Хүүхдийн эрх ба МАН

2016-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАЯР

МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг та харж байна. Тэгвэл бодит байдалд:

1.Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор болов. Шинэ Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй нөхцлөөс үүдэн хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг. Эхний ээлжинд нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгох юм.

Харин бусад өрхийн хүүхдэд бичилт хийх замаар эргэн нөхөж олгоно гэдгийг албаныхан мэдээлсэн. Ийнхүү 2019 он хүртэл хүүхдийн мөнгөний зохицуулалт хийх аж.

Харин өнгөрөгч зургадугаар сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, 7,8,9 сарын хүүхдийн мөнгө энэ сарын сүүлчээр хамт орох юм байна.

2. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгон өөрчилсөн. Ингэснээр энэ үйлчилгээнд хамрагдаад байсан 10300 хүүхэд гэртээ буцаж, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөх болов.

3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн хугацааг хойшлуулав. Хүүхэд аль болох гэр бүлдээ эцэг, эхтэйгээ хамт амьдрах, гэр бүлд нь төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэх, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах үүднээс зайлшгүй тохиолдолд төр оролцох нөхцлийг хууль зүйн үндэслэл, тогтолцооны хувьд бий болгох, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний төрөл, уг үйлчилгээг мэргэжлийн төвшинд төрөөс гадна төрийн бус байгууллага, хувийн хэвшил, сайн санаат иргэн, гэр бүлүүд үзүүлж болох шийдлээр энэхүү хуулийн төслийг боловсруулсан.

4.Амлалтууд таг чиг. МАН-ын амлалт: Хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ. Тэд сонгуулийн өмнө “Хэрэв биднийг сонговол 0-2 насны хүүхэдтэй 91,700 ээж цалинтай болно” гэж байсан.

МАН-ын амлалт: Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. “Хэрвээ МАН-ыг сонговол Хорлоо тэтгэврээ бүрэн авдаг болно” гэсэн сурталчилгаа мөн ч их явсан даа.

МАН-ын амлалт:

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хувь, эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын Сонгуулийн төв штабаас тараасан “Дулмаа цалинтай ээж болно” гэсэн мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татаж, талархлыг хүлээсэн юм сан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12