Барилгынхан хүний амиар тоглож ханаагүй юу?

2016-10-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Барилгынхан үнэндээ дэндлээ. Хүний алтан амиар тоглож ханадаггүй тэдэнд үйлчлэх хууль дүрэм байна уу, ер нь. Хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаасаа хүний аминд хүрнэ. Машин, техник нь эвдэрч осол аваар гаргана. Одоо бүр барьсан барилга нь нурж эхэллээ.

Салхилах төдийд л барилгын гадна пасад нь нураад ойчдог болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Шөнийн зах”-ын пасад хүчтэй салхины улмаас хууларч автомашинууд дээр унасан хэрэг гарсан. Азаар доор нь хүн байгаагүйгээс машины цонх, хаалга эвдээд өнгөрсөн. Мөн тухайн үед Хан-Уул дүүрэгт байрладаг Нархан хотхоны барилгын пасад борооны ая даахгүй хууларч олныг айлгасан. Хууларсан пасадны чанх доор хүүхдийн тоглоомын талбай байсан. Бас л азаар пасад унахаас өмнө оршин суугчид нь онцгой байдлынхныг дуудаж аюулгүй болгосон. Энэ хоёр тохиолдолд барилгын эзэд, гүйцэтгэгч компаниуд буруугаа бусад руу чихээд өнгөрсөн. Толгой сэгсэрч, шогширсон хүмүүсийн гайхаш барсан сэтгэгдлүүд нийгмийн сүлжээгээр тархсанаас биш тэр асуудал хүчээ аваагүй.

Харин энэ удаа яагаад ч зүгээр өнгөрөөж болохгүй нэгэн явдал  өнгөрсөн долоо хоногт болов. Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз өнгөрсөн лхагва гаригт нурлаа. Нурах нурахдаа мэс заслын үеэр нурж хүний алтан аминд хүрэх дөхөв. Эмч нар тухайн өдөр хуваарийн дагуу таван хүнд хагалгаа хийх ёстой байж. Эхний хагалгааг хийх явцад мэс заслын өрөөний агааржуулалтын хоолой  хөдөлж эхэлжээ. Хүнд нөхцөлд хагалгаагаа дуусч дараагийн өвчтнөө өөр өрөөнд хүлээж авсан тухай эмч нар халаглан ярьж байна. Анхны өрөөндөө хагалгааг үргэлжлүүлсэн бол өвчтөн, эмч нар, сувилагч гээд 10 хүн өртөх эрсдэлтэй байж. Хамгийн гол нь ариутгасан мэс заслын өрөөнд осол гарсан бол өвчтөнд юу тохиолдох байсныг төсөөлөхөд бэрх.

Дүүжин тааз нурсан шалтгааныг мэргэжлийн хяналтын байцаагчид “Мэс заслын өрөөний тохижуулалтын стандар­тыг зөрчсөн. Чанаргүй материал ашигласан” гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийн байрыг “Цаст констракшн” компани 2013 онд барьж ашиглалтад оруулжээ. Үнэндээ ашиглаж эхлээд гуравхан жил болж буй барилгад ийм аюултай осол гарсан нь манай барилгын салбарын үнэн төрхийг илчилсэн явдал боллоо. Цаг нартай уралдаж боссон барилгууд гаднаа гяланцаг, дот­роо паланцаг гэдгээ харуулсаар байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн судалгаагаар нийслэлд гарч буй ослын шалтгааныг дээрээс унах, нурсан осол тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд энэ төрлийн 38 осол гарсан бол 2014 онд ч ийм тооны осолд хүмүүс өртжээ. 2013 онд 45 удаагийн уналт, нуралт болсон байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гарсан барилгын осол нэмэгдсээр байгааг мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанд дурджээ. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд боссон барилга бүр чанарын асуудалтай, оршин суугчдын гомдол тасардаггүй. Барилгын компаниуд хамгийн хямд материалаар барилгаа барьдаг тухай мэргэжлийн хүмүүс ч хүлээн зөвшөөрч ирсэн. Хамгийн хямд төсөр аргаар, хурдан барих гэснээс болж өнгөрсөн хугацаанд олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироож орхилоо, тэд.

Одоо бүр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалсан онцгой бүсэд барилгын осол гарлаа. Харамсалтай нь одоог хүртэл ослын тухай эмч нараас өөр хэн нэгэн дуугарсангүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан “Ослын шалтгааны албан ёсны дүн гараагүй. Дэд бүтцийн хяналтын хэлтсийнхэн /барилгын/ эрүүл ахуйн хяналтын хэлтэстэй хамтарч шалгахаар ярилцаж байгаа” гэсэн тайлбар өглөө. Мэргэжлийн хяналтын толгой байгууллага, салбарын яам ч таг. Барилга барьсан “Цаст констракшн” компани нь ч усанд хаясан чулуу шиг сураггүй байна.

Осол гарснаас хойш даруй долоо хоног өнгөрлөө. Хэрэв хууль дүрэм ёсоороо хэрэгждэг, хариуцлага үүргээ ухамсарладаг бол осол гаргасан компани уучлалт гуйж, холбогдох төрийн байгууллагууд нь зохих хариуцлагаа тооцож, дахин ийм осол гарахаас сэргийлэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12