Б.Туяа: Мэргэжил сонголтын сорилыг компьютерийн оношилгоогоор хийдэг

2016-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэлзүйн оношлогооны багийн ахлагч Б.Туяатай ярилцлаа.

-Сэтгэлзүйн оношилгооны багийн талаар товч танилцуулахгүй юу?

-Манай багийн онцлог нь сэтгэцийн өвчин, эмгэгийг оношлохоос илүүтэйгээр хүүхэд, өсвөр үе, СЭМҮТ-д хандсан хүмүүст өөрсдийнх нь эмнэлзүйн клиник, эмч нарын тавьсан үзлэг, оно­шилгоонд тулгуурлан со­рил хийж байгаа. Өсвөр үе, хүүхдийг на­саар нь ангилж сэт­гэцийн бүлэг сорил, мэр­гэ­жил сонголтын со­рилыг компьютерийн онош­илгоогоор хийдэг. Ин­гэснээр хүүхдүүд ямар мэр­гэ­жил сонгохоо ший­дэж чаддаггүй. Буруу мэргэжил сонгож ам­жилтгүй явахаас сэр­гийлэх үүднээс мэргэжил сонголтын бүлэг сорилыг хийлгээд түүн дээрээ үндэслээд мэргэжлээ сонгосон байхад алдахгүй.

-Энэ сорилыг хаана, яаж хийдэг юм бэ?

-Компьютер оношилгоонд суурилдаг болохоор манайд хандаж ирсэн тохиолдолд бид хийчихнэ. Сургууль, анги хамт олноороо хийлгэе гэвэл тест, сорилоо бөглүүлээд дараа нь компьютерийн программд хийж үр дүнг нь гаргаж болно.

-Өнөөдрийн байдлаар танайд ирсэн хэдэн хүүхэд байна вэ. Хүүхдүүд мэргэжил сонголтоо зөв хийж байна уу?

-Одоогоор ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн IX, X ангийн хүүхдүүд хамрагдсан байгаа. Мэргэжил сонголтын сорил нь тухайн хүний зан төлөв, сонирхолд суурилаад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдгээр сорилын дүн гардаг. Ингэснээр хүүхдүүд маань 2-3 мэргэжил солихгүйгээр сонгосон мэргэжилдээ үр бүтээлтэй, амжилттай ажиллаж чадна гэсэн үг.

-Сорилын дүн ямар хугацаанд гардаг юм бэ?

-Таван бүлэг сорил байдаг. Сургуулийн хүүхдүүдэд ихэвчлэн дөрвөн бүлэг сорилоор хийдэг. Энэ нь хугацааны хувьд 20-40 минут л бөглөнө. Компьютер дээр суугаад хийж байгаа тохиолдолд хариу нь дороо гарна. Сорилоо бөглүүлээд дараа нь компьютерт шивж байгаа үед тодорхой хугацаа зарцуулдаг.

-Тэгвэл оюутнууд мэргэжлээ хэрхэн зөв сонгосноо энэ сорилоор мэдэж болох нь ээ?

-Оюутнууд, ахлах ангийн сурагчдын хувьд мэргэжил сонголтын сорилыг өгөхөд өөрсдөд нь хэрэгтэй. Нэгэнт ийм мэргэжил сонгоно гээд оюутан болсон тохиолдолд мэргэжлээ хэрхэн цааш нь нарийвчилж явбал илүү үр дүнтэй вэ гэдэг бүлэг сорил байгаа. Тухайлбал, би нүд, мэс заслын эмч болох уу гэсэн сонголт байдаг. Үүнтэй адил мэс заслын эмч тохирох юм байна. Эсвэл мэс засал тохирохгүй юм байна. Зөвхөн хүний сэтгэцийн эрүүл мэнд, харилцаан дээр ийм мэргэжил сонгох юм байна гэдэг үүднээс өөрөө шийдээд нарийвчлаад сонгох боломжтой.

-Өдөрт хэдэн хүн оношилдог вэ?

-Ажлын цаг буюу 09:00-15:00 цагийн хооронд дөрвөн хүн оношилно. Сэтгэцийн шинжилгээг нэг цаг 30 минут хийдэг. Тиймээс энэ хүмүүсийнхээ дундуур үздэг учраас ачаалал нь гайгүй. Мэргэжил сонголтоо хийлгэе гээд ирвэл гайгүй гэсэн үг. Яг сэтгэлзүйн оношилгоо хийхэд сэтгэцийн эмчийн үзлэгийг шаарддаг. Тухайлбал, ямар онош тавигдчихаад энэ хүн сэтгэлзүйн оношлогоо хийлгэх гэж ирэв гэдгийг чухалчилж үзнэ.

-Өсвөр үеийнхний сэтгэлзүй ямар байна. Үзүүлэхээр ирдэг үү?

-Өсвөр үеийнхэн хандах тохиолдол их цөөхөн. Эцэг эх энэ талын мэдлэг дутуу эсвэл хүүхдүүддээ зориулах цаг, зав байхгүй болохоор ханддаггүй байж болох юм. Тиймээс ирж оношлуулж байгаа хүүхэд ховор байдаг. Ямар үед ирдэг вэ гэхээр оюуныхаа төвшинг тогтоох сорилыг хийлгэх гэж ирдэг гэсэн үг. Ой тогтоолтоо хэд байгааг мэдэхийн тулд өөрсдөө биш эмчийн зааврын дагуу ирдэг.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12