Засгийн газар эмч ажилчдын нийгмийн баталгааг хангахад анхаарна

2016-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Эрүүл мэндийн яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд  эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг сурталчлан таниулах,мэргэжил арга арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллээр хангах зорилготой сургалтын өнөөдөр зохион байгуулж байна.  Сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтан, цалин хөлсний нягтлан бодогч нар нийт 80 гаруй хүн  оролцож байна.  Энэхүү сургалтаар нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэл, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар холбогдох албаны хүмүүс зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн Хөдөлмөрийн харилцаа, тушаал шийдвэр гаргахад анхаарах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зардлыг төлөвлөх сэдвүүдээр мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлаараа мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч байгаа ажээ. 

Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчид ажлын ачаалал ихтэй, цалин урамшуулал багатай ажилладаг гэх зэргээр ажилчдын  нийгмийн баталгаа тааруухан үзүүлэлттэй явдаг. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт олон ажил хийгддэг ч энэ салбарын ажилчид, албан хаагчид руу өнгийсөн, нийгмийн баталгааг хангах ажлууд төдийлөн хийгддэгүй. Тиймээс өнөөдөр энэ сургалтаар эмч,  ажиллагсдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөхөд сургалтын ач холбогдол оршиж байгаа аж.

 

П.Хорлоо:  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  эмч, ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах 4-5 зорилт тусгасан байдаг

Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хэрхэн хангаж ажилладаг талаар  МХЕГ Нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч П.Хорлоогоос тодруулсан юм.   

-Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдад тулгамдаж буй асуудал олон байдаг.  Энэ удаагийн салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангах тухай сургалтаар хэлэлцэж буй гол асуудлууд нь юу байна вэ?

- Эрүүл мэндийн яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарч Засгийн газрын 100 хоног арга хэмжээний хүрээнд  эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг сурталчлан таниулах,мэргэжил арга арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх  сургалтын зохион байгуулж байна.  Өнөөдөр иргэн Дулмаа эмнэлгийн байгууллагад 12 жил хүнд, хортой нөхцөлд ажиллаад тэтгэвэрт гарах гэтэл тушаал, шийдвэрийг нь буруу бичснээс үүдэн  тэтгэвэрт гарах боломжгүй болдог. Олон жил ажиллаад тэтгэврийн насанд хүрснийх нь  дараа тэтгэвэрт гарах боломжтой гэсэн хариу ирдэг гэх зэрэг энэ салбарын эмч, ажилтнуудад тулгамдаж буй жишээ баримт, өргөдөл гомдол  олон байдаг. Тиймээс өнөөдөр эмч,  ажиллагсдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөхөд энэ сургалтын ач холбогдол оршиж байна

-Эмч ажилчдын нийгмийн баталгаа гэхээр энэ асуудал Засгийн газарт бас хамаарч байгаа байх. Ер нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгаах хангах  талаар улсаас ямар бодлого барьж ажилладаг вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эрүүл мэндийн салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр 4-5 зорилт тусгасан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна. Тухайлбал, эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр тусгай хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх, эрүүл мэндийн ажилтны  ажлын норм нормативыг үе шаттайгаар шинэчлэн тогтоох. Үр дүнгийн урамшууллыг боловсронгуй болгох. Орон нутгийн эрүүл мэндийн ажилтны урамшууллын төрөл, хэмжээ, хамрах хүрээг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

Орон нутагт ялангуяа сумын эмчийг тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах орон байраар хангахад орон нутгийн захиргааны байгууллага анхаарч ажиллах. Олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм.

Эх сурвалж:  www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12