Ц.Нансалмаа: Куба Улсын хорт хавдрын эсийн тархалтыг зогсоох үйлчилгээтэй Видатокс эмийг монголчууддаа хүргэж байна

2016-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Куба Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, “БиоКубафарма” нэгдлийн Ерөнхийлөгч­тэй  уулзан эм, эмнэлгийн салбарт хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Мөн Куба Улс  эмийн үйлдвэрлэлээр дэлхийд нэрд гарч байгаа гэдгийг мэдээллийн порталууд дамжууллаа.

 Тэгвэл манай улс эмийн чиглэлээр Куба Улстай харилцдаг эсэх талаар судалж,  Куба Улсын “Лабиофам” корпорацийн үйлдвэрлэдэг “Видатокс” хэмээх эмийг монголчууд хэрэглэх болсоор гурван  жил болж байгаа  гэсэн мэдээллийг бид олж авсан юм. Мөн “Видатокс”-ыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн монголчууддаа хүргэж буй албан ёсны төлөөлөгч  ганцхан байгууллага байдаг  нь  “Монфарм трейд” компани юм байна. Тус компанийн эм зүйн албаны дарга Ц.Нансалмаатай ярилцсанаа хүргэе.

-Куба Улс хорт хавдрын эсрэг болон элэгний В,С вирусын эсрэг эмийн  үйлдвэрлэлээр  сүүлийн үед дэлхийд нэрд гарч эхэлсэн. Танай компани хэдийнээс холбоо тогтоож, хамтарч ажиллах болов?

-Манай компани нийгэмд тулгамдаж буй хүнд өвчнүүдэд анхаарч ажилладаг. Эмийн компанийн  зорилго, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тухайн улсын өвчлөлийн хүрээнд хамгийн тулгамдаж буй өвчнийг анагаах ховор эмийг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас оруулж ирэх нь туйлын чухал юм. Тиймээс бид 2010 оноос эхлэн хорт хавдрын өвчлөлийн эсрэг олон эмийг судалсны үр дүнд Куба Улсад үйлдвэрлэсэн “Видатокс” эмийн тухай мэдээллийг олж авч танилцсан юм.    Ингээд Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Омар Лауротай санал солилцож, түүний дэмжлэгтэйгээр 2013 онд тус эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн, оруулж ирсэн. Өнөөдрийг хүртэл тус эмийг 1500 гаруй хүн хэрэглэж үр дүнгээ өгөөд  байна.

-Хүний биед үзүүлэх  сөрөг нөлөө байдаг уу?

-“Видатокс” эм нь  Куба Улсад байдаг цэнхэр хилэнцэт хорхойн хорыг 30 дахин шингэрүүлж гаргаж авсан бэлдмэл юм. Хүний биед сөрөг нөлөөгүй. Кубын удирдагч Фидель Кастрогийн удирдлага дор  байгуулагдсан  лабораторид 10  гаруй жил судалсны эцэст гаргаж авсан бүтээгдэхүүн. Одоогоор дэлхийн 30 гаруй оронд экспортлогдож, 60 гаруй мянган өвчтөн хэрэглэж байна.

Ер нь хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээг цаг алдалгүйгээр хийлгэснээр эсийн задралыг цааш явуулахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Манайхан хорт хавдар туссаныг хугацаа алдаж мэддэг, мөн эсийн задрал хүний биеийн эд эрхтэнд тархсан тохиолдолд эмчилгээ авах магадлал муу байдгийг иргэн бүр сайн ойлгох хэрэгтэй.

-Видатокс хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй гэж байна. Бодит үр дүнгийн талаар ямар мэдээлэл байна?

-“Видатокс” эм нь хавдрын эсийн өсөлтийг зогсоодог. Мөн хавдрын эсрэг хүний биеийн дархлааг сайжруулдаг. Хорт хавдартай хүний хамгийн чухал анхаарах зүйл бол дархлаа. Дархлааг тогтвортой байлгаснаар эсийн задралаас хамгаалж байгаа гэсэн үг. Хавдраас гадна элэгний гепатит В,С вирус, ДОХ, үе мөчний өвчинд  хэрэглэж байгаа. Бүх төрлийн хавдрын өвчлөл, ялангуяа хими болон цөмийн эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл дангаар хэрэглэснээс илүү үр дүнтэй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

-Энэ эмийг хаагуур борлуулж байна, үнийн  талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ эмийг манай компанийн эмийн сангууд болон Улсын Их Дэлгүүрийн салбар эмийн санд борлуулж байгаа. Үнийн хувьд бид дэлхийн бусад орнуудад борлуулж байгаа үнээс доогуур үнээр борлуулж байна.

-Монголчууд сайн мэддэг болсон гэсэн үг үү?

-Бид энэ эмийг анх оруулж ирэхдээ албан ёсоор үйлдвэрлэгч орны хавдрын эмч нарыг урьж, Монголын хавдрын гол эмч нарт сургалт хийж байсан. Мөн олон нийтэд мэдээлж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хавдартай олон хүн хэрэглэж байна. Хэрэглэж байгаа иргэдэд ч үр дүнтэй байгаа учраас монголчууд сайн мэддэг болсон. Манай хамт олон нэг ч гэсэн хорт хавдар туссан хүн эрт үедээ өвчнөө илрүүлж, энэ эмийг хэрэглэж эрүүл мэнд, амь насаа хамгаалаасай гэж үргэлж бодож явдаг.

-Хавдрын эсрэг эмийн үйлдвэрлэлээр Куба Улс дэлхийд нэрд гарч байгаа гэдэг мэдээлэл  Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр  бас олон нийтэд нэлээд хүрч анхаарлыг нь  татах шиг боллоо?

-Куба Улс сүүлийн жилүүдэд  эмийн үйлдвэрлэлээр дэлхийд танигдаж,  энэ зах зээлд гарч ирж  байгаа. Тэр дундаа  хавдрын эсрэг эмийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх  тал руу  дөхөж явна. Яагаад гэвэл, хавдрын эсийн өсөлтийг зогсоох вакциныг гаргаж авч байна. Мөн Вэнсуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес сүүлд өндөр хөгжилтэй орнуудад биш зөвхөн Кубад очиж эмчлүүлж байсан. Энэ нь Куба Улсын хавдрын эсрэг эм, бэлдмэл ямар сайн болох, энэ чиглэлийн эмчилгээг сайн хийдэг гэдгийн  илрэл байх.

-Цаашид танай байгууллага Кубаас ямар эм, бэлдмэл оруулж ирэх бол. Судалгаа байна уу. Мөн танайхтай холбогдож, зөвлөгөө, эм бэлдмэл авахыг хүсвэл ямар утас, хаягаар холбогдох вэ?

-Манай Улсад сахарын өвчлөл их байна. Вирусын өвчлөл ч газар авсан. Иймд Кубын бусад эмийн үйлдвэрээс  энэ төрлийн эм бэлдмэлийг оруулж ирэхээр судалж, төлөвлөж байна. Компанийн гол зорилго нийгмийн өмнө тулгамдаж буй хүнд өвчнүүдэд голлон анхаарах болно. Мөн Видатокс эмийн талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй мэргэж­лийн эм зүйч нараас ава­хыг хүсвэл бид цаг харгалзахгүйгээр зөвлөгөө, мэдээлэл өгөх болно. Бидэнтэй холбогдох утас: 329393, 98112587

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

1 цаг 5 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

4 цаг 25 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

8 цаг 30 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

8 цаг 30 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

8 цаг 30 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

20 цаг 51 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин