Сувилагчдын гар бол халуун хайр юм

2016-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Утас дуугарч Ж.Хайрулла эмч ярьж байна. Тэрээр “За хүү минь ажил нь сайн уу,  зав зай хэр байна. Эмнэлэг дээр хүрээд ирэхгүй юу. Би хэвтэж байгаа, чамтай ярьж зөвлөмөөр юм байна” гэв. Ингээд түүний эмчлүүлж байгаа өрөө рүү ороход юм бодоод хэвтэж байлаа. Тэрээр намайг харангуутаа босч ирээд сувилагч гэдэг олон хүний эх, зарц, түшиг тулгуур, хайр энэрэл юм. Халаалт ирээгүй болохоор эмнэлгийн өрөөнүүд зэврүүн хүйтэн байна. Зүрхний ЭХО-д харуулахаар аппаратаа халахыг хүлээн нэлээд удаан хэвтлээ. Зүүн талын тал бие даарсандаа янгинаж өвдөөд чичирч эхлэв. Би өндөр настай болохоор хөл, гар дулаацана гэж байхгүй. Гэтэл эмч орж ирээд хагас хажуу, бүтэн хажуу, дээшээ хар гэх зэргээр няхуур үзлээ. Нэрэлхүү зан хөдлөөд даарч байгаагаа хэлж чаддаггүй. Яг энэ хэцүү үед нэгэн жижигхэн мөртлөө халуун гар хоёр хөлийг минь барьж дулаан цамцаар минь хучиж, гарын хуруунуудыг халуу дүүгтэл үрж, атгахад нь мэдээ орж баярлахдаа “Үгүй энэ чинь халуун гар биш халуун илч, тэгэхдээ бүр халуун хайр байна” гэж арай л хашгирчихсангүй амандаа шивнэв. Тэгээд орон дээрээс буугаад “Сая миний гар, хөлийг хэн бариад байв” гэж асуувал хажууд байсан хоёр сувилагчийн нэг нь байв. Намайг түрдэг тэргээр авчирсан жаахан биетэй сувилагч бүлтэгнэн сандарч “Үгүй багшаа” гээд түгдэрснээ загнана гэж бодсон бололтой доошоо харж “Би таны гар, хөлний хурууны үзүүр хөхөрч цайгаад чичрэхээр нь” гэхийг сонсмогц тэр хүүхдийг өөртөө татан ойртуулж духан дээр нь үнэрлэхэд нүдийг нулимс бүрхэж “Маш их баярлалаа охин минь. Та нарын энэ халуун гар чинь гар биш халуун хайр юм” гэж өөрийн эрхгүй хэллээ.

Бодох нь ээ өвчиндөө шаналаад тэр биз. Бага зэрэг даарсандаа тэрхэн мөчид сувилагчдын халуун хайр, энэрэл гэдгийг биеэрээ анх мэдэрч ухаарах шиг боллоо. 60 жил эмч хийж өөрийгөө их л уян зөөлөн сэтгэлтэй болсон хүн гэж бодож явдаг ахмад эмч, сурган хүмүүжүүлэгч миний бие энэхэн мөчид ухаарснаа дэлгэж байгаа минь инээдтэй байж болох ч энэ сэтгэгдлийн цаана хэчнээн олон эх, сувилагч нар тэр бүр хайхрагдахгүй амьдарч байна вэ. Энэ сувилагчийг Г.Өөдөс гэдэг. 28 жил тасралтгүй ажиллаж байна. Хайрлаж, энэрсэн түүхээр нь олон сувилагчийг төлөөлүүлэх гэсэн юм гэлээ.

Г.Өөдөс “Миний мэргэжил өвдсөн, зовсон, өвчиндөө шаналсан хүнд тусалж, тэдний өвчнийг эдгээхэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа, сурсан эрдэм мэдлэгээ зориулан ажиллах шиг сайхан зүйл үгүй” гэж бодож явсан. Түүний ажил, амьдралын гараа хуучнаар Богдхан уулын ард байрлах Ясны сүрьеэгийн эмнэлгийн ясны мэс заслын тасгаас эхэлжээ. Гончигданзан эрхлэгчтэй Ясны мэс заслын нэгдүгээр тасагт хуваарилагдан очиход үнэмлэхийг нь харж сууснаа Өөдөс охиныг чамлангуй харж “Чи 18 настай юм уу. Өөдөс гэдэг нэртэй гэнэ ээ. Ёстой л Өөдөс юм. Энд нэг хөл, нэг гараа дааж хөдөлгөж чадахгүй болсон том биетэй, насанд хүрсэн өвчтэй хүмүүс удаан хэвтэж эмчлүүлдэг юм. Чи тийм хүмүүсийг сувилж, эмчилж чадах юм уу” гэж басамжилсан ч юм шиг асуухад нь чадна гэж хэлээд ажилдаа оржээ.

Аав ээж хоёр шигээ хоёр сайхан сувилагчтай нэг ээлжинд гарч эхэлсэн тул төмөр катетрыг өвчтөнд хэрхэн зөв тавихыг сайн заасан болохоор түвэггүй сурлаа. Эмчлүүлэгчид зөвхөн Өөдөс сувилагчийг байхад бохироо гаргана гэдэг байв. Нэг удаа өтгөн нь гардаггүй эмэгтэйг орон дээр хэвтүүлэн хатуурсан хорголыг хуруугаараа ухаж байтал гэнэт өөдөөс нь өтгөн, шингэн холилдон тоссон хувингийн гадуур өмд, гутал руу тургиж орхилоо. Хормогчоо тайлж, өмд, гутлаа хог руу хаяж угааж цэвэрлэх зуураа өөрийн эрхгүй дуу алдан уйлав. Энэ мэт ажлаас эхлэн өвчтөнөө хоёр цаг тутам хэвтрийг нь сольж, хуурайлах, хөл, гарыг нь угаах ажлыг ээлжийн зургаан хүн нэг баг болон зөвхөн өвчтөний төлөө нэг зэрэг хөдөлж, нэг зэрэг ажилласаар энэ эмнэлэгт 10, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 18 жил болжээ. 

Өвдөж зовсон, өвчиндөө шаналсан таньдаг, таньдаггүй хүний гар, хөлийг барьж, нуруу ууцыг нь илж, өтгөн, шингэнийг нь асгаж цэвэрлэх, хоол ундыг нь аманд нь халбагадаж өгөх, хөнжил гудас, дэрийг нь засч, эцэг эхийн хайраар, элэг зүрхний энэрлээр энэрч явааг юутай ч харьцуулж, зүйрлэхийн аргагүй өндөр эрхэм чанар юм гэдгийг ахмад хүний хувьд бахархан хойч үеийнхэндээ захиж хэлмээр санагдлаа гэсэн юм.  

Эх сурвалж: www.polit.mn      

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12