Өнөөдрийн өнгө, үйл явдлыг тольдоё

2016-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Балжинням, Дашням давхацсан өдөр

Аргын тооллын 10 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Хонгорцог одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

 

Өрнийн зурлага

Хонь

Зөн билэг, ухаалаг зан гайхалтай хослох өдөр. Үүнийгээ ч та сайн ашиглана. Гэрээний нөхцлөө аль аль тал нь сэтгэл хангалуун байхаар тохир. Бүх төрлийн бизнесийн яриа хэлэлцээр амжилттай шийдэгдэнэ, хойшлуулах хэрэггүй.Оюутан сурагчид чухал судалгаа хийхдээ сайн хичээвэл өндөр оноо авах боломжтой. Мэргэжлийнхээ салбарт лекц унших ховорхон боломж тохионо. Ичимхий зангаа ял, 5 минутын дараа бүх юм сайхан болно.

Үхэр

Өнөөдөр мөргөлдөөнөөс зугтаахад хэцүү байх болно. Аливаа зүйлийг чөлөөтэй ярих эсвэл өөийн салангад бодлоосоо болоод сэтгэлийн түгшүүрийг авчрах болно. Сүүлийн дүгнэлтүүдээс зайсхий. Мөнгөний асуудал амархан шийдэгдэнэ. Маш их хэмжээний санхүүгийн эрх чөлөөнд хүрч ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй болно. Дараагийн саруудад таныг мөнгө санхүүгийн эерэг сөрөг асуудлууд дагах болно.

Ихэр

Бүх зүйл маш тодорхой болж ирнэ. Таны эрч хүч өнөөдөр ихээхэн хэлбэлзэлтэй байх бөгөөд алдсан эрч хүчээ нөхөж авахын тул амин дэм уургаар баялаг хоол хүнс хэрэглэ. Ажил амралтаа зөв зохицуул. Санаа зовохоо боль. Хэрвээ таны сэтгэл санаа бага зэрэг гундуухан байвал өөрийгөө сэргээх ямар нэг зүйл хий. Өөрийн хүч чадлыг мэдэрч өөртөө итгэлтэй байвал амьдралаа дээшлүүлэхийн тулд өөрчлөлт хийж чадна.

Мэлхий

Энэ сардаа зөвхөн өнөөдөр таны хувьд гадны нөлөөнөөс холхон байж, амарч тайвшран, алдсан эрч хүчээ нөхөн сэргээхийг илүүд үзэх өдөр байх болно. Өнөөдөр та ажил дээрээ бодсоноо хэлэхээс өө аргагүйд хүрэх болно. Гэхдээ үүнийгээ эвтэйхнээр дипломатч байдлаар хэлэх хэрэгтэй. Хийсвэр сэтгэлгээ мэлхийнүүдийг хайртыгаа хэт өргөмжлөхөд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь дараа нь сэтгэл гонсойлт авчрах болно.

Арслан

Та хайртай хүмүүстээ бүхнээ зориулдаг гэдгийг бусад хүмүүс анзаарч эхэлнэ. Хүндэлж биширдэг хайртай хүн тань бухимдуулж болзошгүй. Утсаа авалгүй үл ойшоож байхын оронд шулуухан хэлж ганцаараа байхыг хүсч байгаагаа ойлгуул. Зарим зүйлд өөрийн гэсэн орон зай зааг байх ёстой. Тиймээс хуурамч зангаар хязгаараас давах хэрэггүй. Санхүүгийн байдлаа хэвийнээр авч үлдэхийн хүсч байгаа бол очих дуртай үнэтэй газруудаасаа татгалз

Охин

Өнөөдөр та бусдын дэмжлэгийг маш их авах бөгөөд тэд танд мөнгө болоод ажил төрлийн харилцаандаа анхаарал тавихыг шаардах болно. Өнөөдөр хууран мэхэлсэн явдал тохиолдох тул шинээр бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Та өнөөдөр хайртынхаа сул талыг илрүүлэх болно. Таны назгайдуу байдал ажил төрөлд тань сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд ажлаа ахин нягталж үзэх хэрэгтэй.

Жинлүүр

Өчигдөр шөнийн зүүдэлсэн зүүд тань өнөө өглөөний хийх зүйлсэд нөлөөлөх болно. Юу хийхээ төлөвлөж жагсаалт гарга. Сэтгэл санаагаа хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй. Бусдын юу гэхийг сонсолгүй, өөрийн зөн совиндоо л итгэ. Таны дотны хүн чамаас тусламж гуйвал заавал биелүүлээрэй. Өөрийгөө бусдыг ойлгож хүндэлдэг гэдэгт итгэлтэй байж болно. Та сайн үйлсийн аянд оролцож, юу  хийсэн түүгээрээ шагнагдах болно.

Хилэнц

Мөрөөдөмтгий уур амьсгал өнөөдөр зонхилох төлөвтэй. Дотны найз тань санхүүгийн хэцүү асуудалд орж болзошгүй. Та туслахыг хүсэх ч цаад нөхцөл байдал таныг зовоох тул шийдвэр гаргах хэрэггүй, хүлээ. Заримдаа хүмүүсийн асуудлыг өөрөөр нь шийдүүлэх үнэхээр зөв байдаг. Сайхан сэтгэлтэй бархасбадь гараг ихрийн орд руу ухрах бөгөөд гүн ухаан, итгэл, сүсэг бишрэлээ шалгаж, дотоод бодсон зүйлээ гаргах цаг болсныг илэрхийлнэ.

Нум

Ажил хэргээ хянуур, нухацтайгаар төлөвлөх, хүчээ зөв хувиарлах чадвар тань бэрхшээлээс зугтах боломжийг таньд олгоно. Холын замд гарах, томилолтоор явах, аялж жуулчлахад таагүй. Удирдах ажил хийдэг энэ ордныхон туйлын болгоомжтой хянуур байх хэрэгтэй. Хурц ухаан, сайн хөгжсан зөн совин тань таньд олон төрлийн санаа бодлоос цорын ганц үнэн зөв хариуг олж, зорилгодоо хүрэхэд тусална.

Матар

Таны өдөр тутам санаа тавих зүйл бол эрүүл мэнд байх болно. Аялах хэрэг гаргавал цаашид их зүйл шаардлагатай болно. Матрынхныг зарим нэг хууран мэхлэлт хүрээлж байгаа тул хайртай хүн тань үнэнийг нуун дарагдулсан эсэх, худал хэлсэн эсэхийг олж мэд. Шинэ хайртаасаа эсвэл хол байгаа хэн нэгнээс санхүүгийн байдлаа хамгаалах нь ухаалаг алхам болно. Танд давуу тал байна. Интернетээс юм худалдан авахдаа хүргэлтэнд нь анхаар, бүтээгдэхүүн найдвартай байх хэрэгтэй.

Хумх

Эргэн тойрондоо юу болоод байгаад анхаарлаа хандуул. Бусадтай өөрийн үзэл бодлыг хуваалц. Хайртай хүнээсээ санхүүгийн дэмжлэг авсан бол хариу яаж барихдаа бодох хэрэгтэй. Хамтрагчтайгаа эрх мэдлээ хуваах, дотно харилцаа, санхүүгийн байдал гэх мэт сэтгэл зовоосон асуудлуудаа арилгах арга хэмжээ ав. Урлагт хайртай болсноор сэтгэл хөдөлгөсөн уран бүтээлчийгээ хөгжиж дэвжихэд нь туслах болно. Хууртагдахаас болгоомжил.

Загас

Гэрт тань зохицуулах маш их ажил гарч мэднэ. Гэхдээ энэ таны амар амгалан, эрч чөлөөтэй байдлыг хайхыг тань зогсоож чадахгүй. Таны итгэл үнэмшил тань илүү их эр хүчийг цуглуулж чадна. Хүмүүст хэлэх үгэндээ анхаар. Ажлын талаарх нууцаа алдахгүй байх талаар санаа тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол нэр хүнд тань унах магадлал маш өндөр байна. Хэрвээ та гэр бүлийнхтэйгээ санхүүгийн асуудлыг шийдэхэд туслана гэж бодож байвал, сэтгэлээр унаж магадгүй.

 

10 сарын 04-нд болох үйл явдлууд

Чойжин ламын сүм музей-Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө

Хороолол усан оргилуурын урд талбай-Мод бут сөөг, цэцэг үрсэлгээний үзэсгэлэн худалдаа

МҮХАҮТ-Ворота в азию 2016, Оросын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн яармаг.

 

Мягмар гаригийн галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                 15:22 хөдөлнө

Москва – УБ                                                 06:50 ирнэ

Эрээн – УБ                                                   10:05 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү               20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ               05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                                 20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                                 05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                            18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                            08:55 ирнэ

УБ – Сайншанд                                           10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                           10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:45 ирнэ

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

17 цаг 39 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин