
10 сарын 12-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
СТӨ-ЭМОЦИ хамтлагийн тоглолт."аз жаргалыг share-л
МҮЭСТО-Найзууд 2 “Яг тэрэн шиг ” шоу тоглолт
10 сарын 12-нд болох үйл явдлууд
Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
МҮХАҮТ- “ОРГАНИК ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЧУУЛГАН” болон “ОРОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ”
Шангрилла-Герман монголын бизнес өдрүүд 2016
Блү мон галерей-колор оф франц /францын уран зохиолоос сэдэвлэсэн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэн
Гандан вийв хаус-Friends Creative Night
Монголын хүүхдийн ордон-55-р сургуулийн 40 жилийн ойн баяр арга хэмжээ болно
Маршал арт галерей-Wine & Canvas
Үндэсний соёл амралтын хүрээлэн-Дельфины тоглолт Монголд анх удаа нээлт
Лхагва гаригийн галт тэрэгний хуваарь
Бээжин – УБ 14:35 ирнэ
Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ 10:05 ирнэ
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:40 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 05:45 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:40 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 05:53 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:05 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 08:55 ирнэ
УБ – Сайншанд 10:10 хөдөлнө
Сайншанд – УБ 07:15 ирнэ
УБ – Сүхбаатар 10:40 хөдөлнө
Сүхбаатар – УБ 16:30 ирнэ
УБ – Замын-Үүд 17:20 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:45 ирнэ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Аргын тооллын 10 сарын 12, Буд гараг. Билгийн тооллын 11, Тооно одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Өдрийн зурлага
Хонь
Өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй. Гаргасан алдаагаа ухаарч, уучлалт гуйхад бэлэн бай. Үр дүн эерэг байна. эрүүл хоолны дэглэмийн ач тусыг аажмаар мэдэрнэ. Сэтгэл санаа тайван, сайхан харагдах нь хоолны дэглэмээ цаашид барих урам өгөх бололтой. Тэжээллэг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал. Хоол тэжээлийн мэргэжилтнээс нарийн зөвлөгөө аваарай.
Үхэр
Хайртай хүнтэйгээ халуун дотно яриа өрнүүлснээр та хоёрын харьцаа улам бэхжинэ. Амралтын өдрүүдэд хамтрагчтайгаа уулзалт зохион байгуулж, хөгжилтэй аялал хийж найзуудтайгаа уулзах төлөвлөгөө гаргахад сайн өдөр. Маш нарийн тооцоолж бүгдийг зөв зүйтэй зохион байгуулах хэрэгтэй. Бэлэн мөнгө зээлэх эсвэл эд хөрөнгөө бусдад хэрглүүлэхээс татгалз. Энэ орой бизнесийн тааламжтай шинэ холбоо бий болно.
Ихэр
Таны гэр бүлийн амьдралд онцгой нөлөө үзүүлнэ. Ая тухтай байдал маш чухал бөгөөд гэр орондоо зарим нэг өөрчлөлт хийх болно. Гэртээ ажлаа хийх боломж гарч ирснээр та маш үр бүтээлтэй байх болно. Зарим ихрийхэн бизнес төлөвлөгөө гаргах бөгөөд татварын асуудлаа шийдвэрлэсэнээр орлого тань огцом өсөх болно. Санхүүгийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аваарай.
Мэлхий
Ухаантай төлөвлөлт амьдралыг чинь арай хялбар болгооно. Ах дүү нар юм уу өрөө хамт хөлслөгчтэй холбоотой анхаарал татсан нөхцөл байдал хэвэндээ орно. Эргэн тойрны хүмүүс таны мэргэн үгс, бодлоготой үйл хөдлөлд хөтлөгдөх болно. Амьдралыг илүү сайн ойлгож, хэтийн төлөвөө тодруулах зорилгоор гүн ухааны юм уу шашны сургалтанд сууухад ээлтэй ү. Хүмүүс хэд хэдэн ухаалаг санаа өгч чадах бөгөөд ямао нэгэн гайхамшигтай зүйл сэдэх чадвартай байдаг.
Арслан
Та өнөөдөр буруу алхам хийхгүй. Өөрийн нөхөрсөг зан болоод ур ухаанаараа хүмүүсийг татах болно. Хамгийн сүүлд гаргасан төсвийн төлөвлөгөөнд та итгэл дүүрэн байхаас гадна ашигтай ажиллах болно. Гэрийн эзэд гадаадын оюутан солилцооны хөтөлбөр сонирхож эхэлнэ. Олон хүүхдэд хэл соёл сургахад нь туслах танд таалагдах болно. Нэг хаалга хаагдахад нөгөөх нь нээгддэг нь жам учир шийдээгүй асуудлаа нэг мөр болгох нь хамгийн чухал.
Охин
Өнөөдөр ирээдүйн зорилгоо тодорхойлоход маш таатай байх болно. Таны эрч хүч урам зориг өссөнөөр танд зорилгоо биелүүлэхэд илүү амар хялбар байх болно. Өнөөдөр танд тусалж, таныг амжилт руу хөтөлж буй хүмүүст өөрийгөө таниулан харуулахад маш таатай байх болно. Зөн билгийнхээ ачаар аливаа гэрээ хэлцэлд буй хууль бус алдаатай зүйлийг илрүүлж чадна.
Жинлүүр
Хамтрагч тань магадгүй хэт их бардамнаж, та өөр хамтрагч хайж магадгүй. Бусдын янз бүрийн үгэнд итгэх хэрэггүй, болгоомжлох хэрэгтэй. Удаан хугацааны турш эв түнжин муутай байсан найз эсвэл хайттайгаа учраа олох болно. Өөртэйгээ ярилцаж дотоод дуу хоолойгоо сонс. Гэнэтийн зочин ирж мартагдсан дурсамж сэргээнэ. Өнөөдөр та их нээлттэй байж, сэтгэлээ бусдад ойлгуулж чадна. Бусдад дуртай зүйлээр нь бэлэг барь.
Хилэнц
Заримдаа хилэнц айж сүрдмээр бас сэтгэл татам. Клубынхээ болон өөр, хүчирхэг байр сууринд суух зорилготой хүмүүс сонгуульд ялахын төлөө бус дэмжлэг хайж эхэлнэ. Төвөгтэй байдалд байсхийгээд ордог найздаа та их сэтгэл санаа зовно. Таньд нууцаа хэлэхэд аюулгүй гэдгийг мэддэг найзынхаа итгэлийг дахин сэргээ. Сэтгэлд нийцсэн ажлын хамтрагчаасаа эерэг хариу хүлээн авна.
Нум
Шинэ ажил эхлэхэд тохиромжтой өдөр. Бодож явдаг зүйлээ хэрэгжүүлэх, наргиж цэнгэхэд тааламжтай. Эмэгтэй нумууд эсрэг хүйстнийхээ анхаарлыг гойд татах магадлалтай. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Эрэгтэй нумуудын эрч хүчтэй, баяр баясгалантай байдал эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг сэргээнэ.
Матар
Өөрийн хүрээг тэлэхийг хүсэж байгаа бол ядууст туслах, шинэ хөрөнгө оруулалт хий. Та цаашид өөрийн ур чадвар, туршлагаа хөгжүүлэхийг хүсэж байгаа бол зөв алхам хийх шийдвэр гарга. Та мөрөөдлөөрөө амьдран өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхийг хүсэж байгаа бол хачин сонин зүйлс үзэх аялалын маршрут сонгоорой. Буяны байгууллагын санхүүжилтыг нэмэгдүүлэхээр зохион байгуулж буй ажил нь будлиангүй явагдах ёстойг анхаар. Энэ амралтын өдрүүдийг зарим матрынхан дуртай спортоороо хөгжилтэй өнгөрүүлнэ.
Хумх
Өнөөдөр бизнес хийж ашиг олох, зэл хүсэх, дамын наймаа хийхэд гайхалтай сайн өдөр. Хайр дурлал, дур тачаал энэ өдрийн нэгээхэн хэсэг байх болно. Ганц бие хумхууд шаардлагад нь бүрэн нийцэх хүнтэй учрах байх. Өнөөдөр эхэлсэн харилцаа хүчтэй, оргилуун байж чадна. Төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй. Бизнесийн гэрээ хаэлцэлд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлэхийг хичээ.
Загас
Багтайгаа хамтрах хичээл зүтгэл тань хөгжилтэй таатай байх болно. Хувь нэмрээ оруулахдаа битгий цааргал. Үд дундад сар Охины орд руу орох бөгөөд танаас амьдралын эрхэм чухал хүмүүстээ анхаарал хандуулахыг шаардана. Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтран ажиллах нь үүрэг хариуцлагаас илүү хөгжилтэй байна. Хэрвээ та зочин хүлээж авахаар төлөвлөж байгаа бол хүлээж авах өрөөндөө өөрчлөлт, шинэчлэлт хйих цаг болсон.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.