Батлан хамгаалахын багц хуулийг гардууллаа

2016-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монгол Улс батлан хамгаалахын салбартаа 24 жилийн дараа шинэчлэлийн салхи оруулж, УИХ-аар батлан хамгаалахын багц хуулийг өнгөрсөн сард баталсан билээ. Батлан хамгаалах бодлогын үндэс баримт болон нэг дор мэндэлсэн Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчдын эрхзүйн байдлын тухай хуулийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд өчигдөр гардуулан өглөө.

 

Ж.Энхбаяр: ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН БА ДОТООДЫН ЦЭРЭГ, ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН БАГТАНА

Батлан хамгаалах салбарын багц хуулийн төсөлд эдийн засаг, улс төр, нийгэм, боловсролын салбарт батлан хамгаалах бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхийг иж бүрэн, өргөн хүрээтэй тусгасан ач холбогдлыг хууль санаачлагчид онцолж байлаа. Энэ тухай УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Батлан хамгаалах салбарын багц хууль батлагдсанаар Монгол Улсын цэргийн байгууллага нэгдмэл байх тухай олон жил үргэлжилсэн маргаан, үзэл бодлын зөрчилдөөнийг нэг мөр болгож чадлаа. Үүний тулд бид төрийн цэргийн байгууллага гэдэг улсын эрхзүйн хэм хэмжээний зохицуулалтын хувьд шинэ ойлголтыг маш тодорхой томъёолон, үүн дээр зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага багтана гэдгийг анх удаа хуульчлан баталгаажууллаа. Гэхдээ цаашид анхаарах зарим зүйл бий. Нэгдүгээрт, цэргийн байгууллагыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр дуусгавар болж байна. Иймээс зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагуудыг ойрын 10-15 жилд хөгжүүлэх нэгдсэн хөтөлбөрийг шинэчилэн боловсруулж Ерөнхийлөгчөөр батлуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлах учиртай юм байна. Тэгвэл зэвсэгт хүчний хувьд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар хоорондын эрх үүргийн хуваарилалт тодорхой болж давхардал арилах, орхигдсон болон хоёрдмол утгатай олон зүйл тодорхой болно. Мөн Цэргийн байгууллагын энгийн ажилтан албан хаагчдын эрхзүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллын хууль ч дутагдаж байгаа нь харагдсан. Бид цаашид үүн дээр анхаарах болно” гэлээ.

 

Б.Бат-Эрдэнэ: ЦЭРГИЙН, ЦЭРЭГЖСЭН ГЭСЭН ОЛОН САЛАА ОЙЛГОЛТЫГ НЭГ МӨР БОЛГОЛОО

Дэлхийн орнуудын гадаад бодлого, дотоод нөхцөл байдал төдийгүй батлан хамгаалах салбарын олон улсын хамтын ажиллагааны агуулга өөрчлөгдөж, олон улсын терроризм, өнгөт хувьсгал, салан тусгаарлах үйл ажиллагаа зэрэг цэргийн аюулд хамаарах шинэ хүчин зүйлс нэмэгдсээр байгаа юм. Ийм үед Монгол Улс батлан хамгаалах салбартаа суурь шинэчлэл хийж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ гэдгийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ онцлов. Тэрээр “Манай салбарт олон жил хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалах эрхзүйн орчны шинэчлэл болсон Батлан хамгаалахын багц хуулийг хүлээн авлаа. Энэ нь батлан хамгаалахын хууль, эрхзүйн орчныг шинэчлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Тухайлбал, Батлан хамгаалахын тухай хуулиар батлан хамгаалах тогтолцоог зөвхөн цэргийн арга хэмжээгээр зарласан ойлголтоос өргөн хүрээгээр тодорхойлсон. Батлан хамгаалах тогтолцооны үндсийг орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа гэсэн өөр хоорондоо уялдаа холбоотой гурван тулгууртай байх асуудлыг анх удаа хуульчиллаа. Түүнчлэн цэргийн, цэрэгжсэн байгууллага зэрэг олон салаа ойлголтыг нэг мөр болгосон. Монгол Улсын төрийн цэргийн байгууллагыг тодорхойлж цэргийн байгууллагын тогтолцоог тайван цагт зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, онцгой байгууллагаас бүрдэхээр тогтоосон. Эд­гээр байгууллага цэргийн эрхзүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрэм, цэргийн цол, цэргийн албан хаагчийн бие бялдарын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцоно” гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батлан хамгаалах багц хуулийг гардуулах ажиллагааг хааж хэлсэн үгэндээ “Шинэчлэл хуульд тулгуурласан байх ёстой. Шинэчлэлийн цаана гурван гол асуудал бий. Нэгдүгээрт, батлан хамгаалах байгууллага Монгол Улсын бүх салбарт хамааралтай. Өмнө нь нэг л салбарынх гэж үздэг байсан. Хоёрдугаарт, монгол цэргийн хөгжил бол монгол хүний хөгжил. Тиймээс хүнээ тал бүрээс хөгжүүлэх шаардлагатай болж байна. Гуравдугаарт, бат­лан хамгаалах салбарын техник, технологийн дэв­шил хурдтай байх ёстой. Зарим оронд ши­нээр бүтээсэн техник, технологио батлан хам­гаалах салбартаа эхэлж туршиж нэвтрүүлдэг. Манайх ч гэсэн энэ тогтолцоо руу орж, өөрсдөө зэр зэвсэг хийж бүтээх ёстой. Багц хуулийг хэрэгжүүлэхийн тулд 30 орчим дүрэм, заавар батлах шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

1 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

5 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

9 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

9 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

9 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

21 цаг 40 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин