томилогдоод байгаа аж.

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга  хилчид болон хил орчмын иргэдэд урлагийн тоглолтоор хүрч үйлчлэх. Тэдэнд урлагаар дамжуулан эх орноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхээс гадна анги отрядуудад мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байна. Чуулгынхны бас нэг онцлог нь хилчдэд хүрч үйлчлэхийн тулд байнга хөдөө явна. Энэ талаар удирдаач Н.Даваасүрэн “Уулын мухарт байгаа хоёр цэрэгт ч гэсэн хүрч үйлчлэх ёстой. Жилд 60-70 хувьд нь хүрч үйлчлэх төлөвлөгөөтэй ажилладаг. Ирэх жилээс илүү өргөн хүрээтэй ажиллахаар төлөвлөж байна. Чуулгынхан эстрад, ардын дууны хамтлаг, үлээвэр хөгжим зэргээр хуваагдаж хилийн ангиуд руу явдаг. Өнөөдрийн байдлаар хоёр бүлэг гарчихсан явж  байна. Ирэх долоо хоногоос дахиад явна. Зуны улиралд түлхүү явдаг. Бидний уран бүтээл дунд эх орноо хайрлах, бахархах цэрэг эх орон, тэрдундаа хил, хилчдийн холбогдолтой дуу голчилдог. Мөн аав, ээж хайр сэтгэлийн агуулгатай дуу ч бий. Хамгийн гол нь хилчид ямар дуу хөгжим уран бүтээл хүсч байгааг хүргэхийг чухалчилдаг” гэсэн юм.

Н.Даваасүрэн чуулгад ажилласан 17 жилийн хугацаанд нэг отрядад долоон удаа очиж уран бүтээлээ хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол орныг долоо  тойрч хилийн анги, отряд бүрт очжээ. Тэрээр “Эх орныхоо газар шороо ширхэг чулуу өвс ургамал бүрийг хайрлан хамгаалж байгаа хилчид дээрээ очоод бахархана. Байгалийн үзэсгэлэн, хүний сайхантай уулзахад уран бүтээлийн шинэ санаа төрнө. Хотод Соёлын төв өргөөнд  ч  юмуу тоглоход  тайз үзэгчид хоорондоо хол зайтай байдаг. Харин хилчдэд зааланд уран бүтээлээ хүргэдэг учраас илүү халуун дотно уур амьсгал, амьд харилцааг мэдэрдэг. Тэр хэрээр хилчдийн сонсохыг хүсч байгаа уран бүтээлийг мэдэж чаддаг юм болов уу гэж боддог. Тиймээс манай чуулгынхны туурвиж байгаа болон  туурвихыг зорьж байгаа уран бүтээл бүхэн хилчдийн төлөө байдаг. Цэргүүдтэйгээ нэг үдэш бужигнаж, бүжиглэж  өнгөрүүлэх сайхан. Тэд маань ч хилээ сайн хамгаалаасай гээд төрөөс бидэнд ингэж анхаарал хандуулж байна гэж урамшдаг байх. Манай чуулгаас алдартай хүмүүс олон төрж гарсан. Бид үйл хэргийг нь үргэлжлүүлж явна” гэлээ.

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан нээ­рээ л шинэлэг бүх­нийг хилчдэд хүргэхийг зорьдог юм билээ. Өнгөрсөн жил ХХЕГ-ын ойн баярын хурал дээр чуулгынхан эх орон, хилчдийн сэдэвтэй уран сайхны кинонуудыг зохиомж­лон дууг нь дуулсан юм. Мөн сэдэв бүрийн орчныг нь дүрслэн тайз зассан нь гайхалтай. Нуувч, харуулын цэрэг зэрэг чуулгынхны бүрдүүлсэн орчин, дуучдын хоолойн чадлыг баярын хуралд залагдсан зочид  биширч байв. Энэ жил ч гэсэн Хилчин спорт хорооны Олимпийн медальтнууддаа зориул­сан зохиомжийг толи­луул­сан нь хилчдийг ог­шоож чадсан юм. Хилч­дэдээ хүрч үйлчлэхийн зэрэгцээ Хил хамгаалах байгууллага гэх том айлыг нийгэмд сурталчилж яваа тус чуулгынхан ирэх жил 75 жилийн ойгоо тэмдэглэх юм. Цэргийн гавьяаны одонт, Ардын жүжигчин, төрийн хошой шагналт, зууны манлай хөгжмийн шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит Цэргийн дуу бүжгийн чуулгыхан ирэх жил Эрдмийн чуулга  болохоор зорьж байгаа аж. Н.Даваасүрэн ахмад “Эрдмийн чуул­гын шалгуурыг бүрэн хангасан. Цаашид дэл­хийд нэр цуутай чуулга болох юмсан. Манай хамт олны ихэх нь авъяасаар бялхсан нижгэр залуус бий. Бид хилчид рүүгээ яарч, тэд биднийг хүлээж байдаг юм” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12