Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 0-5 насныханд вакцин хийж байна

2016-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 10,000 гаруй хүүхдэд уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийх ажил зургаадугаар сараас эхлээд байгаа.0-5 насны хүүхдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод буй уушгины хатгаа өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа учраас эндэгдлийг бууруулах зорилгоор уушгины хатгаа өвчний эсрэг вакциныг нэвтрүүлж эхэлжээ.

Хатгаа өвчний эсрэг вакцины нэг хүн тун нь 8,000 төгрөгийн үнэтэй.

"Манай яамны зүгээс шинэ вакциныг нэвтрүүлэхдээ заавал үе шаттайгаар нэвтрүүлдэг. Энэ оноос шинээр нэвтэрч пневмококийн эсрэг вакциныг хоёр дүүрэгт хийж эхэлсэн. 2017 оноос ахиад хоёр дүүрэг, 18 оноос аймгууд гээд нэмсээр 2020 он гэхэд улсын хэмжээнд бүх хүүхдүүдээ хатгаа өвчний эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа" хэмээн ЭМЯ-ны халдварт өвчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл хэллээ.

Пневмокок гэдэг нь уушгины хатгаа үүсгэдэг гол вирус бөгөөд пневмококийн эсрэг вакцины нэг хүн тун нь 8,000 төгрөгийн үнэтэй аж. 2, 4, 9 сартай хүүхдүүдийг хатгааны вакцинд хамруулж байгаа. Гурван тунгаар хийгдэх вакциндаа бүрэн хамрагдвал таван жилийн хугацаанд хатгаа тусах эрсдлээс хамгаалагдах боломжтой.Дээрх хоёр дүүргийн гурван сартайгаас хоёр хүртэлх насны хүүхдүүдийн 90 гаруй хувийг өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвд хатгааны вакцинд хамруулжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12