Ням гаригийн өдрийн өнгө үйл явдал

2016-10-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Аргын тооллын 10 сарын 9, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Элдэв тэнгэртэн одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 09 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

 

Өрнийн зурлага

Хонь

Амьдралыг хөгжилтэй, гэгээлгээр харахыг зорь. Аз таны талд байгаа боловч казинод орж хөлс хүчээ шавхан олсон мөнгөө үрэхээр хэмжээнд хүртэл өөртөө итгэлтэй байж болохгүй. Шийдэмгий бай, өөртөө итгэх хэрэгтэй. тун чухал бизнесийн ажил амжилттай явагдана. Бусдын санааг хуулахын оронд өөртөө итгэж шийдвэр гаргаарай.

Үхэр

Аз болон хувь тавилан таны өмнөх замыг засна. Урт хугацааны маргаанаас зугтаах нь хамт олон эсвэл даргатайгаа дээд зэргийн сайхан харьцаагаа хэвээр хадгалахад дөхөм болно. Сонор сэрэмжтэй байж зөн совиндоо итгэ. Ганц бие үхрийнхэн хайр дурлал таатай сайхан байна. Дотно найзтайгаа гэртээ үдшийг өнгөрөх төлөвлөгөө зохио. Гадаад үзэмжиндээ анхаар. Зөөлөн ая, лаа, дарс ширээн дээрээ байрлуул.

Ихэр

Хэдийгээр та олон найз нөхөдтэй ч тэд таны төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Таньд өнөөдөр олон янзын санаа бодол эргэлдэх болно. Та нэг л ажил хийж дуусгах ёстой байтал үүнээс гадна өч төчнөөн ажил хийх ёстой гэсэн бодол таныг зовоосоор байвал түр тайвширч арав хорин минут бясалгал хийх хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн тайвшрахад маш их туслах болно.

Мэлхий

Завгүй бол энэ өдөрт тохирсон дүрслэл байх болно. Азтай завшаанууд тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйг хичээ. Амьдралыг тань үндсээр нь өөрчилж болзошгүй. Санхүүгийн тал дээр ойлголт сайтай, ухаалаг байх нь ирээдүйд ноогдол ашиг өгөх болно. Ихэнх мэлхийнүүд сэтгэл хангалуун байх болно. Хайртай хосуудын хувьд энэ нь хурим хийх, бал сараа өнгөрүүлэх, эсвэл 7 хоногийн эцсээр хоёулхнаа амрах зэрэгт хамгийн тохиромжтой цаг.

Арслан

Та энэ өдөр сайн анд нөхөд шинэ дадал зуршлаа хослуулж чадна. Сайн дураар ажилладаг албан байгууллагынхаа төлөөллийн ажлыг хариуцах үүрэг хүлээнэ. Хүмүүс таны авъяас чадварыг олж харан танд боломж өгөх тул өөрийн бүх хүчээ дайчил. Өөрийнхөө үзэл бодлыг шууд илэрхийлэн найз нөхдөөсөө тусламж аваарай. Харин гэртээ үг хэлээ цэгнэж яриарай. Албан болон ахуйн асуудлаа ялгаж сур.

Охин

Өнөөдөр маш сайхан өдөр болох болно. Санаачлагыг гартаа ав. Таны мөнгө олох болон гаргасан санаачлагаа ажил хэрэг болгох чадвар чинь таныг бусдад танигдахад туслах болно. Бизнесийн авъяас чадвар нэмэгдэнэ. Хийж буй ажлынхаа оргилд нь гарахын тулд зүтгэ. Ямар нэг чухал ажлын ярилцлаганд орох бололтой. Мөн та ажил хийдэг бол цалингаа нэмүүлж, тушаал ахих магадлалтай. Ямар ч ажил хийсэн энэ бүгд гайхалтай амжилт дагуулах болно гэдэгт итгээрэй.

Жинлүүр

Жинлүүрийнхэн олон төрлийн сэтгэл хөдөлгөсөн зүйлд дуртай. Үрэлгэн зангаа хая. Үгүй бол найз нөхөдтэйгээ уулзах зэрэгт санхүү дутагдана. Наймаа хийдэг жинлүүрийнхэн өдрийн турш завгүй ажиллан гэрээ хэлэлцээр ихээр байгуулна. Өөртөө итгэлтэй зан тань амжилт авчирна. Хэн нэгэн таныг компаныхаа төлөөлөгчид нэр дэвшүүлнэ. Ирэх өдрүүдэд оролцох семинар, хуралдаа сайтар бэлдээрэй. Энэ өдөр романтик учралтай учирна.

Хилэнц

Өнөөдөр бол азтай өдөр, тиймээс энэ айсуй аз хийморийг угтан ав. Өдрийн турш таньд цөөхөн хэдэн саад учирч болзошгүй. Таны хувьд бүтээлч цаг ирсэн тул уран сэтгэмжээ ашиглах хэрэгтэй. Урам зоригоор дүүрэн санаа оноо тань урлагийн төсөл төлөвлөгөөнд гайхалтай оч нэмнэ. Хайр дурлалын романтик мөчийг марташгүй.

Нум

Бүхий л салбарт өөрийн бүтээлч чадварыг дэлгэн харуулах, дотоод нөөц бололцоогоо нээхэд тохиромжтой өдөр. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Хайртай хүндээ ухаалаг хандахыг хичээ.

Матар

Ням гараг. Хайр дурлалтай учрах ч энэ  нь юм бүхэн гэрэл гэгээтэй байна гэсэн үг биш. Хайрлаж дурласан матрынхан өөрсдийн амлалтуудыг шинэчил. Магадгүй заримд нь гэрлэх санал ч ирж мэднэ. Хайрттайгаа хамт нэг гэрт амьдрах хүсэл биелж болзошгүй. Бие биендээ таарч тохирно гэдэгт найдах хэрэгтэй. Онцгой зорилгоо биелүүлснээр ирээдүйн амжилтын үндсийг тавина. Хамтын ажиллагаанд их хэмжээний мөнгө, санхүүгийн хангалттай  дэмжлэг хэрэгтэй тул ажлаа зөв залж, зөв шийдвэр гарга.

Хумх

Хайртай хүндээ цаг зарцуулахаас илүүтэйгээр гадуур явах бололтой. Үүнийгээ аятайхан тайлбарлах хэрэгтэй. Хамгийн сайн найздаа зөвлөгөө өгнө гэх зэргээр. Үнэндээ таны зөвлөгөө түүнд нэг их хэрэг болохгүй, харин ч асуудлыг улам хүндрүүлж болзошгүй. Сайн баг болон ажиллахын тулд хамт ажилагсадтайгаа ярилцах цаг гарга. Хэрэв та өөрийн хандлагыг өөрчилж чадвал бусад ч бас өөрчилнө.

Загас

Хэсэг, бүлэг оддын нөлөө энэ өдөр танд аз,хайр, урам зоригийг өгөх болно. Та багахан хэмжээний өөрчлөлт эсвэл их том, эрс өөрчлөлт хийхийг хүслээ ч гэрээ засч анзлах танд маш сайхан байна. Хэрвээ  та төсвөө нарийн барихыг хүсэж байгаа бол санхүүгээ хэт чанга атгах гэсний хэрэггүй. Зүгээр л тэмдэглэлээ сайн хөтлөхөд л болно. Хайр тань ид дүрэлзэх ба цаашаагаа маш удаанаас удаан үргэлжлэнэ. Загаснуудыг барьж, хорьж цагдсан ч зогсоож чадахааргүй хайр эзэмдэх болно.

 

10 сарын 09-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт

СТӨ-ЭМОЦИ хамтлагийн тоглолт."аз жаргалыг share-л

МҮЭСТО-Найзууд 2 “Яг тэрэн шиг ” шоу тоглолт      

ДБЭТ-Жизель балет, А. Адан

Улаанбаатар чуулга-Үнсгэлжин мюзикл

Централ товер-Монгол Улсын ардын зураач Д.Болд, суис-н ддус-н багш Я. Оюунчимэг, болон түний охин С.Сарнай нарын хамтарсан үзэсгэлэн

Үндэсний түүхийн музей-Алдар гавьяаны замнал , Цэдэнбалын үзэсгэлэн, кино

 

10 сарын 09-нд болох үйл явдлууд

Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Гоёл кашмер дэлгүүр-"ХҮЙТЭН ӨВЛИЙН ДУЛААН ГОЁЛ" аяны 2016-17 оны ШИНЭ ЗАГВАРЫН НООЛУУРАН МАЛГАЙ ОРООЛТНЫ урамшуулалтай, бэлэгтэй, багцийн худалдаа

Америк корнер-Startup Weekend олон улсын арга хэмжээ

Мишээл экспо-Монос экспо 2016 оны 10 дугаар сар 6

Япон монгол төв-Японд суралцах тухай мэдээллийн яармаг.

Мэдээлэл технологийн парк-Дуучин Курт Дональд кобейены тухай хейкийн эвлүүлэг баримтат кино нээлт

 

Ням гаригийн галт тэрэгний хуваарь

Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ               10:05 ирнэ

Москва-УБ                                                    06:50 ирнэ

УБ-Бээжин                                                    07:30 хөдөлнө                            

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү               20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ               05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                 20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                                 05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                            18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                            08:55 ирнэ

УБ – Сайншанд                                           10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                           10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:45 ирнэ          

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617 лавлаарай

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12