Зэвсэгт хүчний хамгийн ахмад болон залуу хурандаа

2016-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Зэвсэгт хүчний Хурандаа цолтнуудаас хоёр эрхэмийг өнөөдрийн дугаартаа онцлон хүргэж байна. Өнөөгийн цаг хугацаанд хамгийн өндөр настай хурандаа бол олноо өөрийгөө анагаагч хэмээн алдаршсан Ж.Жамсран бол хамгийн залуу хурандаа нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч О.Жамбажамц юм. Мэдээж Ж.Жамсран гуайн хувьд Монгол Улсын баатар П.Шагдарсүрэнтэй нас чацуу 94-тэй бөгөөд аль, аль нь хамгийн өндөр настай хурандаа гэгдэж байна. Харин хурандаа О.Жамбажамцийн хувьд одоогийн цаг хугацаанд хамгийн залуу нь бөгөөд тэрээр 38 настай. Энэ хоёр эрхэмийг хамтад нь суулгаж, сургааль үгийг нь айлдуулж зураг авч, нийтлэл бичье гэхэд хоёулаа дуртайяа зөвшөөрлөө. Гэхдээ сурвалжлагч намайг холбохоос өмнө өнөөх хоёр маань аль хэдийнэ танилцаад аав хүү мэт дотно болцгоожээ. Учир юу гэхээр О.Жамбажамц ээжийнхээ элэгний өвчнийг хэрхэн анагаах талаар Бурхан Халдун уулнаа гарч өөрийгөө бүрэн эмчилсэн гэх Ж.Жамсран гуайгаас зөвөлгөө авснаар тэд танил болж.

Ж.Жамсран гуайнх хотын төвд хуучны нэгэн байранд амьдардаг. Гэрээ музей мэт тохижуулж, эрүүл мэнд болон түүхийн сэдэвт номыг олон арваар нь эгнүүлэн өржээ. Бурхан багшийн хөрөг, судар ном, баримал бурхад, маршал Ю.Цэдэнбалын болон өөрийнх нь гэрэл зургуудаас эхлээд нохойн хөшөө хүртэл хойморьт нь залаастай. Нохойн хөшөөний учир нь түүнийг өвчнөөр шаналж байхад нь Тигр хэмээх нэртэй нохой гэдсийг нь долоосоор байгаад эдгээсэн гэх.
Тодруулбал, энэ буурай тэтгэвэрт гарах үед нь элэгний эдгэршгүй өвчнөөр өвчилж, ОХУ, Болгар, Герман улсад эмчлүүлсэн ч эмчилгээ авалгүй эх орондоо эргэн ирсэн гэнэ. Нэгэнт анагаах ухаан эмчлэхгүй гэсэн учраас өөрийн төрсөн нутаг болох Бурхан Халдун уулнаа бясалгаж, уулын хөвч баавгай, үнэнч нохойныхоо ачаар бүрэн эдгэрсэн хэмээн домог мэт зүйлийг ярьж байв. Бидний хувьд түүний домог мэт амьдралаас илүүтэй армитай холбогдсон түүхийг нь сонирхон хуваалцлаа. 
Ж.Жамсран гуай 94 настай гэхэд сонсгол сайтай, хараа хурц, ой санамж хэвийн, хэл яриа нь цэгцтэй ажээ. Нэг гэм нь хөл муудаж, ойрын хэдэн жилүүдэд тэргэнцэр дээр суух болсон гэнэ. Гэхдээ үүдэн хойморийн газар бол өөрөө явчихдаг юм байна. 
Тэрээр намын шинэ хүчний дээд сургууль, Москва хотод Комсомолын болон цэргийн дээд курс, Казахстанд хууль цаазын дээд сургуулийг дүүргэж, Ховд, Дорнод, Дорноговь, Завхан аймгуудын Залуучуудын эвлэлийн дарга, аймгийн дарга, намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг сонгуульт албыг хашсан байна.

Гэтэл тэртээх он жилүүдийнх нь нэг өдөр Жамсранг Бал дарга дуудаж. Очсон чинь...
-За чи одоо армид очно оо гэж. Би цэргийн хэрэг мэдэхгүй шүү гэсэн тайлбарыг дарга үг гэсэнгүй “явж бай” л гэж. Маргааш улс төрийн товчооны хурал дээр дуудаад л Армийн улс төрийн газрын орлогч гэдэг албан тушаалд томилчихсон байжээ. Тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, армийн генерал Б.Дорж шууд хурандаа цол олгож, тэр ч өөрөө цэргийн дарга болоод гялалзтал ажилласан гэнэ. Нэг онцгой үйл явдал нь Армийн 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд тэрээр “Монгол ардын арми 50 жил” гэсэн альбомыг гардан хийжээ. Түүний Зэвсэгт хүчний хурандаа болсон түүхийг товчлон хэлбэл ийм.
Харин залуу хурандаа болох О.Жамбажамцийн хувьд 37 настайдаа буюу 2015 онд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар “Хурандаа” цол хүртсэн байна. 
1995 онд Архангай аймгаас Цэргийн нэгдсэн сургуульд элсэн орж байсан тэрээр өдгөө Зэвсэгт хүчиндээ зэвсэглэл техникийн засварын чиглэлээр мэргэшиж яваа үнэтэй капиталуудын нэг болж. Түүний ажлын гараа Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн засварын салааны захирагчаар эхэлсэн бөгөөд бүхий л албан тушаал, шат дамжлагыг дамжиж өдгөө ангийнхаа захирагчаар ажиллаж байна. Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Батлан хамгаалах салбарын “Шинэ бүтээл, оновчтой санал”-ын уралдаанд сургуулиа төгссөн цагаас хойш тасралтгүй оролцож, тэр хэмжээгээр амжилт бүтээл арвинтай, ярих сонин ч ихтэй нэгэн ажээ. Ойрын жилүүдэд зэвсэглэл, техникт засвар үйлчилгээ хийхээс гадна бусад анги салбарт мэргэжлийн дэмжлэг үзүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа гэнэ. Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд анги хамт олноороо ой угтсан олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлсэн тухайгаа ч онцоллоо. 1939, 1945 оны дайнд дайчин нөхдөө манлайлан оролцож байсан түүхт энэ ангийн Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр, амжилт ололтыг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн сард “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.

-Ж.Жамсран гуай та залуу хурандаад юу захих вэ. Өсвөр насны баялаг бол хүч чадал, өтөл насны баялаг нь ухааны цэцэглэлт гэдэг шүү дээ?

-Өтөл насныхан тэр аяараа нийгмийн баялаг. Тэд ухаан нь тэлж хөгжсөн, олон оймс илээж туршлага хуримтлуулсан, хий нь гарч хашир суусан, үг дааж егзөр болсон, арга барил нь төлөвшсөн, боловсрол мэдлэг нь зузаарсан хүмүүс. Буурлуудаа сонсдог, тэтгэдэг, хүндэлдэг, дээдэлдэг улс орон хөгжин дэвжинэ. Сүүлийн жилүүдэд хөгшин намайг тоохоо больсон чинь энэ жилээс овоо сэргэж байх шиг байна. Хан уулыг цас дарна, хайран биеийг нас дарна. Зүгээр суухаар зүүрмэглээд өгнө дөө, хөгширөхөд чинь. Ер нь ямар ч хүн олонтойгоо явах хэрэгтэй. Дарга бол цэргээ хайрладаг, цэрэг бол даргаа хүндэтгэдэг байх ёстой. Миний хувьд Зэвсэгт хүчний хөгжил цэцэглэлт, залуусынх нь ур чадвар, сэтгэл зүтгэлтэй нь ярих юм алга. Сайхан өнгөтэй байна. Харин нэг зүйлд сэтгэл дундуур байдаг. Юу гэхээр Зэвсэгт хүчний түүхийг залуу үедээ сурталчлах, ойлгуулах ажил муу байна гэж хардаг. Миний хийсэн “Монгол ардын арми 50 жил” гэсэн альбомыг жирийн цэргийн алба хаагч байтугай ангийн захирагч хүртэл мэдэхгүй л байна шүү дээ.

Ж.Жамсран: Жамбажамц аа, чи энэ альбомыг мэдэхгүй гэсэн биз?
-О.Жамбажамц: Би харин олж уншаагүй юм байна. Гэхдээ удахгүй олж уншина аа.
Ж.Жамсран: Ийм л байна. Миний альбомыг тарааж цэргийнхэнд уншуулах хэрэгтэй” гэв. 
Ийнхүү аль, аль нь ном бүтээл, шинжлэх ухаантай ойрхон бөгөөд Зэвсэгт хүчний түүхт он жилүүдийг залуу төлөөлөлд сурталчилах хэрэгтэй гэдэгт хоёул санал нэгдэв. 
Эцэст нь онцлоход, өвгөн Ж.Жамсран хүн эрүүл амьдрахын тулд идэж уухдаа анхаарах ёстой гэв. “Давсгүй хоол идэж, нохойн хошуу, долоолгонотой цай уухад дотор эрхтэн эмчлэгддэг. Хонины мах бол онцгой эмчилгээ. Монголын хонь 500 төрлийн борог өвс иддэг бөгөөд үүнийг идсэн хүн эрүүлжинэ” гэж байлаа. Эх сурвалж: "Соёмбо" сонин, Д.Болормаа

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12