Ц.Жаргалантуул: Багшийг хүүхдийн хөгжлөөр үнэлж, урамшуулдаг болсон

2016-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Өнөөдөр “Дэлхийн багш нарын өдөр” тэмдэглэж эхэлсний 20 жил, Монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна. Нийслэлийн хэмжээнд багш нарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа.

-Юуны өмнө танд багш нарын баярын мэнд хүргэе. Боловсролын салбарынхан энэ өдрийг амжилт, бүтээл дүүрэн угтах гээд ажил ихтэй байна. Энэ жил Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой тохиож байгаа. Мөн багш нарын баярын өдөр тохиож байна. Ямар ажлуудыг хийж амжуулаад байна вэ?

-Баярлалаа. Ярилцлагынхаа эхэнд танай сониноор дамжуулан Монголынхоо бүх багш нарт  баярын мэнд хүргэе.  Энэ жил манай Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ой тохиож байгаа. Ой тэмдэглэх тухай НИТХ-ын тогтоол гарсан. Үүний дагуу бид 85 бүтээлч ажлыг өрнүүлж,  түүхт ойгоо амжилт, бүтээл дүүрэн угтаж байна.  Тухайлбал, хүүхдүүдийн дунд “Бишгүүр хөгжмийн улсын уралдаан” зохион байгуулж, энэ уралдаанд 40 гаруй сургуулийн 1200 орчим сурагч амжилттай оролцсон. Мөн БСШУСЯ, УДЭТ, НБГ хамтран драмын урлагаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авьяасыг нээж, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшилтэй, оюунлаг иргэн болгон хөгжүүлэх зорилготойгоор  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд У.Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” жүжигчилсэн тоглолтын уралдаан зарласан. Энэ уралдаанд ЕБС-ийн хүүхдүүд идэвхтэй оролцсон. Түүнчлэн мэргэжлийн бус багш нарын дунд “Авьяаслаг багш” нэртэй урлагийн үзлэг зохион байгуулсан. “Ундармал авьяас” гээд мэргэжлийн дуу хөгжмийн  багш нарын дунд уралдаан зохиосон. Мөн спортын чиглэлээр  багш нарын дунд “Тамирчин багш” гэсэн тэмцээн зохиосон. Энэ мэтчилэн олон ажлыг зохион байгууллаа.

Мэдээж, багшийг хөгжүүлэх сургалт судалгааны чиглэлийн ажлуудаа орхигдуулаагүй. Сүүлийн дөрвөн жилд хийсэн эрдэм шин­жилгээний бага хурлын эмхэтгэлийг  гаргалаа. Нийслэлийн багш нарын дунд шилдэг илтгэлийн уралдаан зарласан. Хотын багш нар үүнд маш сайн оролцсон. Бид үүнийг эхлээд  сургууль дээр нь зохион байгуулаад дараа нь дүүрэг, нийслэлд зохион байгууллаа. Шилдгээр шалгарсан илтгэлүүдийг нийтийн хүртээл болгодог. Энэ нь эргээд багш нарт илтгэл бичихэд юу хэрэгтэй вэ гэсэн гарын авлага болж байдаг.  Эдгээр ажлын маань биелэлт одоогоор 70-80 хувьтай байна. 

-Баярын өдөр зохион байгуулах ажлын тухайд мэдээлэл өгөөч. Сайн ажилласан бүтээлч багш нарыг шагнаж урамшуулах  байх?

-Энэ өдөр бид баярын хурлаа хийнэ. Жил болгон багш нарын баяраа угтаад “Оны тэргүүний сургууль, цэцэрлэг” шалгаруулах уралдаан зохион байгуулдаг. Үүний явц дүгнэгдэж байгаа. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийг индек­сээр дүгнэх Нийслэлийн Засаг даргын  захирамжийн дагуу  батлагдсан журам байдаг. Энэ журамд хүүхдийг хөгжүүлсэн, сургалтын чанарт ахиц гаргахад нө­лөөл­сөн багшийг урам­шуулах тухай тусгасан байдаг. Энэ журмыг бид дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлээд явж байгаа.  Санаачлагатай сайн ажилласан багш нарыг хамгийн багадаа 1-6 сая төгрөг хүртлэх мөнгөн урамшуулал өгдөг болсон. Энэ урамшууллыг өнгөрсөн хавар зургаан сард зохион байгуулсан. Дөрвөн жилийн хугацаанд бид зургаан тэрбум төгрөгийг багш нартаа урамшуулал болгон өгсөн байна. Энэ бол багш нарын ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, багшийн хөдөлмөрийг үнэлсэн ажил болсон.

-Багшийн ажлыг бичиг цаасны ажлаар биш,  хүүхдийн хөгжлөөр үнэлдэг болсон гэлээ.  Жишээ нь яаж?

-Энэ нь дотроо хэд хэдэн төрөлтэй. Өөрөөр хэлбэл цэвэр сайхан бичгийн уралдаанд III-IV ангийн хүүхдүүд ангиараа  оролцоно. Цэвэр сайхан бичиж, яруу тод утга учрыг нь олж бичнэ гэдэг хүүхдэд амжилттай суралцах эхлэл болдог. Бид бүх III-IV ангийн хүүхдүүдийг уралдаанд хамруулсан. Хоцорсон хүүхэд байхгүй. Тавдугаар ангид монгол хэл, математикаар  чанарын шалгалт авдаг. Энэ нь гурван үе шаттай зохион байгууллагддаг. Бүх сургууль ордог. Багш нэгдүгээр ангид орохдоо л тавдугаар анги төгсгөх гэж байгаа хүүхдээ, ямар чадвартай болгох вэ гэдэг талаас харж ажилладаг. Хуучин бол онц, сайн гэж дүгнэдэг байсан бол одоо хүүхдийг оролцоогоор нь дүгнэж, хүүхэд болгон сайн байж, тэр багш нь түрүүлнэ. Түүнээс ангийн арван хүүхэд онц сурдаг, бусад нь тааруу байвал багшийн үнэлгээ тааруухан гардаг тийм тогтолцоо руу шилжсэн учраас тавдугаар ангийн багш нарт илүү их хичээл зүтгэл хэрэгтэй болдог. Дааж авсан ангиа тав хүртэл авч явна, дараа нь уралдаандаа орно, үр дүнгээ үзнэ. Тэгэхээр хүүхэд нэг бүртэй ажилладаг ийм аргачлалтай болсон.

-Удахгүй болох нийслэлийн өдрөөр бас шилдэг сургууль, цэцэр­лэгүүдийг шалгаруулах сураг байсан. Энэ тухай?

-Сургууль бол хүүхдэд ээлтэй, тохилог сайхан орчин байх ёстой. Энэ нь хогоо хамаагүй хаяхгүй байхаас эхлээд хүүхдийн хүмүүжилд хэрэгтэй учраас цэвэр сайхан  тохижилттой сургууль, цэцэрлэг шалгаруулах уралдаан зарладаг болсон. Энэ уралдаан маань нэлээд хэдэн жил яваад тогтворжиж байна. Энэ хэмжээгээр сургууль цэцэрлэгийн орчин сайжирч байна. Өнгөрсөн хавар бид 400 багш, 20 сургууль, 20 цэцэрлэгийг урамшуулсан.  Энэ сарын 29- нд нийслэлийн өдрөөр мөн  20 сургууль, 20 цэцэрлэгийг урамшуулна. Ер нь багш руугаа чиглэсэн ажлыг бид нэлээд эрчимтэй хийж байгаа. Боловсролын газрынхаа цахим хуудсанд  мэргэжилтнүүдийнхээ зөвлөмжийг байршуулж байна. Шилдэг багш нарынхаа хичээл, туршлагыг хуваалцаж байна. Нэгж хичээлийн хөтөлбөр болоод, хамгийн тэргүүний гэсэн хи­чээлүүдийг тавиад явж байна. Өнгөрсөн жи­лүү­дэд математик, монгол хэл, англи хэл, мөн бага ангийн 1-5 дугаар ангийн нэгж хичээлийн хөтөл­бөрүүдийг боловс­руулж гаргасан. Үүнийг зүгээр ч нэг боловсруулж гаргаагүй, багш нарын дунд уралдаан зохиосон. Өөрөөр хэлбэл гар, сэт­гэл нийлсэн 3-4 хүн баг болоод ажилласан. Түүнээс хамгийн шилдэг гэсэн  хоёр гурван хүнийг шалгаруулаад  цахим хуу­дастаа байршуулсан. Үүнийг нь шинээр төгссөн багш  нар гарын авлага болгож ашиглах, түү­нээсээ суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Энэ мэтчилэн  багш  руу чиглэсэн олон ажлыг хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

9 цаг 45 мин
Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

9 цаг 49 мин
АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

9 цаг 56 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

Уржигдар 06 цаг 00 мин
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

Уржигдар 06 цаг 00 мин
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

2026-04-09
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

2026-04-09
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2026-04-09
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

2026-04-09
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

2026-04-09