Сүрэш Бабу: Монголын ард түмэн терроризмын эсрэг бидэнтэй нэгдээсэй

2016-10-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сүрэш Бабу тус улсад болсон террорист халдлагын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Элчин сайд Сүрэш Бабутай ярилцлаа.

-Энэтхэгт болсон террорист халдлагын талаар сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?

-Энэтхэгийн дэд тивд болж буй үйл явдлыг тодорхой хэмжээгээр олон нийтэд хүргэж буй та бүхэнд баярлалаа. Энэтхэг Жамму-Кашмирийн хяналтын бүсэд Пакистантай мөргөлдөөний нөхцөл байдалтай байгаа. Пакистаны талаас энэ бүсийг нэвтэрч гарах гэсэн оролдлого зөвхөн энэ онд гэхэд 20 орчим тохиолдол гарлаа. Тэр бүрийг Энэтхэгийн арми цэргийн хүчээр зогсоосон. Энэхүү террорист халдлагуудад энгийн иргэд болон цэргийн албан хаагчид олноор өртсөн. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Панжаб мужид нисэх онгоцны буудалд томоохон халдлага болж цэргийн долоон албан хаагч амиа алдсан. Долдугаар сард мөн л томоохон халдлага болж найман цэргийн албан хаагч амиа алдаж, 22 хүн шархадсан. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 18-нд Жамму-Кашмирийн Урид болсон халдлагаар 19 цэргийн албан хаагч амиа алдлаа. Тус бүсэд үүний дараа хэд, хэдэн халдлага дахин гарсан. Энэ явцад энгийн ард иргэд шархдах, амь насаа алдсан тохиолдол олон байлаа. Кашмирийн бүс нутаг Пакистаны хяналтад байдаг. Сүүлийн хоёр халдлагыг манай цэргийн хүчнийхэн зогсоож чадсан. Ингэхдээ Энэтхэгийн армиас Пакистаны эзэлсэн бүс нутагт оршиж байгаа алан хядагчдын байр руу гэнэтийн халдлагыг өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө амжилттай зохион байгуулж долоон цэгийг устгаж чадсан. 30 орчим алан хядагчийг устгасан.

Пакистаны олон жил цэргийн хүчийг хэрэглэж улс төрийн бодлого явуулах гэсэн үйл зорилгыг бид дэлхий нийтэд ойлгуулах бодлогыг барьж байна. Энэтхэг улс  аюулгүй байдлаа хамгаалахын тулд бүх зүйлийг хийнэ.

-Тухайн бүс нутагт нөхцөл байдал хүндэрч байгаа гэсэн үү?

-Одоохондоо хүндэр­сэн зүйл байхгүй. Бид хөрш Пакистан улстай хамтарч энхтайван, бие биендээ хүч үл хэрэглэх нөхцөл байдлын төлөө ажиллахыг хичээж байгаа.

-Халдлага болж байгаа бүс нутагт монгол иргэд байгаа юу?

-Халдлагад монгол иргэд өртсөн, тэр бүс нутагт монгол иргэн амьдарч байгаа гэсэн мэдээлэл манайд одоогоор ирээгүй байна.

-Террорист халдлагад энгийн ард иргэд олноор өртөж байгаа гэлээ. Хэр хэмжээний хохирол амсаад байна вэ?

-Сүүлийн 25 жилийн хугацаанд халдлагын улмаас 1000 гаруй хүн нас барсан. Террорист халдлага тохиолдох бүрт хохирол нэмэгдсээр байна.

-Терроризмын эсрэг Энэтхэг улс ямар бодлого баримталж байгаа вэ?

-Энэтхэг улс сүү­лийн 30 жилийн турш тер­роризмын хор, хохирлыг амсч байна. Террорист халдлагын олонх нь Пакистанд сургуулилт хийсэн, тэнд бэлтгэгдсэн алан хядагчид үйлдэж байна. Жамму-Кашмир муж гэхэд өмнө нь маш тайван, байгалийн үзэсгэлэн төгөлдөр газар байсан. Гэтэл террорист халдлагаас болж тэнд байгаа олон энгийн хүн амь насаа алдлаа. Энэтхэгийн Зас­гийн газар дэлхий дээрх нөхөрсөг харилцаа­тай бүх оронтой хам­тын ажиллагааны, терро­ризмын эсрэг хам­тар­сан хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэ арга хэмжээг улс хооронд, олон улсад, НҮБ-ын олон улсын индэ­рийг ашиглаж явуулж байна.

-Энэтхэг улс 30 жилийн турш терроризмын хор, хохирлыг амсч байна гэлээ. Терроризмын аюул дэлхий нийтийн аюул болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ аюул Азийн улс орнууд руу чиглэж байгаад ямар байр суурьтай байна вэ?

-Терроризм дэл­хийн асуудал болоод хувир­чихлаа. Монгол Улс энх тайванч орон. Монголд терроризм хүрээд ирээсэй гэж бид хүсэхгүй байна. Гэхдээ Монголын Засгийн газар, Монголын ард түмэн терроризмын эсрэг Энэтхэгийн ард түмэнтэй нэгдэж тэмцээсэй гэж хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

8 цаг 8 мин
Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

8 цаг 12 мин
АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

8 цаг 19 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

Уржигдар 06 цаг 00 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

Уржигдар 06 цаг 00 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

2026-04-09
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

2026-04-09
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2026-04-09
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

2026-04-09
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

2026-04-09