Элэгний өвчнийг устгах гурав дахь эм худалдаанд гарна

2016-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Манай улс элэгний хорт хавдар өвчлөлийн тоогоор дэлхийд дээгүүр байрт ордог. Мөн элэгний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын 95 гаруй хувь нь гепатит В, С, Д вирусын архаг халдвараас үүдэлтэй ажээ. Тиймээс Харвони эмийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-аас эхлэн хепатитын С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор олгож эхэлсэн. Тиймээс Монголд бүртгэлтэй  элэгний эмнүүдийн талаар эмч мэргэжилтнүүдээс асууж тодруулсан юм. Одоогоор иргэдийн сайн мэдэх Совалди (Софосбувир 400 мг), Харвони (Софосбувир 400 мг/, Ледипасвир 90 мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байна.

Харвони болон бусад шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас өмнө Хүнс, эмийн агентлаг маш хатуу хяналт тавьж, эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна. Тус агентлаг нь судалсан шинэ эмэнд баталгаа өгөхдөө судалгааны ажлыг хянаж, хэлэлцэх, эмнэлзүйн туршилт, хүний эд эрхтэнд үзүүлэх хор нөлөө, эрсдэлийн шалтгааныг судална. Мөн хүний бие махбодид тохиромжтой, аюулгүй эсэх талаарх мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн үр дүн, аюулгүй байдлыг эм үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг үнэлж дахин магадлан улсын бүртгэлд бүртгэжээ. Одоогийн байдлаар “Харвони” эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет гэсэн 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирусын халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Тухайлбал, Япон улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарчээ.

АНУ-ын “Гилеад Сайнс” компани дэлхий нийтийг С вирусын эсрэг Харвони эмийн бодисоор хангах боломжгүй учраас Ази, Африкийн орнуудын халдвар авсан хүмүүсийг эмчлэх зорилгоор Энэтхэгийн 11 үйлдвэрт лицензээ өгч, энэ лицензийн дагуу Энэтхэгийн 11 үйлдвэр элэгний С вирусын эсрэг эмийг үйлдвэрлэж, худалдаалж байна. Энэтхэг улсад үйлдвэрлэсэн эмүүд нь ерөнхий нэршлийн эмүүд байдаг учраас үнийн хувьд хямд орж ирж байгаа. Гол үйлчлэгч бодис нь адилхан учраас үйлчилгээний хувьд Харвони эмээс ялгаагүй ажээ.

Сүүлийн жилүүдэд 25-30 насныхан элэгний өвчлөлөөр нас барах нь ихэссэн,  энэ өвчнөөр өдөрт долоон хүн хорвоог орхидог. Тиймээс хувь хувьсгалынхан нийлээд элэгний өвчнийг төгс эмчлэх эмийг өнгөрсөн жилээс оруулж ирсэн. Монголчуудын элэгний С вирусын өвчлөлийг устгах гурав дахь эм худалдаанд гарахад бэлэн болсныг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Оном” сангаас хэд хоногийн өмнө мэдэгдсэн. Вирпас эмийг “Монос” компаниар дамжуулан 300 гаруй мянган төгрөгөөр оруулж  ирэх болсноо дуулгасан. Тус сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар “Эмийг “Монос” групп Энэтхэгээс оруулж ирэх болсон бөгөөд  Вирпас эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж 80 хувь хөнгөлөх боломжийг судалж байгаа. Хэрэв хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж чадвал 30 орчим ам.доллараар авах боломжтой” гэсэн юм.

Элэгний эм оруулж ирдэг компаниуд

Манай оронд өнөөдрийн байдлаар 29 үйлдвэрлэгчийн Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон, Пегинтерферон эм бүртгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12