Б.Батхуяг: Орон нутгаас 800, нийслэлээс 1200 төрийн албан хаагчийг чөлөөлсөн

2016-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол Улс “Мэргэжлийн” Засгийн газартай болсноос хойш өмнөхөөсөө ухарсан уу гэхээс урагшилсангүй. Энэ нь хоёр сарын хугацаанд  тодорхой харагдав. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогыг үгүйсгэх аргагүй. Гэвч зөв бүхнийг нь зогсоож, алдаатайг үргэлжлүүлж явааг олон баримтаас харж болно. Эрх баригчдын сонгуульд өрсөлдөхдөө халхавч хийсэн уриа лоозон, ард түмэнд хэдэнтээ  тангарагласан амлалтаасаа хэрхэн буцсаныг ганцхан жишээнээс харъя.

Уг нь МАН-ынхны  төрийн албан хаагчдыг хоморголон халахгүй. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалт нь иргэдийн итгэлийг сэргээсэн.  Мөн өмнөх  парламентын үед төрийн албан хаагчдыг халж сольж байсныг МАН-ын залуучууд хамгийн ихээр эсэргүүцсэн  нь тус намыг олонх болоход нөлөөлсөн гэхэд хэлсдэхгүй байх.  Төрийн албан хаагчдын холбоо байгуулж тооцоо судалгаа хийж иргэдийг өмөөрч байсан МАН-ын хэсэг залуус өнөөдөр яамны  дэд сайд, өндөр албан тушаалд суусанд иргэд үйл хэргээ үргэлжлүүлнэ гэсэн горьдлого тээсэн байж магад. Даанч хэлсэн ярьсан нь замхарч, өөрсдөө ч албан тушаалын наймаанд гар бие оролцож явна. Ганцхан жишээ хэлэхэд Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Төрийн албан хаагчдыг халж солихын эсрэг  тууштай тэмцэж явсан ч ганц ч үг дуугарсангүй.

Өнөөдөр иргэдэд хавтгайрсан халамж хэрэггүй. Зөвхөн ажлын байртайгаа үлдэхэд л хоосон хонохгүйг хэн бүхэн сайн мэдэж байгаа. Гэвч сонгуулийн маргаашаас эхэлсэн халаа сэлгээ томилгоо хоёр сарын хугацаанд дэндүү хурдан өрнөж байна. 

Энд иргэдээ өмөөрдөг төр засаг, энэрэн нигүүлсдэг удирдлага гэж алга. “Дээрээс” ирсэн шийдвэрийн дагуу гарын үсэг, тамгаар бүхэл бүтэн айл гэрийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэж байна. Банкны зээлтэй, ойр дотны хэн нэгэн нь өндөр өртөгтэй эмчилгээ шаардлагатай  өрх толгойлсон эмэгтэй төрийн албанаас халагдаад яаж амьдрах бол. Ур чадвар, мэдлэг боловсрол, үзэл бодлоороо гологдсон бол өөр хэрэг. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тавьж байгаа шалгуур нь намын харьяалал гэх.

Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн агентлагуудаас 200 гаруй хүнийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгджээ. Мөн эрчим хүчний салбарын төрийн өмчит 18 компанийн 14 компанийн гүйцэтгэх захирлыг  улс төрийн шалтгаанаар сольсон. Мэргэжлийн хүмүүсийг сольсны цаана  улс орны эрх ашиг яригдаж байгаа гэдгийг харьяа үйлдвэрчний эвлэлийнхэн халаглан ярьж, хаана хандахаа мэдэхгүй будилж явна.

Хаанаасаа хаалгач нь  хүртэл үргэлжилж байгаа халаа сэлгээний талаар АН-ын хуульч, Хяналтын хорооны Нарийн бичгийн дарга Б.Батхуяг “Төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийн судалгааг бид гаргаж байна. Маш олон хүн хандаж байгаа. Одоогоор бүтэцийн өөрчлөлт зэрэг янз бүрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн хүмүүсийн тоо 21 аймаг орон нутагт 800, яам, нийслэлийн агентлаг, дүүргүүдэд  1200 орчим байна. Тухайлбал, Хүн ам нийгмийн хамгааллын яамнаас 33, нийгмийн даатгалын салбараас 40, Хөдөлмөрийн яамнаас 110,  Гадаадын хөрөнгө оруулалтын газраас ес, Хүүхдийн төлөө үндэсний газраас 28. Мөн нийслэлийн харьяа 17 агентлагийн дарга, НИТХ-ын ажлын албаны 40 хүний 35-ыг нь сольсон.  Хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа аваад эхнээсээ шүүхэд хандаад явж байна. Анхан шатны шүүх дээр ялж байна. Аль байгууллагаас хэдэн хүн ямар шалтгаанаар халагдав гэсэн нарийн тооцоо судалгаа, баримт жагсаалтыг удахгүй цэгцэлж ил болгоно” гэсэн юм.

Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс ажилласан жилээ­сээ шалтгаалж төрөөс багагүй тэтгэмж авдаг. Жилд дунджаар халагдсан хүмүүсийн тэтгэмжийн мөнгөнд 400-аад сая төгрөгийг зарцуулдаг гэвэл энэ дөрвөн жилд хэдэн зуугаар үржиж төлөх нь. Улс орон хямарч хүүхэд, хөгшдөө ч тэтгэж чадахгүй байгаа энэ үед ядаж улс төрийн шалтгаантай үйлдлээ зогсоож мөнгөө хэмнэе. Татвар төлөгчдийн мөнгө эрх баригчдын алдааны төлөөс биш юм.

Төрийн албыг ийнхүү дөрвөн жилийн давтамжтайгаар “цэвэр­лэхэд”  байх юм бол Төрийн албыг ийнхүү дөрвөн жилийн давтамжтайгаар “цэвэрлэж” байх юм бол Монгол төрийн дархлаа, үнэлэмж, үнэ цэнийн тухай ярих ч хэрэггүй болох нь. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12