Р.Чингис үлдэж, бусад нь бужигнав

2016-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

Засаг солигдлоо. Харин ЦЕГ-ын даргыг сольсонгүй. Сүүлийн жилүүдэд засаг солигдох бүрт хамгийн түрүүнд албан тушаалаа өгөдг хүн нь ЦЕГ-ын дарга болоод байсан. Энэ удаад тэгсэнгүй. Төрийн албыг тогтвортой байлгана гэдэг утгаараа энэ бол сайн жишиг. Р.Чингис дарга 100 хоногтойгоо золгож буй Мэргэжлийн Засгийн газрын чухал агентлагийн дарга хэвээр ажиллаж байна.

Гэхдээ ЦЕГ-т Р.Чингис даргаас бусад нь бужигнаж л байна. Уг нь ямар ч байгууллагын даргад баг гэж бий. Р.Чингис 2014 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр ЦЕГ-ын даргаар томилогдож, түүнээс хойш хоёр жил ажиллахдаа өөрийн багаар ажиллаж ирсэн байдаг. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт есдүгээр сарын 28-нд  тушаал гаргаж ЦЕГ-ын Тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчилжээ.Өмнө нь Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тэргүүн дэд даргад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, цагдаагийн хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг томилсон. Үүний өмнөх долоо хоногт ЦЕГ-ын дарга Р.Чингис өөрөө тушаал гаргаж Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Төв аймгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольсон байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Цагдаагийн даргыг Сэлэнгэ рүү, Хэнтий аймгийн Цагдаагийн даргыг Өмнөговь руу, Төв аймгийн Цагдаагийн даргыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст томилсон юм. Уг нь энэ олон сэлгээний цаана ганцхан аймагт Ерөнхий сайдын “хүн”-ийг тавих зорилго байсан тухай эх сурвалж хэлж байна. Цагдаагийн байгууллага дахь сэлгээ цаашид үргэлжлэх гэнэ. Харин Р.Чингис дарга ажлаа хийсээр. Өөрөөр хэлбэл, тэр үлдэж, бусад нь бужигнасаар...

Эх сурвалж: polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12