“Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

2016-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс манайд ирээд байгаа аж- 


“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам. долларын зээл авсан гэх хэрэг өнгөрсөн 2013 онд дэгдэж байв. Тухайн үед Ш.Батхүүгийн эзэмшиж байсан “Хадгаламж” банк “Жаст” группийн үүсгэсэн өр, зээлийн улмаас дампуурч, тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн юм. 
Өөрөөр хэлбэл, Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаалан “Стандарт” банкнаас зээл гаргуулсан, түүнийгээ өөрийн эзэмшлийн “Хадгаламж” банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэснээр дээрх дуулиан намжсан. Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч “Эрдэнэт” үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан “Стандарт” банкнаас авсан түүний 109 сая ам.долларын өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа юм. 

Эрдэнэтийн 49 хувьтай зэрэгцээд Ш.Батхүүгийн 109 сая ам.долларын өр асуудал дагуулж эхэлжээ

Тэрчлэн уг зээлийн асуудлаар “Стандарт” банк Олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар “Эрдэнэт” үйлдвэр хариуцагчаар татагдаж маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй үргэлжилж буй билээ. Тухайлбал, өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр Ш.Батхүүгийн өрийг Төрийн банкаар төлүүлэх гэж байгаа тухай асуудал үүсч байсан. 
Гэтэл энэхүү өрийг тус банкаар яасан ч төлүүлж болохгүй гэх чиглэлийг МАН-ын нөлөө бүхий эрхмүүд гаргасны эцэст уг өр төлбөрийн асуудлыг зогсоож байсан удаатай. Тэгвэл Эрдэнэтийн 49 хувьтай зэрэгцээд энэ өрийн асуудал дахин босч эхэлжээ.
Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын гарын үсгийг ашиглан тус банкнаас зээл авсан гэж олон нийтэд мэдээлж байсан.
Харин энэхүү дуулиантай холбогдуулан ТӨХ-ны дарга асан Д.Сугар “Тэрхүү баталгаа гэх гэрээнд “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Олон улсын шүүх, цагдаад очоод байдал хүндэрвэл тус үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. 
Ямартай ч тухайн үед хуурамч гарын үсгийн талаарх Ш.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь хэд хэдэн удаа өөрчлөгдсний эцэст Д.Сугар, Ч.Ганзориг нар хэргийн гадна хоцорч энэхүү дуулиан намжмал болж байсан түүхтэй. 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн гарт өрийн тухай бичиг баримт орсон байгаа

Тэгвэл дээрх нэр бүхий хоёр эрхмийн гарын үсэг нь баталгаатай болохыг Олон улсын шүүх нотолсон бололтой. Товчхондоо бол тэдний гарын үсэг нь баталгаатай болсон учраас Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг тус шүүхээс манайд ирээд байгаа аж. Угтаа бол Д.Сугар, Ч.Ганзориг нарын гарын үсэг баталгаатай тухайг гадны болон дотоодын хэвлэлүүд ч мэдээлж эхлээд байна. Уг нь тус шүүхээс өр төлбөрөө яаралтай барагдуулж дуусга гэх шийдвэр өнгөрсөн долоодугаар сард холбогдох газруудад нь ирээд байсан ч энэхүү мэдээллийг нууцалсаар өнөөг хүрчээ. 
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн энэхүү дуулиан шуугиан босохтой зэрэгцэж энэхүү өрийн тухай мэдээлэл ирсэн учраас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ийнхүү яаран бачимдсан ч байж болох юм. Түүнчлэн “Стандарт” банкныхан тухайн үед хувийн компанид баталгаа гаргаж өгсөн ТӨХ-ноос мөнгөө нэхэмжлээд зогсохгүй Засгийн газрыг дээрх өрөө төлж барагдуулахгүй бол Арбитрын шүүхэд хандана гэж анхааруулж байсан юм байна. 

АН-ынхан гарын үсэг зурсан гэх хоёр этгээдийг хоёулаа МАН-ын нөлөө бүхий эрхмүүд хэмээн онцолж байв

Харин тухайн үед засаг барьж байсан АН-ынхан уг өрийн талаар ийнхүү хэлж байсан юм. “Ш.Батхүү энэ өрийг МАН-ын үед авч байсан. Түүнд баталгаа гаргаж өгсөн хоёр хүн нь хоёулаа МАН-ынхан. Тиймээс бид энэ их хэмжээний өрийг төлөхгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямартай ч энэ парламентийг дангаараа шахам бүрдүүлэх болсон МАН-ынхан уг өрийн асуудлыг шийдэж нэг тийш нь болгохоор сэтгэл шулуудаад зогсохгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьд яаралтай шилжүүлж болохгүй гэх үүргийг ч аваад байгаа аж. Хэрвээ хувийн хэвшилд тус үйлдвэр очсон тохиолдолд асар их булхай луйвар нь олон нийтэд ил болох учраас ийнхүү тодорхой хэсэг хүмүүс “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр үхэн хатан зүтгэж эсэргүүцэх болсон нь энэ аж. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрч "сэхээн амьдруулах тасаг"-т шилжээд байгаа энэ үед эдийн засагт дахин нэг “галав” юүлэх нь тодорхой боллоо.

Эх сурвалж:

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12