Өнөөдрийн өнгө үйл явдлыг тольдоё

2016-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Аргын тооллын 10 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 6, Гар одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Хонь

Амаар бус ажлаар дүгнэ. Хайртай хүмүүс болон дотны найзуудтайгаа харьцдаг байдлаа анхаарах хэрэгтэй. Шинэ ажил эхлэх шалтгаанаа бусдаас нууцлах нь тэднийг үл тоож байна гэсэн үг. Нийгмийн амьдралаа хойш тавих нь буруу. Хэрвээ тэдэнд тусламж дэмжлэг хэрэгтэй бол та итгэлийг нь бүү хөсөрдүүл. Төрөх, нас барах, хурим хийх энэ бүхэн амьдрал бөгөөд гэр бүлийн бат бөх байдлыг бүтээдэг гэдгийг бүү март.

Үхэр

Нөөц баялаг тань бусдын эрхшээлд байсан бололтой. Ойр дотны хамтрагчтайгаа санхүүгээ бүтээх нь дарамттай санагдана. Мөн энэ цагт илүү сүртэй төлөвлөгөөнүүд зохиох эсвэл боломжтой зүйл амлах хэрэгтэй. Тэсвэртэй, хүлээцтэй байхыг хичээ. Хэтрүүлгээс зайлсхий.

Ихэр

Хэрвээ ямар нэг зүйл таньд таалагдахгүй бол энэ тухай хэлэхээс битгий ич. Таны хайр дурлалын харилцаанд чухал нөлөө үзүүлэхээс гадна өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Таны харилцаанд итгэлцэл маш чухал байр суурь эзлэнэ. өмнө нь үерхэж байсан хүн гэнэт гарч ирэх болно. Удаан хугацаанд шийдвэрлэж чадахгүй байсан асуудлаа яг одоо л шийдэх хэрэгтэй. Хэрэв харилцаанд тань асуудал гарвал хайрттайгаа энэ талаар сайтар ярилц.

Мэлхий

Ирж буй хэдэн өдрийн турш сар таны өөрийн тэмдэг мэлхийн ордод байрлаж танд байгаа хамгийн сайн сайхан бүхнийг илрүүлэх болно. Дасгал сургууль хийж, галбиржих сайхан үе таны өмнө байна. Жингээ хасаж эрүүл мэндээ сайжруулах шаардлагатай хүмүүсийн хувьд фитнес төв, усан сан эсвэл одон бөмбөгийн талбай руу явах илүү урам зориг байна.

Арслан

Таныг өөрийгөө илэрхийлэхдээ түргэн зангаа хянаж байхыг сануулж байна. Тэвчихийн аргагүй нөхцөл байдалд орсон бол харамсаж суухын оронд салхинд гарч бүтэн амьсгаа аваарай. Гэр ахуйн тааламжгүй нөхцлөөс зайлсхийж байгаа бол олон нийтийн дунд орж өөртөө цаг гарга. Эрүүл мэндийнхээ төлөө амьдралын хэв маягаа өөрчил. Чин сэтгэлээсээ хүсч байгаа бол одооноос эхэлж дэглэм барь.

Охин

Өнөөдөр гэр орондоо засвар хийх маш таатай өдөр. Хэрвээ та аль хэдийн гэрээ тохижуулаад эхэлсэн бол таны ажил ахицтай үргэлжлэх болно. Та гэртээ өөрийн гараар засвар хийх гэж байгаа бол гэр бүлийнхнийхээ тусламжийг ав. Ингэснээр та үнэтэйажилчид хөлсөлж авахгүйгээр гэрээ хаямд төсөр үнээр засварлаж, үр дүнд нь та сэтгэл хангалуун байгаа бол энэ талаар бодох хангалттай цаг өөртөө гарга.

Жинлүүр

Сонирхолтой, хөгжилтэй,нийгмийн гээд олон төрлийн үйл ажиллагааны урилга хүлээн авна. Эрч хүч, адал явдлаар дүүрэн байх ба аялал зугаалганд идэвхтэй байн. Сурагч жинлүүрийнхэн ихэнх цагаа хичээллэж өнгөрүүлснээр чадвар улам сайжирна. Хямдарсан бараа эргүүлж, янз бүрийн юм худалдаж авах нь цагаа зөв өнгөрүүлэх алхам биш. Жолооны шалгалт өгөх гэж байгаа бол үргэлж анхааралтай бай. Тэвчээргүй зангаасаа болж алдаа гаргаж болзошгүй.

Хилэнц

Сар таны мэлхийн орд болох аялал, боловсролыг илтгэдэг 9-р гэр рүү хөдөлснөөр бүх зүйл бүтэмжтэй. Гүн ухаан сонирхогчдын уулзалт сайхан өрнөнө. Зарим хилэнц өөрийн юу хийснээ мөн юу хийх ёстойгоо гайхан эн тэрүүгээр алхах болно. Хэрэгтэй мэдээлэл, чухал мэдэгдлийн он сар өдрийг бичих нь их зөв алхам.

Нум

Өөрийн алдааг бусдын нуруунд үүрүүлэх гэсэн оролдлого таньд ажилдаа ахиц гаргахад саад болох болно. Сансар огторгуйн муу нөлөөнд байх тул хайр сэтгэлийн асуудалд ч маш хүнд өдөр байх болно. Од эрхэс таныг элдэв зүйлд хошуугаа дүрэхгүй байхыг анхааруулж байна. Таагүй явдлын ихэнх хэсэг нь аяндаа алга болох болно.

Матар

Матрынхан сүүлийн хоёр жил хагаст албан тушаал ажил мэргэжил, олон нийтэд үйлчлэхэд маш их цаг зав, анхаарлаа зарцуулсан нь дэвшил юм. Та ажлаа өөрчлөн бизнесээ хөгжүүлж мэргэжлээрээ сайн сайхан амьдарна. Таны хүсэл эрмэлзлэл таны найз нөхөд нийгэмлэг холбоо, таны ирээдүйн хүсэл сонирхол итгэл найдварыг онцолж байна. Хүсэл мөрөөдөл болон хувийн зорилтууд чинь ойрмогхон биелэх болно. Хүмүүсээс холдох, хаалгаа хаах нь таны хувьд ямар ч ашиггүй

Хумх

Цагийг хөнжилтай өнгөрөөх таны саналыг зарим нь хүлээж авахгүй байж магадгүй. Тэдэнтэй маргалдахын оронд өөрийн зөв гэж бодсон замаар явбал аз жаргалтай байна. Ашиг орлогыг нэмэгдүүлэх санаагаа чөлөөтэйгөөр хэрэгжүүлж эхэл. Үдэш хайртай хүнтэйгээ зөрчилдөж болзошгүй. Сэтгэл хөдлөлөө дар, тайван байж шалтгааныг ол. Жингээ хасах дасгал хөдөлгөөн хийж эхэл.

Загас

Өнгөрсөн шөнө эрч хүчтэй Ангараг гараг таны ажил хэрэг, бизнес, хувь заяаг тань илтгэдэг Нумын орд руу орсон. Ихэнхи Загаснууд ямар нэгэн хүндрэлгүйгээр амьдралдаа чухал өөрчлөлт хийх болно. Одоо танд өөрийгөө хөгжүүлэх цаг ирлээ. Бүтэн болон хагас өдрөөр суралцах нь та нарын ихэнхийн явах ёстой зам. Мөн энэ долоо хоногт гэртээ өөрчлөлт,шинэчлэлт хийхэд яг тохирсон өдөр. Эхнээсээ хайртай хүнээ эсвэл хүүхдүүдээ өөртөө туслана гэж найдсаны хэрэггүй.

 

Баасан гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                         15:22 хөдөлнө

УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот        20:45 хөдөлнө         

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү        20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ        05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                          20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                          05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                     18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                     08:55 ирнэ

УБ – Сайншанд                                     10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                     07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                     10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                     16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                     17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                     08:45 ирнэ

 

10 сарын 07-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулга-Ардын урлагийн тоглолт

СТӨ-ЭМОЦИ хамтлагийн тоглолт."аз жаргалыг share-л

МҮЭСТО- Найзууд 2 “Яг тэрэн шиг ” шоу тоглолт      

Улаанбаатар чуулга-Үнсгэлжин мюзикл

Юби палас-Харанга хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат/чука/ “ Амьдралын бэлэг” тоглолт

 

10 сарын 07-нд болох үйл явдлууд

Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Гоёл кашмер дэлгүүр-"ХҮЙТЭН ӨВЛИЙН ДУЛААН ГОЁЛ" аяны 2016-17 оны ШИНЭ ЗАГВАРЫН НООЛУУРАН МАЛГАЙ ОРООЛТНЫ урамшуулалтай, бэлэгтэй, багцийн худалдаа

Америк корнер-Startup Weekend олон улсын арга хэмжээ

Кроне брау хаус-Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  шар айрагны хамгийн том баяр болох "Октоберфест-2016”

Салм брау-Poke Me Party хамгийн галзуу үдшийн парти

Вигас найт клуб-Шутис-ийн нэгдсэн танилцах үдшлэг

Архитектор ресторан-Биг шоу 3

Мишээл экспо-Монос экспо 2016 оны 10 дугаар сар 6

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

1 цаг 54 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

5 цаг 14 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

9 цаг 19 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

9 цаг 19 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

9 цаг 19 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

21 цаг 41 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин