Ж.Хүрэлбаатар: Цэвэр усны байгууламжийг 600 саяар барьж дуусгана

2016-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Цаг үеийн асуудлаар Завхан аймгийн ЗДТГазар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Энэ жил Завхан аймагт хөрөнгө оруулалтын ямар ажлуудыг хийсэн бэ?

-Энэ жил сонуулийн жил байсан учир хөрөнгө оруулалт дутмаг байсан. Түүнээс үүдэн орлого бүрдүүлэлт ч сайн байгаагүй. Төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлуудаа хараахан гүйцэтгэж амжаагүй байгаа. Энэ жилийн хувьд орон нутгийн санхүүжилтэд 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс гурван тэрбум төгрөгийг нь авсан. Үлдсэн 1.2 тэрбум төгрөгийг одоогоор аваагүй байна. Мэдээж санхүүжилт бүрэн хийгдсэний дараа төлөвлөсөн ажлаа дуусгах боломжтой.

-Тухайлбал?

-Аймгийн хэмжээнд цэвэр усны шугам сүлжээний байгууламжийг барих ажил байгаа. Энэ нь манай аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангахын тулд нэн түрүүнд хийж дуусгах шаардлагатай ажил юм.

-Завхан аймагт замын ажил хийж байгаа харагдсан. Энэ ажлын хөрөнгө оруулалтыг хаанаас авч байгаа вэ?

-Аймгийн төвд барьж буй замын ажлын хөрөнгө оруулалт улсын төсвөөр хийгдэж байгаа. Нийт 5.2 километр хатуу хучилттай зам тавигдана.

-Завхан аймагт уул уурхайн салбар хараахан хөгжөөгүй, тэгэхээр орон нутгийн төсвийн орлогын бүрдэлт ихэвчлэн хаанаас ордог вэ?

-Манай аймагт уул уурхай болон томоохон үйлдвэрлэл хөгжөөгүй. Тэгэхээр жижиг, дунд бизнес эрхлэгчид, ажилчдын татвар, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэргээс зургаа орчим тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлдэг. Хэрэв, үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй хөгжүүлбэл орон нутгийн төсвийн бүрдүүлэлт нэмэгдэж, хөгжих боломжтой. Үйлдвэрлэлийн салбаргүйгээр орлогоо нэмэгдүүлэх бусад арга нь үр дүн муутай юм.

-Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд аймгийн Засаг даргын Тамгын газраас ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Хятад, Энэтхэг, Германы элчин сайдуудтай хамтарч орон нутагт сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох, газар тариаланд түшиглэсэн үйл ажиллагаа явуулах талаар судлаж байгаа. Мөн хөдөө аж ахуйн салбарт хэрхэн ажиллах талаар судалгаа хийсэн. Ялангуяа, Германы элчин сайдын зүгээс сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой ач холбогдол өгч хамтран ажиллахыг санал тавьж ажил хэргийн уулзалт хийж байна.

-Оны өмнө хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?

-Оны өмнө хийх хамгийн чухал ажил бол 1.2 километр цэвэр усны байгууламжийг хийж гүйцэтгэнэ. Энэ бүтээн байгуулалт нь 600 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Одоогоор 50 хувийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэн гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12