
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 10 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 7, Суулга одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 6 цаг 00 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өрнийн зурлага
Хонь
Эрч хүч, үйл хөдлөлийн ангараг гараг хамтатгахын орд болон адал явдал, оюун ухааны хэсэг рүү хөдлөх тул шинэ төсөл, туршлага судлах цаг болжээ. Ирэх 6 долоо хоногийн турш амрах, гадаадад аялах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой. Үйл ажлаа өргөжүүлэх хүсэл таныг сонирхолтой шинэ юм судлахад хүргэнэ. Философи, шашны талаар сонирхож эхлэх байх.
Үхэр
Бямба гараг. Хувийн амьдралдаа түлхүү анхаар. Нөөц баялагаа зөв хуваарилах нь овосгоо самбаатай үхрийнхний амжилтыг батална. Төлөвлөгөө санаандгүй байдлаар өөрчлөгдөх хэрэг гарна. Хуучинсаг үхрүүдэд ер бусын хайр дурлалтай учирч сэтгэл хөдөлнө. Энэ харилцаа холбоо хэр удаан үргэлжлэх нь зөвхөн таниас шалтгаална. Амьдрал болон харилцаа холбоогоо бодитоор дүгнэ. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, хоолны дэглэм барихад тохиромжтой үе.
Ихэр
Бизнес санхүүгийн асуудал тогтвортой байх болно. Нөлөө бүхий хүнтэй танилцаж холбоо тогтоох нь маш чухал. Хэрвээ таньд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй болвол нөлөө бүхий хүнд ханд. Мөрөөдлөө биелүүлэхийн өмнө бодит байдлыг сайтар бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв гадаад руу аялалаар явж, хуримын ой тэмдэглэх гэж байгаа бол санхүүгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Удирдлага тань өвдвөл таньд бусдад өөрийнхөө удирдах чадварыг нээн харуулах боломж гарах болно.
Мэлхий
Буурь суурьтай санчир гараг өнгөрсөн баасан гарагаас эхлээд таны хайр дурлал, янаг амрагийн явдлыг ивээх болно. Санчир гараг хилэнцийн ордод байгаа нь мэлхийнүүдийн хайр дурлалын асуудлын хувьд сайхан мэдээ бөгөөд та тогтвортой харьцаа холбоо тогтоож болно. Ганц бие мэлхийнүүд ганц шөнийн явдал юм уу хөнгөмсөг янаг амрагийн явдлын харьцаанд орох хэрэггүй.
Арслан
Энэ өдөр гэртээ өнж. Хий хоосон бодлоор толгойгоо дүүргэх хэрэггүй. Урлагийн салбарт хүч үзэх гэсэн хүсэл тань таныг мэргэжлээр сурч хэрхэн уран бүтээлч байх аргад суралцахад хүргэнэ. Гэрийн аар саар ажлаас та өөрийн уран бүтээх авъяас чадвараа нээж олно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх. зүрх сэтгэлдээ амар амгалан энх тайванг цогцлоо. Аливаа зүйлст сэтгэлээ зовоож шаналах хэрэггүй.
Охин
Өнөөдөр олон эргэлзээтэй асуудлууд гарч ирэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Хүмүүст юу гэж хэлхээ сайтар бод. Найзад чинь таны туслалцаа маш их хэрэгтэй болох болно. Тиймээс тэдний хэлэхийг сайн сонсож, тохирох зөвлөгөөг өгч асуудлаасаа гарах боломж олго. Харин тэдэнд мөнгө зээлдүүлж, асуудлыг өөр дээрээ авах хэрэггүй. Амжилт таны хажууд тун ойрхон байна. Ажил олгогч чинь танд тушаал ахих боломж олгоно.
Жинлүүр
Харьцаа биеэ авч явах чадвар муудна. Эсрэг хүйстнээ өөрийнхөө чадвараар татах аль эсвэл та өөрөө ямар нэгэн хүнд татагдаж магадгүй. аль нь ч байсан сэтгэл өндөр байна. Өнөөдөр мөнгө ихээр үрэгдлэнэ. Гэр бүлийн хүнтэйгээ урьдынхаасаа илүү дотно халуун дулаан байна. Ажил амралтаа зохицуул. үгүй бол эцэс сүүлд нь та өөрөө л зовно. ажил даалгахыг хүлээх биш харин өрөө хайж, хийх хэрэгтэй.
Хилэнц
Шинэ өдөр хилэнцийн хувьд нилээд замбараагүй, эмх цэгцгүй эхлэх төлөвтэй. Та ямар ч үед анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Ажлын эсвэл хувийн сонирхлынхоо төлө мэдлэгт шамдана. Номын сараар хийх аялал сурагч, оюутан залууст хэрэгтэй мэдээллийг нь өгч чадна. Нэг сэдвээр сурах хүмүүс нийтийн номын сангаас хүүхдүүддээ уншиж өгөх болон өөр сонирхолтой материал олох байх. Хайрын асуудал төвөгтэй болох шинжтэй. Гэнэт салж хагацахдаа тулсныг та мэдэрнэ.
Нум
Амьдралын эрч хүч өндөр байна. Таны өмнө ажилдаа идэвхтэй хандах, карьераа өсгөх ,бүтээл туурвих өөрийгөө илэрхийлэн харуулах өргөн боломж нээлттэй байна. Өөдрөг байдал, өөрийн хүчинд итгэх итгэл, нөхөрсөг зан, нийтийн мөрдөж хэвшсэн хэм хэмжээг дагах чадвар тань таныг бусдаас ялгөх болно. Хайр дурлал, романтик болзоонд тааламжтай өдөр.
Матар
Матрынхны тэсвэр хатуужил, амьдрах чадварыг шавхсан эвгүй өдөр байх болно. Юмыг ойлгомжтой харж чадаагүйгээс төөрөгдөлд орох тул аливааг удаан хийж, хичээж зүтгэ. Ирсэн бүх бичиг баримтуудыг тэмдэглэн буруу ойлголцол будлианаас сэрэмжлэх нь чухал. Шинэ ажил, албан тушаалд хүч үзэх, ярилцлаганд орох, шалгалт өгөхөө хойшлуул. Өөртөө итгэлтэй байдал унавал арчаагүй байдал, өөртөө эргэлзэх байдал өснө. Хангалттай унтаж амран чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнд, сайн сайхан байдлаа хамгаал.
Хумх
Бусдын төлөө хэт их хөдөлмөрлөх нь хувийн амьдралдаа зориулах цаг байхгүйн шалтгаан. Ангараг гараг нумын орд руу шилжиж байгаатай холбоотойгоор итгэл найдвар, хүсэл мөрөөдөл таныг бүрэн эзэмдэх болно. Буяны эсвэл сайн дурын байгууллагад нэгдэхийг сонирхж эхлэх байх. Шинэ үйл ажиллагаа эхлүүлж шинэ хамтрагчидтай хамтран ажиллах урам зориг нэмэгдэнэ. Өнөөдөр та гадагшаа гарч шинэ хүмүүстэй уулзах эсвэл аяллаар явах байх.
Загас
Үүрэг хариуцлага шаардсан завгүй өдөр эхэллээ. Ажлын газрын тань мөргөлдөөн, сөргөлдөөн, гонсгор байдал мөн гэрийн тань өдөр тутмын нэг хэвийн ажил таны сэтгэлийн түгшүүр, зовнилыг ихэсгэх болно. Таны ордод төрсөн хүмүүст маш хүчтэй амар амгалан, чимээгүй орчинд байх хүсэл байдаг. Та амархан ядарч, биений тань энд тэнд өвдөж байгаа бол та илүү их тайван унтах хэрэгтэй. Зарим нэг тань хангалттай их мөнгө үрэхийг хүсэх байх.
10 сарын 08-нд болох үзвэрүүд
Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт
СТӨ-ЭМОЦИ хамтлагийн тоглолт."аз жаргалыг share-л
МҮЭСТО-Найзууд 2 “Яг тэрэн шиг ” шоу тоглолт
ДБЭТ-Жизель балет, А. Адан
Юби палас-Харанга хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат/чука/ амьдралын бэлэг тоглолт
СТӨ-Face of beuty international 2016 тэмцээн
10 сарын 08-нд болох үйл явдлууд
Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө
Гоёл кашмер дэлгүүр-"ХҮЙТЭН ӨВЛИЙН ДУЛААН ГОЁЛ" аяны 2016-17 оны ШИНЭ ЗАГВАРЫН НООЛУУРАН МАЛГАЙ ОРООЛТНЫ урамшуулалтай, бэлэгтэй, багцийн худалдаа
Америк корнер-Startup Weekend олон улсын арга хэмжээ
Кроне брау хаус -Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шар айрагны хамгийн том баяр болох "Октоберфест-2016”
Салм брау-Poke Me Party хамгийн галзуу үдшийн парти
Мишээл экспо -Монос экспо 2016 оны 10 дугаар сар 6
Минт найт клуб -GOLDEN PARTY арга хэмжээ
Крокус эвент холл -Оюутны намар хай парти
Япон монгол төв -Японд суралцах тухай мэдээллийн яармаг.
Бямба гаригийн гэлт тэрэгний хуваарь
УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү 20:40 хөдөлнө
Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ 05:45 ирнэ
УБ – Дархан – Эрдэнэт 20:40 хөдөлнө
Эрдэнэт – Дархан – УБ 05:53 ирнэ
УБ – Мандал – Зүүнхараа 18:05 хөдөлнө
Зүүнхараа – Мандал – УБ 08:55 ирнэ
УБ – Сайншанд 10:10 хөдөлнө
Сайншанд – УБ 07:15 ирнэ
УБ – Сүхбаатар 10:40 хөдөлнө
Сүхбаатар – УБ 16:30 ирнэ
УБ – Замын-Үүд 17:20 хөдөлнө
Замын-Үүд – УБ 08:45 ирнэ
Эрээн – Замын үүд – УБ 10:10 ирнэ