Эрдэнэтийн хэлцэлд хуулийн луугарууд ажиллажээ

2016-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монголын нийгмийн сүлжээний топ сэдэв болоод байгаа Эрдэнэт  үйлдвэрийн  49 хувийг монголчууд худалдаж авсан талаарх сайн, муу, үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд давалгаалж байгаатай зэрэгцэн зарим нэг чухал баримтууд тоосонд дарагдан бүдгэрснийг мөхөс би саяхан олж мэдэв. Ялангуяа бид энэхүү худалдан авалтыг хууль бус болсон учраас гэж тодогтож байгаад их л ярьцгаах болж. Тиймээс энэ сэдвийн дагуу эрэл хайгуул хийсний эцэст бага сага зүйлс олсноо сийрүүлэхийг хүслээ. Яахав бид наанаа бөөн луйвар холион бантан болсон талаар л цуурцгааж, зарим нэгийг нь бараг л дайсан мэтээр харцгааж байгаа, бодвол ингэж бичиж байгааг маань уншаад л хэн нэгний бууны нохой гэж цоллуулах нь энүүхэнд биз. Гэхдээ монголын ард түмэнд ганц ч гэсэн итгэж болохуйц мэдээлэл түгээхийг хүссэн учраас энэ бүхнийг үл тоон энэхүү нийтлэлээ бичихээр шийдсэн юм.

Юун түрүүнд хүмүүсийн ойлголтын зөрүүг арилгах үүднээс Эрдэнэтийн 49 хувь бол хувьчлал огтоосоо биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зарим мэдээллийн хэрэгслүүд дээр гарсан нийтлэлүүдийг харахад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлан авлаа гэж бичсэн нь олонтаа байлаа. Энэ бол хувьчлал бус худалдан авалт гэдгийг онцлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь нь төрийнхөө мэдэлд хэвээр байгаа бөгөөд Оросын талын эзэмшилд байсан 49 хувийг л Монгол компани худалдаж авсан процессын эргэн тойронд өрнөж буй үйл явдал л даа. Тиймээс энэ худалдан авалтад ямар этгээдүүд оролцсон талаар илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй санагдсан юм.

Ийнхүү эрэл хайгуул хийж байхад, хэмжээ болоод ач холбогдлынхоо хувьд Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэхүйц энэ худалдан авалтад хуулийн талаас нь төлөөлсөн фирмүүд анхаарлыг минь өөрийн эрхгүй татсан юм. Тодруулбал, Монголын тал буюу Монголын зэс корпорацийг төлөөлж Уолл Стритийн хамгийн хүчирхэг хуулийн фирм болох Skadden оролцсон бол Ростек компанийг дэлхийн 47 улсад салбартай Baker & McKenzie төлөөлжээ.

Монгол талыг төлөөлсөн Skadden фирм бол дэлхий даяар нийт 23 оффистой, 2000 гаруй хуульчдаар хүчээ зузаатгасан аварга байгууллага. Тиймдээ ч өнгөрсөн онд л гэхэд дунджаар 2.1 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байдаг.Энэ байгууллагын тухай ярихдаа Skadden фирмийн хүчирхэг хуульчдын багийг огтоосоо орхиж болдоггүй. Тэдний дунд хөлбөмбөгийн Чельси багийн ерөнхийлөгч Брюс Бак, АНУ-ын Эдийн засгийн яаманд сайдын зөвлөх хийж байсан Сайрус Амир-Мокри нараас эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөх асан Грег Крэйг нар бий. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний төрийн тэргүүнд зөвлөж явсан хүн хүртэл тус фирмийн хуульчдын багт багтдаг нь яахын аргагүй салбартаа шилдэг бөгөөд мэргэжлийн гэдгийг илтгэх нэг гол шалгуур юм.

Мэдээж хэрэг Оросын тал ч гэсэн юугаараа дутахав, дэлхийд чансаагаараа 2-рт бичигддэг хуулийн фирм болох Baker & McKenzie-д итгэл хүлээлгэжээ. Дэлхийн топ 500 компанид хуулийн үйлчилгээ үзүүлдэг энэ байгууллага нь 4600 хуульчтай.Тиймдээ ч 5.7 тэрбум ам.долларын худалдааны хэлэлцээрийг амжилттай дуусгасан зэргээс эхлээд20 гаруй чиглэлээр хуулийн үйлчилгээ үзүүлсээр ирсэн дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн байр сууриа олсон, нэр хүнд бүхий байгууллага юм.

Эцэст нь хэлэхэд, олон улс дамнасан аварга хуулийн фирмүүдийн хувьд үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг даана гэдэг маш чухал учраас юун түрүүнд өөрсдийн нэр хүндийг урдаа тавьдаг. Тиймдээ ч ямар нэгэн хуудуутай, эргээд өөрсдийнх нь нэр хүндийг унагахуйц хэлэлцээрт орохоос шууд татгалздаг. Ингээд бодохоор Монголын ард түмнийг бараг л хоёр хуваачих нь холгүй байгаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын хэлэлцээр хуулийн хүрээнд болсон гэж итгэж болохоор санагдсан юм. Эцсийн дүндээ энэ бүхнийг эрхэм уншигч Та л оюуны мэлмийдээ тунгаах буй за.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12