Хүчит салхи хариуг нь хэлнэ

2016-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.АРИУН

Нобелийн утга зохиолын шагнал хариуцдаг комиссоос өчигдөр Америкийн алдарт рок хөгжимчин, рок яруу найрагч Боб Диланд Нобелийн шагнал өгөхөөр шийдэж, олон хүний сонирхлыг татсан энэхүү мэдээ орон орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр салхины хурдтайгаар тарлаа. Нобелийн комисс ийм шийдвэр гаргахдаа “Боб Диланд “Америкийн дууны агуу их уламжлалын хүрээнд яруу сайхны шинэ илэрхийллүүдийг бүтээснийх нь төлөө Нобелийн шагнал олгохоор шийдвэрлэв” гэжээ.

Боб Диланы нэгэн алдарт шүлгийг Н.Энхбаяр 2011 онд орчуулан өөрийнхөө “Ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй” гэсэн номдоо оруулж хэвлүүлсэн байдаг. Зохиогч нь Нобелийн шагнал хүртэж байгаа энэ өдрүүдэд Боб Диланы  шүлгийг Н.Энхбаярын орчуулснаар уншигчдадаа хүргэж байна.

Энэ шүлгийн нэр  “Blowing in the wind”  буюу “Хүчит салхи мэднэ” юм.

Хүчит салхи мэднэ

Хичнээн холын зам туулсных нь дараа

Хэн нэгнийг хүн мөн хэмээн тоодог юм бол?

Хэдэн далай гэтэлснийхээ дараа

Хээрийн галуу унтаж амардаг юм бол?

Хэдэн удаа их буугаар буудсаныхаа дараа

Хэрэггүй “тоглоом” юм гэдгийг нь ойлгодог юм бол?

 

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь,

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

 

Хэдэн жил уулс сүндэрлэж байгаад

Хүчирхэг давалгаанд идэгддэг юм бол?

Хэдэн жил амьдарч байгаад хүмүүс

Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол?

Хүний зовлонг олж харахаа болихын тулд

Хэдэн удаа нүүрээ буруулах ёстой юм бол?

 

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь,

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

 

Хөх тэнгэр байна гэдгийг олж харахын тулд

Хэдэн удаа харцаа дээш өргөх ёстой вэ?

Хэн нэгний уйлж байгааг сонсохын тулд

Хэдэн чихтэй байх ёстой юм бол?

Хэдэн хүн амь насаа алдсаны дараа

Хэтэрхий олон хүн үхсэнийг ойлгодог юм бол?

 

Хүчит салхи хариуг нь хэлнэ, найз минь,

Хүчит салхи хариуг нь мэднээ.

 

Боб Дилан бол олон арван жилийн турш худал хуурмаг явдал, дайн дажин, хайр дурлал, сүжиг бишрэл, эрх чөлөө, эр зориг, эрх дархтнууд ба эгэл жирийн хүмүүсийн хоорондын ээдрээтэй харилцаа, Хүн-Хүн болохын нууцын тухай зэрэг сэдвээр шүлэг бичиж, дуу зохиож, өөрөө шүлгээ уншиж, дуугаа дуулж, үе үеийн сонсогч үзэгчдэд нөлөөлж ирсэн уран бүтээлч юм.

Түүний бүтээлүүдийг уншиж, сонсож, хүн Хүн болохын нууцын тухай өөр өөрийн ойлголттой болсон олон хүн Боб Дилан Нобелийн шагнал авахаар болсныг сонсоод баярлаж байхад, зарим хүн түүнд хандан эрх чөлөөг эрхэмлэдэг уран бүтээлч аливаа шагналын хүлээсэнд дуу хоолойгоо хүлүүлэн үдүүлж болохгүй хэмээн зөвлөж, нэгэнтээ Францын зохиолч Ж.П.Сартр Нобелийн шагналаас татгалзаж байсантай адил энэхүү Нобелийн шагналаас татгалзахыг шаардаж байхад, бас өөр хүмүүс Боб Диланы бүтээлүүд жинхэнэ утгаараа утга зохиолын бүтээлүүд мөн эсэхэд эргэлзэж, түүнд Нобелийн утга зохиолын шагнал өгсөн шийдвэрийг шүүмжилж байна.

Түүний амьдрал, уран бүтээл ямагт шуугиан дагуулдаг байсан, үүнтэй нэгэн адил энэ удаа түүнд Нобелийн утга зохиолын шагнал олгосон тухай шийдвэр мөн адил тийнхүү шуугиан дуулиан тарьж байна.

Ер нь энэ чинь өөрөө түүний Хүн болсны баталгаа биш гэж үү? хэмээн өөрийн эрхгүй бодлоо.

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь, Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12