Өнөөдрийн өнгө, үйл явдлыг толдоё

2016-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

Аргын тооллын 10 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 4, Онгоц одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

 

Өрнийн зурлага

Хонь

Буд гараг хилэнцийн орд руу хөдөлж бодол санааг тань ирэх гурван долоо хоногийн турш тогтворгүй болгох шинжтэй. Одоо зөн билэг ердийнхөөсөө илүү сайн байна. санхүүгээ төлөвлөж зохиоход тохиромжтой. Судалгаа шинжилгээний ажил бүтэмжтэй байна. Төлөвлөж зохиоход тохиромжтой. Судалгаа шинжилгээний ажил бүтэмжтэй байна. Сэтгэл санаа, хувийн асуудлаа хялбар талаас нь харахыг хичээ. Тэр болгон хөнддөггүй сэдвээр ярилцахад тохиромжтой өдөр.

Үхэр

Төлөвлөгөө гаргахад эерэг цаг хугацаа бөгөөд бичиг цаасны ажил эсвэл шинэ ажил эхлэхэд таатай өдөр байна. Ойр дотныхонтойгоо шинэ төлөвлөгөө хэлэлцэхэд үр дүнтэй. Маргааныг шүүхээр тогтоолговол үнэн зөв нь олдоно. Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг, мэргэжлийн сонирхол тань үр бүтээлтэй байж таныг амжилт өөд хөтлөнө. Чухал хүмүүс эсвэл дотнын түнштэйгээ харилцах хэцүү байж мэдэх юм. Дотны хүн тань маш найдваргүй, итгэлгүй болохыг мэдэрнэ.

Ихэр

Өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг сажиг асуудлаа зохицуул. Анхаарлаа төвлөрүүлж, төлөвлөгөө гарган, төлбөр тооцоогоо цэгцлэх чадвар өндөр байх болно. Эрүүл мэндийн асуудал мөн таны сэтгэлийг зовоох бөгөөд иддэг хоол хүнснийхэ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй .Та хэт их шүүмжлэх хэрэггүй. Гэхдээ энэ нь хамтрагчийн тань орхигдуулсан зарим нарийн ширийн зүйлийг олж илрүүлэхэд туслах болно.

Мэлхий

Од гарагуудын нөлөө өнөөдрийг тун сонирхолтой болгоно. Оюун ухааны чадвар тань уран сэтгэмжээс хамаагүй хоцорч явах тул уран сэтгэмжиндээ тулгуурла. Энэ нь авьяаслаг мэлхийд бүтээлч чадвараа ил гаргах, зохиох бичих, хөгжим зохиох болон өөрийнхөө хийж бүтээхийг хүсэж мөрөөддөг зйүл болон өөрийнхөө хийж бүтээхийг хүсэж мөрөөддөг зүйл болон бусад эрэл хайгуульд зориулах боломж олгоно. Та ганц бие ч юм уугэр бүлтэй байх нь хамаагүй, дотны харьцаанаас юу хүсч байгаагаа шийдэх болсон цаг.

Арслан

Та эрч хүч, элбэг дэлбэг байдал, баяр баясгаланг өөрийн эрхшээлд оруулж чадах болно. Аялалд явах, холын замд нүүдэл суудал хийх, эцэслэн шийдвэрлэх хууль зүйн болон санхүүгийн шинэ гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй өдөр гэдгийг од эрхэс анхааруулж байна. Найз нөхдөөс тусламж ирэх бөгөөд өөрийгөө зоригжуулах эрч хүч урмыг авах болно.                                               

Охин

Таны хүмүүстэй харилцах чадвар дээшлэх болно. Өөрийгөө илэрхийлэх болон сэжтгэн бодох чадвар дээд цэгтээ хүрнэ. Хэрвээ шинээр ямар нэг хэл сурах гэж байгаа бол ярианы болон бичгийн сургалтанд давхар суух нь хамгийн зөв арга бөгөөд таны энэ зорилгыг од эрхэсийн зүгээс ивээх болно. Та мэргэжилдээ амжилт гаргахын тулд ямар нэг судалгаа шинжилгээ хийх гэж байгаа бол яг одоо эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе.

Жинлүүр

Урьд нь хийхийг хүссэн ямар нэгэн зүйлээ туршиж үзэх болно. Цаашдын амжилтынхаа хаалгыг өнөөдөр ямар нэгэн байдлаар онгойлгох болно. Бага зэрэг мөнгө үрэгдэх бололтой. Илүү ихийг зарлагадахгүйн тулд яах хэрэгтэйг сайн болд, заавал гарц олдоно. Эд хөрөнгөө юунд зориуллахаа сайн төлөвлөх хэрэгтэй. Хэт өөртөө итгэлтэй байж бодит байдлыг үгүйсгэж алдаа гаргахаас сэргийл. Хамтарч ажиллах тохиромжтой ч ганцаар шийдвэр гаргах нь ухаалаг алхам болно.

Хилэнц

Ухаалаг буд, нухацтай санчир таны орд руу шилжин орж, шинэ төсөл төлөвлөгөө, хувийн зорилго, хүслийг тань илтгэдэг 1-р гэрийг чухалчилна. Буд гараг танай ордод хэдэн долоо хоног байх бол харин санчир хоёр жил орчим болно. Одоо таны оюун ухаан цэгцэрч, ур чадвар их өснө. Мөн эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийж, хоолны дэглэм барихад тохиромжтой. Учир нь хичээл зүтгэлийг маш амжилттай үр дүн хүлээх болно. Оройг хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх нь ажлын өдрөө дуусгах төгс төгсгөл.

Нум

Хууран мэхлэлт, сэтгэлд  хүрэхгүй зүйл тохиолдох өдөр. даруу төлөв, хянуур болгоомжтой бай. толгой эргүүлсэн саналаас татгалзаж, тохиолдлын танилаас болгоомжил. өнөөдөр ажил дээр ч, амьдрал дээр ч хүндрэл бэрхшээл гарах төлөвтэй. тиймээс хийж тогтсон өдрийн хувиараа өөрчлөх гэсний хэрэггүй. санаа бодлоо чанга дуугаар, орилж хашгиран илэрхийлэхээс зайлсхий. ажил хэрэгтээ туйлын болгоомжтой ханд. ялангуяа бичиг баримттай.

Матар

Матрынхны хувьд өнөөдөр завгүй бөгөөд чухал өдөр байх болно. тушаал дэвших, шинэ ажил эрхлэхээр хичээж байгаа бол өөрийн намтар, танилцуулгыг шинэчил.таны төлөвлөгөөг хэдийн чинээ их хүн мэднэ, тэр хэмжээгээр таны талд үйлчилнэ. зарим залуусын хувьд шагнал нэр алдар онцгой сайшаал ирнэ. зохимжтой хувцаслаж, аятайхан харагдах ёстой.оддын эерэг нөлөөн дор шашны сонирхол тань амар амгаланд чиглэгдэнэ

Хумх

Олон нийтийн байгууллага, том салбар нэгжийг хариуцаж ажиллах бол өгөөж, үр ашигт анхаар. Хамтын ажиллагааг хэрэгжүүлэн, удирдлагатайгаа ярилцаж бай. Аливаа асуудалд зөвхөн өөрийнхөө мэдэх хэмжээнд ярьж дүгнэлт гаргах нь эрсдэл дагуулна. Буд гараг хилэнцийн орд дээр байж, таны цаашдын амжилтад сайнаар нөлөөлөх төлөвтэй. ирэх 3 сарын төлөвлөгөө, стратегиа боловсруул. Таны санааг олныг хамарсан ажил болгоход мэргэжлийн  хүмүүс туслах болно. Зохимжтой өдрийг хүлээ.

Загас

Өнөөдөр танд гэр бүлийн байдлаа сайжруулах, боломж бололцоо байгаа эсэхийг дахин шалгах боломж гарна. Алдаа,дутагдлаа нуух гэж оролдсоны хэрэггүй бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, хуурамч нөлөөллөөс болгоомжил. Өөрийн зөн совиндооо анхаарлаа хандуул. Яг одоо оюун ухаанаас тань илүү зүрх сэтгэл тань зөв замыг сонгож байна. Зарим Загаснууд тэтгэвэр тэтгэмж, даатгал эсвэл өвлөх хөрөнгөнөөсөө мөнгө хүлээн авах болно.

 

Өнөөдөр болох үйл явдлууд

11:00 цагт

Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос доорх 2 сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.1. Цахилгаан станцуудыг хувьчлах ёсгүй 2. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг шалгуулна.  Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байрны 4 давхарт болно.
 

10:00 цагт

 Дуурь бүжгийн эрдмийн театр болох бөгөөд Оны тэргүүний 5 багш /Их дээд сургууль, ЕБС/ оны тэргүүний цэцэрлэг сургуульд шагнал гардуулна. Арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, ИХ хурал гишүүд багш нарын төлөөлөл оролцоно. Та бүхэн хүрэлцэн ирж тэргүүний багш нарын арга зүй туршлагын талаар мэдээ мэдээлэл бэлтгэнэ үү. Утас 99058414 /Батчимэг/ 88989878 /Өнөржаргал/

10:00 цагт

Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг энэ удаагийн эдийн засгийн тайлан нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн өсөлтийн төлөв байдлууд, бодлогын өөрчлөлт, Хятад улсын эдийн засгийн богино ба дунд хугацааны өсөлт, хөгжиж буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүүтэй анхаарав. 
 

Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

МҮХАҮТ-Ворота в азию 2016, Оросын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн яармаг.

 

Лхагва гаригт ирж, явах галт тэрэгний хуваарь

Бээжин – УБ                                               14:35 ирнэ

Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ              10:05 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү              20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ              05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                               05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                           18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                           08:55 ирнэ

УБ – Сайншанд                                          10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                          10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                          16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:45 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

 

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

17 цаг 32 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин