Математикийн зүүн бүсийн олимпиадад Сүхбаатар аймаг багаараа түрүүллээ

2016-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Бүсийн математикийн II олимпиад  Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, дүнгээ гаргалаа.  Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан  Зүүн бүсийн математикийн олимпиадад Сүхбаатар аймгийн багш, сурагчид багаараа тэргүүн байр эзэлжээ. Тус аймгийн долоон  сургуулийн 2-12 дугаар ангийн 49 багш, сурагч олимпиадад  оролцож, нийт 58 багц медаль, гурван цомын төлөө өрсөлдсөн.

Түүнээс аймгийн  I  сургууль 11, II сургууль 1, III  сургууль 5, IV  сургууль 6, Халзан сумын сургууль 1, Баяндэлгэр сумын сургууль 1, Мөнххаан сумын БДС 1,  нийт 26 медаль хүртсэн бол  хоёр  уран бодолтын аваргатай болж,  Зүүн бүсийн олимпиадын  гурван цомын эзэн  болж үнэмлэхүй амжилт үзүүлжээ.

Сүхбаатар аймгийн хувьд 1990-ээд оныг хүртэл физик-математикийн сургалтаар улсад дээгүүр байрт ордог, улс ,олон улсын чанартай олимпиадад багш, сурагчид нь амжилттай  оролцож байсан. Түүнээс хойш  нэг хэсэг амжилт буурсан нь  шилжилт хөдөлгөөнөөс үүдэн багш нарын чадавхи суларч, энэ чиглэлийн боловсон хүчин дутмаг байсантай холбоотой аж. Тэгвэл 2012 оноос   аймгийн Засаг даргаар ажилласан  Ж.Батсуурь, 1989 онд 10 жилийн сургууль хамт төгссөн  нэг үеийнхэн, Б.Цогтсэргэлэн тэргүүтэй “Сүхбаатар-89” төгсөгчдийн клубтэй хамтран аймагтаа физик-математикийн сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан байдаг. Дээр нь  салбартаа тэргүүлэгч “Олонлог” сургуулиас   мэргэжилтэн   урьж гэрээгээр ажиллуулсан нь сүүлийн жилүүдэд үр дүнгээ үзүүлж байгааг багш, сурагчид болон эцэг эхчүүд хэлж байна.

Тус аймагт  1989 онд сургууль  төгсөгчид  физик-математикийн хичээлд сайн, олон хүүхэд энэ чиглэлийн олимпиадад   манлайлагч байсан бол одоо аймагтаа математикийн сургалтыг сайжруулахаар уригдан ажиллаж буй математикийн багш Б.Ганболд тэдний нэг  юм байна. Засаг дарга Ж.Батсуурь, аймгийн орлогч дарга Д.Хосбаяр,ЗДТГ,  аймгийн Боловсролын газар, Сүхбаатар аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн “Сүхбаатар-89” клубтэй   хамтран  өнгөрсөн жил  I  арван жилийн сургуулийнхаа  90 жилийн ойд зориулан Зүүн бүсийн математикийн олимпиадыг санаачлан, ивээн тэтгэж зохион байгуулсан. Тэрхүү олимпиадад Сүхбаатар аймаг мөн багаараа түрүүлж, цомын эзэн болж байв. Хамгийн гол нь Сүхбаатар аймгийн тухайн үеийн удирдлага, тус аймагт 1989 онд сургууль төгсөгчдийн санаачилгыг   Монголын математикийн олимпиадын хорооноос  дэмжин  математикийн бүсийн олимпиадыг улсын хэмжээнд   зохион байгуулдаг  уламжлал тогтоосон  нь энэ чиглэлийн сургалтын чанарт дэвшил болж чаджээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12