Өнөөдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

2016-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХТУУЛ

Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг манай улс  жил бүрийн  аравдугаар  сарын 10-нд тэмдэглэн  өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Тэгвэл энэ өдрийг манай улс энэ жил 17 дахь удаагаа тэмдэглэж байна.

ДЭМБ-ын  үзэж байгаагаар сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй бол бие эрүүл байх үндэслэлгүй гэж үздэг ажээ. Тиймээс Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийг өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд сэтгэцийн өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, СЭМҮТ- болон тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаатай  танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан юм.

 

“Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрд хүргэцгээе”

Манай улс энэ жил “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрд хүргэцгээе” уриан дор  тэмдэглэн өнгөрүүлж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна гэсэн судалгааг гаргажээ. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн  18.5 хувь нь сэтгэл түгшилттэй,  17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэлийн сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчдийг нийгэмд тулгамдаж буй сэтгэцийн эрүүл мэндийн асуудал руу анхаарлаа хандуулан хамтран ажиллахыг уриалсан юм.  Мөн сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа архидалт, ажилгүйдэл, бухимдал, хүн амын хэт төвлөрөлт, хотжилтоос үүдэлтэй сэтгэл гутралын асуудал газар авч, энэ төрлийн эмгэгт өртөх иргэдийн тоо ихэсч байгааг албаныхан хэлж байв.

 

СЭМҮТ-ийнхөн  “цоо шинэ” орчин нөхцөлд сэтгүүлчдийг хүлээн авав

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь хөдөө орон нутаг, аймаг, сум, дүүргийн хэмжээнд  хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн анхан болон хоёрдахь шатлалын тусламжийг  мэргэжил арга зүйгээр хангаж ажилладаг юм байна. Сүүлийн жилүүдэд тус эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч үйлчлүүлэгчдийн ажиллах орчин, өвчтөнүүдийн  эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэх орчин нөхцөл харьцангуй сайжирчээ. Хэвлэлийнхэн бидний хол гэж дөлөөд очдоггүй, нуугдмал, хаагдмал мэдээлэлтэй гэж ойлгодог байсан СЭМҮТ-ийнхөн энэ удаа орчин үеийн эмчилгээ үйлчилгээ бүрдсэн цоо шинэ орчин нөхцөлд хүлээн авч, хэрэгцээтэй мэдээллүүдийг нээлттэй өгсөн нь олон хүнийг гайхшруулахад хүргэсэн. Иргэдийн дунд ч “Шархадны эмнэлэг” гэхээс өөр ойлголтгүй байсан СЭМҮТ-ийн тоног төхөөрөмжүүд сүүлийн жилүүдэд бүгд сайжирч шинэчлэгджээ.  Тэр дундаа иргэдийг сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц нийгмийн нөхөн сэргээх  тусламж үйлчилгээнд  үсрэнгүй хөгжил, дэвшил гарсан гэж хэлж болохоор болжээ.  Аль ч тасаг, нэгжээр ороход үйлчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдэл өндөр байна. Мөн эмнэлгийн дотоод зохион байгуулалт, эмч нарын өвчтөнүүдтэй харилцах харилцаа хандлага сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан гэдгийг хот, хөдөөнөөс ирж үзүүлж, эмчлүүлж байгаа  олон хүн хэлж байна.   

Бидний сайн мэдэх “Шар хад”-ны эмнэлэг 2006 оноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хэмээн нэрлэх болжээ.  2014 онд өргөтгөлөө ашиглалтад оруулан эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна.  

 

СЭМҮТ-ийнхөн  орчин  үеийн оношлогооны тестээр оношилж байна

 

СЭМҮТ нь  сэтгэлзүйн оношлогоо, донтох, хүүхдийн сэтгэц, шүүхийн сэтгэц, өтлөлтийн , бэлгийн эмгэг судлал зэрэг поликлиник үйлчилгээг үзүүлдэг. Мөн стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг, хүүхэд өвсөр үе, донтох эмгэг судлал, шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникээр хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн эмнэлзүйн сэтгэлзүйч нар нь ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогооны тестийг хэрэглэж байгаа аж. Тэдгээрээс  хүүхдийн мэргэжлээ сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж байгаа нь иргэдэд дуулгах нэгэн шинэ мэдээлэл байв.      Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  шинэ өргөтгөл ашиглалтанд орж, үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа. Гэсэн ч аль хэдийн тасаг нэгж, эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа жигдэрч,  олон шинэ үйлчилгээг иргэдэд үзүүлж эхлээд байгаа аж. Тухайлбал, дэлхий дахинд хэрэглэж байгаа гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт 19 эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулан хэрэглэж байгаа юм байна. Мөн стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэгийн эмчилгээнд сэтгэл засал эмчилгээг олон улсын түвшинд хэрэглэдэг аргачлалаар явуулж байгаа нь эмчилгээний шинэ арга болсон гэдгийг эмч нар хэлж байв.

Өдөрлөгийн үеэр орчин үед  техник технологи хөгжихийн хэрээр нийгмийн амьдралаас шалтгаалсан сэтгэцийн эмгэгүүд  жил ирэх тусам нэмэгдэж байгааг СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл онцолж байв. Сэтгэцийн эрүүл мэндэд архи, мансуурал болон хүүхдийн сэтгэц зан үйлийн эмгэг ихсэж байгаа энэ  үед  мансуурлыг илрүүлэх тестийг өөрийн лабораторийг түшиглэн хийж байгаа нь тус төвийнхний бас нэгэн шинэ санаачлага байв. Мөн компьютер тоглоомд донтсон, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байгаа хүүхдэд сэтгэл заслын тусгайлан тохижуулсан өрөөнд насны онцлогт тохируулан хийж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж. Эмчлүүлэгчдийн санаа сэтгэл, сурсан мэдсэн зүйлсийг нүдээр үзэж харахад ч магтаж, сайшаах зүйл цөөнгүй байв. Тасаг, нэгжийн үйл ажиллагаатай танилцах үеэр  архинд донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдэд зориулсан өөрөө өөртөө туслах бүлгийг нээж ажиллуулсан нь архины хамааралтай үйлчлүүлэгчдийн эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байгааг Чанарын албаны дарга Оюунчимэг хэлж байсан. Эмчилгээний үр дүнг хүртэж, эрүүл болсон олон хүн өдөрлөгийн  үеэр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултанд нь хариулж, сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Мөн хот, хөдөөгийн өвчтөнүүдийг  дүүрэг, дүүргээр нь тусдаа  өрөөнд үзэж байгаа нь үйлчлүүлэгч иргэдийн явдал чирэгдлийг багасгасан сайхан ажлын нэг байв.  Нөгөөтэйгүүр, тус эмнэлэг хашаан дотроо олон тооны мод тарьж, улмаар зүлэгжүүлсэн нь орчны  харагдах үзэмжийг нэмж, сэтгэлд таатай мэдрэмж төрүүлэх ажээ. Эмнэлгийн ногоон байгууламж, дотоод зохион байгуулалт, эмч нэг бүрийн идэвх  зүтгэл санаачлагаар бүтсэн тохижилт үйлчилгээ нь бусад дүүргийн эмнэлгүүд болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүдэд  үлгэр дуурайлал болохуйц сайхан ажил болсон байв.

Өдөрлөгийн төгсгөлд,  сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог бөгөөд өдөр тутмын бухимдал, зан үйлийн өөрчлөлт нь архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг эмч нар хэлж байсан. Тиймээс “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн анхны тусламжийг хүн бүрт хүргэцгээе“ уриан дор хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид хамтран ажиллаж, хүн бүрт сэтгэцийнэ эрүүл мэндийн талаар үнэн зөв мэдээллийг хүргэж ажиллахыг уриалав.

Эх сурвалж: www.polit.mn

Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

3 цаг 57 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

3 цаг 57 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

3 цаг 57 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

17 цаг 1 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

19 цаг 21 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

19 цаг 30 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

19 цаг 33 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

21 цаг 59 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

Өчигдөр 06 цаг 00 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

3 цаг 57 мин