Бэлтгэл хошууч Л.Дамдин: Мөрдөн байцаагчийн ажил сэтгэл зүйч байхыг шаарддаг

2016-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОТГОНЦЭЦЭГ

Мөрдөн байцаах нэр хүндтэй албанд бие сэтгэлээ зориулж явсан Сэлэнгэ аймгийн анхны мөрдөн байцаагч, бэлтгэл хошууч Л.Дамдин гуайтай уулзаж түүний туулсан амьдралын түүхээс хуваалцлаа.

-Таныг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагын анхны мөрдөн байцаагч гэж сонслоо. Анхны галыг нь бадрааж өгсөн энэ албаныхаа тухайн үеийн дурсамжаас хуваалцаач. ?

-Тухайн үед би бичиг үсэгт боловсорсон тэр үедээ л шинэ үсэг мэддэг хүмүүсийн тоонд багтаж байлаа.  Тэгээд 1946 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх ангид цагдаагаар орж байсан  юм. Тэр үед аймгийн төв Алтанбулаг суманд байлаа. Манай Цагдан сэргийлэх анги хоёр давхар модон байшинд байрладаг байв. Тэр үед сэргийлэх чинь гэрээт цагдаа, орон тооны гээд 100 гаруй цагдаатай, дөрвөн салаатай, харуулын тусгай суман гэж байсан юм. 

-Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн 70 жилийн тэртээ хамт ажиллаж байсан нөхдөө дурсахгүй юу?

 -Намайг анх ажилд ороход Дугаржав гэдэг даргатай байсан санагдана. Дараа нь 1947 онд Ишжамц гэдэг хүн даргаар ирж байсан. Дундуур нь Р.Агваандорж гэдэг хүн үүрэг гүйцэтгэгч байлаа. Тэр үед гэмт хэргийг хоёр төлөөлөгч мөрддөг байсан. Нэг төлөөлөгч нь би. Нөгөөх нь автын газрын дарга байсан С.Батсүх, 1954 онд анх мөрдөн байцаагч гэдэг албан тушаал бий болж, би Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх ангид анхны мөрдөн байцаагчаар томилогдсон юм. Ингээд ажиллаж байгаад 1955 онд төвийн мөрдөн байцаах хэлтэст шилжсэн. Миний оронд Ё.Жанцан гэдэг хүн томилогдон очиж байсан. Мөн Намнан дарга бидэнд их тусалдаг, унаа хөсгөөр сайн хангаж өгдөг байлаа. Хөдөө гадаа ажилд явж байхад унаа хөлсгүй бол хэцүү ш дээ.  Давааням гэж нарийн бичгийн дарга байлаа. Заримыг нь хэлж мэдэхээ байжээ. 

-Таныг мөрдөн байцаагчаар ажиллаж байсан тухайн цаг үед ямар хэрэг гардаг байв даа?

-Тэр үед гэмт хэрэг, зөрчил гарах нь цөөхөн байсан. Хүн ам ч бага байж дээ. Ноцтой хэрэг цөөн гарна. Гол төлөв жижиг дутагдал, шамшигдал, хулгай, зодооны хэрэг л гардаг байсан.

-Хүн бүр өөрийн гэсэн арга барил, туршлагатай байдаг. Таны хувьд арга туршлага тань юу байв?

 -Тухайн хүний сэтгэл зүйтэй ажиллах нь нэн тэргүүний зүйл байдаг. Тэгээд дээр нь хэргийн газрын үзлэгийг маш сайн хийж, нотлох баримтыг сайн бүрдүүлэх хэрэгтэй. Мөрдөн байцаагчийн ажил бол хүнээс асар их тэвчээр, мэдлэг, чадвар, сэтгэл зүйч байхыг шаарддаг юм шүү дээ.

-Та ямар хэргийг голлон мөрдөж байв. Тухайн үед хүн амины хэрэг гарч байв уу. Өөрийн мөрдөж илрүүлсэн зарим хэргээсээ дурдаач?

-Тэр үед хүн амины хэрэг гарч байсангүй. Ихэвчлэн малын хулгай, орон байрны хулгай л гардаг байлаа. Миний мөрдөж илрүүлж байсан хэрэг дотор хүн буудсан нэг хэрэг байлаа. Алтанбулаг сумын харьяат нэг залуу найз бүсгүйгээ хардсаны улмаас гэрт нь очоод цонхыг нь хагалаад араас нь шууд буудсан хэрэг байлаа. Тухайн үед хэргийн газар дээрээс олдсон ул мөр, бүсгүйн нуруунд орсон бууны сумны байдлаар уг хэргийг мөрдөж эхэлсэн. Эхлээд учиг нь тайлагдахгүй, бууг нь олох гэж их ажил болж байлаа. Гэтэл буу нь нэг даргын буу болох нь тодорхой болсон. Тэр дарга буугаа хэд хоногийн өмнө шувуу агнаад өгье гэж гуйсан хүнд өгсөн гэсэн мэдүүлэг. Тэр авсан хүн нь цааш нь дамжуулсан байсан. Эзэн нь олддоггүй, нэлээд хугацаагаар эрж хайсан. Тэгээд л нотлох баримтаа нягт сайн цуглуулсны хүчинд буудсан эзнийг нь олж байлаа. Үүнээс өөр сэтгэл чилээсэн, ноцтой хэрэг нэг их гараагүй дээ.

-Мөрдөн байцаагч хүн үнэн зөв шийдвэр гаргахын тулд нотлох баримтуудыг бүрдүүлэх нь чухал гэж та хэллээ?

-Хэрэг гарсан газарт очоод ямар цаг үед хэрхэн үйлдэгдсэн байна гэдгийг маш гярхай ажиглан анзаарах хэрэгтэй. Үзлэгээр л сайн юмаа тогтоож авдаг юм. Мөрдөн байцаагч хүн маш сайн ажиллах ёстой. Цагдаагийн байгууллагынхаа болон бусад албадынхаа тусламжийг сайн авах хэрэгтэй. Ингэж байж тэр хэрэг илэрнэ.

-Таны үед хэргийн газрын үзлэгийг хэрхэн гүйцэтгэдэг байв. Багаж төхөөрөмж ямар байв?

-Мөрдөн байцаалтын цүнх бидэнд байлаа. Хааяа түүнийгээ хэрэглэнэ. Дотор нь зургийн аппарат, тэмдэглэл бичих дэвтэр, мөр буулгах гипс зэрэг байдаг байв. Тухайн үед ажлын багаж хэрэгсэл тааруу байсан. Ёстой л соргог мэдрэмж, нүдний хурц хараа, хэргийн газрын нөхцөл байдлыг онцгой анзаарах явдал байсан. Унаа тэрэг ховор байлаа. Мөрдөн байцаагчийн гол онцлог бол хэргийн газрын үзлэгийг маш сайн хийх, хэрэг гарсан газарт орхигдсон зүйл юу байна, жижигхэн тасархай цаас ч эд мөрийн баримт болдог юм шүү. Цагдаагийн байгууллагын ажилтан хүн сонор сэрэмжтэй, болсон хэргийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх, хэргийн баримт материалыг үнэн зөв цуглуулах явдал гол зүйл байдаг юм даа.

-Ахмад мөрдөн байцагчийн хувьд залуу хойч үедээ юу захиж хэлмээр байна даа?

-Сүүлийн үед ажлын арга барил өөр болж, техник хэрэгсэл ч маш их сайжирсан байна. Үүнийгээ маш сайн хэрэглэж, чадамгай эзэмшиж сурах хэрэгтэй. Мэдлэг чадвартай байна гэдэг бол маш чухал түлхүүр болж өгдөг юм шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бурханы сүм, "Итгэл найдварын ой" аяныг зохион байгуулж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцлээ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ДАМДИНБАЗАРЫН ГУДАМЖИНД МОД ТАРЬЖ, ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЖЭЭ.

17 цаг 21 мин
“Дулаанбаатар” аян 2028 он хүртэл үргэлжилнэ

Манай улсад тулгамддаг томоохон асуудал бол  агаарын бохирдол. Олон жилийн ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм

Наадам дөхлөө. Наадмын маргааш намар болно. Намрыг залгаад өвөл ирнэ. Ердөө дөрвөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Гаднаас эдийн засгаа чангалуулаад, дотроо бүсээ чангалаад…

Г.Занданшатарын Засгийн газрын анхны хуралдаанаас “...Эдийн засгийн хүндрэли

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Оюу толгойн далд уурхайн асуудлаар Рио Тинто АНУ-ын санд 138.75 сая доллар төлөхөөр тохирч байна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар өмнө нь хоёр ч

Өчигдөр 06 цаг 00 мин
"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

"ДЦС-3"-т Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна

Уржигдар 16 цаг 01 мин
Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Н.Номтойбаяр: Засгийн газрын бүрэлдэхүүн надад таалагдаагүй учраас татгалзсан

Уржигдар 15 цаг 57 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарт Үндсэн хуулиа биелүүлэх шаардлага хүргүүллээ

Уржигдар 15 цаг 05 мин
Г.Занданшатарын танхим анхны хуралдаанаа хийлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын сайд нараа УИХ-д танилцуулан томилсон

Уржигдар 06 цаг 00 мин
“...Ардчилал” хэмээн дуугарах АН-ын “зургаан заан”

Дээхнэ, 20-иод жилийн өмнө Төрийн наадмын дэвжээ, Монгол бөхийн өргөөг эзэгнэсэн зу

Уржигдар 06 цаг 00 мин